Нийгэм
Ч.Гантулга: Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлоно

Томуу, томуу төст өвчний дэгдэлт жилээс жилд нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулах болсон. Мөн ураг, нярайн эндэгдэл ихэсч буй. Эмч, мэргэжиптнүүд үүний шалтгаан нөхцөлийг агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байгаа.
Тэгвэп Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх сараас эхлэн түүхий нүүрсний хэрэгпээг хоригпох юм. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийспэпийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.
-Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол хүлцэх хэмжээнээс хэтэрч, аюулын харанга дэлдэж эхэллээ. Орчны бохирдлыг бууруулах хорооноос ямар арга хэмжээ авч байна вэ?
-Агаар, орчны бохирдлыг бууруулахаар сүүлийн жилүүдэд Засгийн газар болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсаар ирсэн. Харамсалтай нь, үр дүн муутай байлаа. Тиймээс одоогийн Засгийн газраас өмнөх жилүүдэд гаргасан алдаа, дутагдлыг дэнсэлж, агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй вэ, түүнээс гарах үр дүн ямар байх вэ гэдгийг судалж, шат дараатай ажил хийж байна. Үүний үндсэн дээр 2017 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Орчны бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдийг мөрдүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд Засгийн газраао 62 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэпжилтийг хангах цөөнгүй ажил санаачлан, эхлүүлээд байна.
-Тухайлбал?
-Тус тогтоолыг ирэх сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглоно. Тэгэхээр үүнийг орлох бүтээгдэхүүн иргэдэд нийлүүлэх шаардлага гарч буй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөцлөх агуулга зэргийг бэлдэж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй халаагуур хэрэглээнд нэвтрүүлэх, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын халаалтын зуух шинэчлэх зэрэг ажил хийж байгаа. Энэ онд сургууль, цэцэрлэгийн 17 барилгын халаалтын зуухыг шинэчлэхээр төлөвлөсөн. Агаарын бохирдол нийгмийн тулгамдсан асуудал болсон гэдгийг хүн бүр мэддэг. Тус тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллага цаашлаад хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал. Тиймээс 4,604 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж судалгаа, сурталчилгааны ажил хийхээр төлөвлөсөн.
-Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх хяналт яаж тавих юм бэ?
-Нийслэлийн МХГ, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хяналт тавина. Мөн шинээр дөрвөн цэгт хяналтын пост гаргах юм.
-Сайжруулсан түлш түүхий нүүрснээс ямар давуу талтай байх юм бэ. Туршилтын үр дүн ямар байв?
-Улаанбаатарын иргэд жилд 1-1.2 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэдэг судалгаа бий. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр энэ тоо нэгдахин буурч, 650 тонн болно гэсэн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, өдгөө үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний чанар сайн байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлшийг туршхад боломжийн үр дүн гарсан.
Үүний зэрэгцээ нэгсайн мэдээ бий. Саяхан бид БНСУ-ын нүүрсний төв лаборторид сайжруулсан түлшний дээжийг илгээж, шинжлүүлсэн юм. Тус лабораториос “Уг түлш агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой” гэсэн хариу ирүүлсэн. Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар анхаарал хандуулж байгаа. Үүнд Монгоп Улс хувь нэмэр оруулах нөөц, бололцоотой болж байгаа юм.
-Түлшний үнэ ямар байх вэ?
-Бид иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй, боломжийн үнэтэй түлш нийлүүлэхээр ажиллаж байгаа. Анх тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах боломжтой гэж тооцож байсан. Худалдах үнийг эцэслэн тогтоолоогүй ч үүнээс өндөр гарахгүй байх. Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлох учраас иргэдэд хэмнэлттэй байна. Гэсэн ч бид агаарын бохирдлыг бууруулахын тулд “ногоон зээл”-ийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байгаа. Тухайлбал, иргэдэд сайжруулсан түлш зээлээр авах боломж бүрдүүлэхээр судалж байна. Энэ мэтээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмж зээлээр авах, сууцаа зээлээр дулаалах боломжийг ч бүрдүүлэхээр ажиллах байгаа.
-Сайжруулсан түлш үйлдвэрлээд, нөөцлөх боломжтой юм байна. Гэхдээ эрэлт хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэж чадах уу гэдэг асуудал тулгарна. Мөн түлшийг иргэдэд хэрхэн түгээх вэ гэдэг асуудал гарна. Эдгээрийг яаж зохицуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн иргэдийн жилийн хэрэглээний 650 тонн түлшийг ирэх аравдугаар cap гэхэд үйлдвэрлэж дуусгана. Тэгэхийн тулд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа. Зургаа орчим жилийн өмнө “ДЦС-2”-ыг түшиглэн 17 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Гэвч горим нь алдаатай учир ажиллуулаагүй байсан юм. Тус үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулж, өдгөө бүрэн хүчин чадлаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр эрэлтээ гүйцэхгүй гэж эмээхгүй байгаа. Түгээлтийн хувьд ч мөн ялгаагүй тодорхой ажил санаачилсан. Улаанбаатар хотод түүхий нүүрс худалддаг 540 цэг тоологдсон.
Нүүрс түлэхийг хориглохоор тухайн цэгийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж ажлын байргүй болно. Тиймээс бид тэдний үйл ажиллагааг доголдуулахгүйгээр сайжруулсан түлшийг тэднээр дамжуулан худалдахаар төлөвлөсөн. Мөн нэмж 100 орчим цэг байгуулна. Одоо байгаа ажлын байрыг хадгалж, шинийг бий болгож байна гэсэн үг л дээ. Тэгэхээр иргэд түлш авах гэж хол зам туулах шаардлагагүй болно.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.