Энтертайнмент
Кит Харрингтон Game of Thrones төсөл дууссаны дараа аав болохыг хүсэж байна

Game of Thrones цувралын сүүлийн улирал өндөрлөсөн даруйд Кит Харрингтон өөрийн нэрийн хуудас болсон Жон Сноугийн дүртэйгээ салах ёс хийн шинэ төслүүдийг эхлүүлэх болно. Гэхдээ саяхан жүжигчин залуу InStyle сэтгүүлд ярилцлага өгөхдөө аливаа төслүүдээс илүүтэйгээр аав болох хүсэлтэй буйгаа хэлжээ. Эргэн сануулахад өдгөө 32 настай Кит Харрингтон өнгөрсөн жил цувралын хамтрагч Роуз Леслитэй хуримаа хийсэн билээ.
“Миний амьдралын хамгийн чухал төсөл тун удахгүй өндөрлөх гэж байна” хэмээн Кит яриагаа эхлүүлсэн ч тэр даруйд хэлсэн үгээ засаж “Хамгийн чухал ч биш ээ. Удахгүй би аав болно гэж найдаж байна” гэж хэлжээ.
Жон Сноу “амьдралынхаа хамгийн чухал ажлыг” эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой
Хосууд хувийн амьдралаа аль болох нууцлахыг хичээдэг ч Кит энэ жилийн эхээр GQ Australia-д ярилцлага өгч байхдаа тэдний ирээдүйн хүүхдүүд ээж, аавыгаа хэрхэн хамтран ажиллаж, камерын өмнө бие биедээ дурлаж байсныг харах болно гэдгийг онцолсон юм.
“Би саяхан л үүнийг ойлгосон. Роуз бид хоёр хүүхдүүдтэй болох үед хүүхдүүд маань ээж, аавыгаа анх хэрхэн танилцаж, дурлаж байсныг харах боломжтой байна шүү дээ. Ингээд бодохоор энэ үнэхээр гайхалтай зүйл”.
“Надад байгаа бүх зүйлд би цувралд талархдаг. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр намайг түүнтэй танилцуулсанд би талархдаг” хэмээн Кит Харрингтон ярьж байсан билээ.
Харрингтон, Лесли хоёр анх 2012 онд Game of Thrones цувралын зураг авалтын үеэр танилцаж, төд удалгүй хайр дурлалын харилцаатай болсон. Харин 2017 оны есдүгээр сард хосууд сүй тавьснаа мэдэгдэж 2018 оны зургадугаар сард хуримаа хийсэн юм.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
