Нийгэм
“Хуучин барилга болгоныг нураагаад байж болохгүй”
Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүү гуайтай ярилцлаа. Түүнтэй хотын төвд ашиглалтын хугацаа дууссан музейн барилга байгууламжийн асуудлын талаар ярилцсан юм.
Монголын архитекторуудын эвлэлээс салбарын сайдад хандан мэдэгдэл гаргасан байсан. Энэ мэдэгдлийг яагаад гаргах болов?
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь нүүдэлчний ахуй амьдралаас суурин амьдрал руу шилжсэн өндөр их түүхтэй. Тэр ч утгаараа ард түмний асар их хөдөлмөрийн үр дүнд сүндэрлэсэн түүхэн барилга байгууламж олон бий. Монголын архетикторуудын эвлэлийн зүгээс хотын төвд ашиглалтын хугацаа дууссан музейн барилгуудыг дуудлага худалдаанд оруулахыг судалж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Мөн салбар яам болон бүх мэргэжлийн байгууллагуудтай хамтран театрын урлагийн орчин үеийн өндөр технологитой, өвөрмөц загвар хийцтэй “Үндэсний их театр”-ын барилга, түүх архелоги, палентлогийн үзмэрүүдийг дэлхий нийтэд дэлгэн танилцуулсан “Байгалийн түүхийн музейн цогцолбор” барьж байгуулах санаачлагыг дэмжин ажиллах тухай мэдэгдэлдээ дурдсан.
Учир нь уг хоёр соёл, урлагийн томоохон барилга байгууламжийг нийслэл хотын төвөө чимэх үзэсгэлэн төгөлдөр, өвөрмөц загвараар байгуулах хэрэгтэй. Хоёрын хооронд орон зайд үзэмж төгөлдөр бус барилгаар битгий байгуулаач ээ. Монгол Улсдаа ганц тэр тусмаа Ази тивдээ гайхагдах музей байгуулмаар байна гэдэг санааг хэлсэн.
Байгалийн түүхийн музей
-Та бүхний бодлоор шинээр барих музейн цогцолбор барилгыг хаана барих нь зүйтэй вэ?
-Тухайн музейн баригдах орон зай маш чухал. Тийм учраас хотын удирдлагын зүгээс музей байгуулах ёстой тэр газар нь байгуулах хэрэгтэй байна. Одоо энэ тэр газар гэж хэлэхэд төвөгтэй. Музейг зөвхөн газарт бус том орон зайд агаарлаг байдлаар байгуулж болно. Тиймээс тухайн музейн барилгыг зохиох архитекторууд, зураач, барималчид санаачилж, өвөрмөц орон зайд барих ёстой. Гэхдээ хотын захад биш. Нийслэл хотынхоо төвд чимэг болсон, олны анхаарал татахуйц, содон барилга байвал зүгээр байна.
Соёл урлагийн томоохон барилга байгууламж болох музей, театртай болсноор тухайн улс орны аялал жуулчлал, эдийн засагт маш их хувь нэмрийг оруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс урлаг судлаач, уран бүтээлчид, жуулчид олноор ирж, сонирхоно шүү дээ.
-Монголд музейн зураг төсөл хийдэг мэргэжлийн архитектор хэр олон байна вэ?
-Засгийн газраас “Үндэсний томоохон театр барья” гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв асуудал. Монголын уран бүтээлчдийн ур чадвар өнөөдөр дэлхийд үнэлэгдэх болсон. Гэтэл өнөөдөр тэр ур чадвартай, авьяаслаг дуучин, бүжигчид гадаад орны театрт очиж тоглож байна шүү дээ. Бид эх орондоо тийм том театртай байсан бол тэднийг маань үзэх гэж мянга мянган хүн ирнэ. Архитектурын дүр хэлбэр, өнгө үзэмжтэй барилга байгууламж Монголд байхгүй байна. Дэлхийд гаргаад ирэх содон барилга үнэндээ алга.
Манай улсад архитектурын ийм томоохон барилга барих цаг нь аль хэдийнээ болсон. Хэдий хүртэл төсөв мөнгөгүй гээд сууж байх вэ. Манай улсад үзүүлж харуулах хосгүй үнэт үзмэрүүд, мэргэжилтнүүд, материалууд нь байна. Юуг нь одоо басаад байгаа юм бэ. Салбарын сайд хүн монголын архитекторууд чадахгүй гэж урмыг нь хугалж, нэр хүндийг нь унагаж болохгүй шүү дээ.
-Нийслэл хотод үйл ажиллагааа явуулж буй музейн барилгууд бүгд ашиглалтын хугацаа дууссан. Ер нь хотын хэмжээнд хэчнээн барилга байна вэ?
-Ер нь манай улсад музейн барилгын архитектур хөгжөөгүй гэж хэлж болно. Энэ юутай холбоотой вэ гэвэл хөрөнгө оруулалтын бодлого, хүн амын амьдралын чанартай холбоотой байх. Одоо үйл ажиллагаа явуулж буй Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны музей нь барилга байна.
Монголд өмнө нь 1980-аад оны үед маш том уран зургийн галерейг ЗХУ-ын буцалтгүй тусламжаар байгуулах гээд чадаагүй. Гэхдээ тухайн үедээ тодорхой албан тушаалтны үзэл бодлоор хойшлогдсон байдаг. Өнөөдрийн байдлаар түүх дурсгалт хосгүй үнэтэй музейн үзмэрүүд 50, 60 зарим нь бүр 100 жилийн өмнө баригдсан барилга дотор хадгалагдаж байгаа.
Жишээлбэл, дүрслэх урлагийн Занабазарын музей байна шүү дээ. Энэ музейд хамгийн шилдэг шилээвэр бүтээлүүд хадгалагдаж байдаг ч дүрслэх урлагийн музейн шаардлагыг хангаж чадахгүй байна. Мөн Улаанбаатар хотын музей гэхэд 1910-аад оны үед ашиглалтад орсон жижиг байшинд л үйл ажиллагаагаа явуулж байна.Тиймээс музей хөгжлөө олж чадахгүй байна.
-Өнгөрсөн хугацаанд хотын төвд баригдсан хэчнээн түүхэн барилгыг нураасан бол?
-Аливаа ард түмний оюун санааны хөгжил, урлах эрдэм дүрслэх урлаг баримлаар илрэхээс гадна архитекторуудын байгуулсан барилгаар дамжин илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл архитектурын бүтээл бол урлаг. Гэтэл монголчууд урлаг гэж ойлгохгүй байшин барилга л гэж өрөөсгөл ойлгодог. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд барьсан олон түүхэн барилгууд устаж алга боллоо. Ялангуяа сүүлийн тав, 10 жилийн дотор. Өнөөдөр байсан барилга маргааш нь нураасан байх жишээтэй. Миний бодлоор өнгөрсөн таваас зургаан жилд 10 гаруй түүхэн барилга байгууламж устсан байна. Тухайн түүхэн барилга байгууламж газартайгаа ард түмний өмч. Тэрийг нэг албан тушаалтан шийдвэр гаргаж, нураана гэдэг нь гэмт хэрэг юм.
Тийм учраас монголын түүхэн өв уламжлалаа хадгалсан түүхэн барилга байгууламжаа авч үлдэх сэргээн засварлах хэрэгтэй байна. Магадгүй тухайн барилгын хийц загвар нь хоцрогдсон, ард түмэнд үйлчлэх үйлчилгээний цар хэмжээ нь багассан байж болно. Гэхдээ түүхэн барилгын дүр хэлбэр, хийцийг алдагдуулахгүйгээр хадгалах, засварлаж болно шүү дээ. Хуучин барилга болгоныг л нураагаад байж болохгүй. Тодорхой хэмжээнд засварлан шинэчилж, ард түмэн бахархаж байх ёстой.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө