Энтертайнмент
Монголын үндэсний музейн үзмэрүүдийг Хятадад дэлгэжээ
Монголын үндэсний музейн үзмэрүүдийг БНХАУ-д дэлгэжээ. Тус музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг соёлын биет дурсгал, эд өлгийн зүйлсийг БНХАУ-ын үндэсний музейд дэглэн үзэгчдэд толилуулж байна.
Ирэх сарын 14-н хүртэл үргэлжлэх “Торгоны зам дагуух Үндэсний музейнүүдийн эрдэнэс” үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг олны хүртээл болгосноороо онцлог аж. Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд таниулах зорилготой юм.Дашрамд дурдахад, Монголын үндэсний музей нь улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн байдаг. Сан хөмрөгтөө 5000 орчим үзмэртэй билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.