Connect with us

Эдийн засаг

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Нийтэлсэн

-

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээлттэй захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

Сүүлийн өдрүүдэд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацагдах болсон тул эдийн засагт гарсан өөрчлөлт, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, цаашид учирч болзошгүй эрсдэл, сорилтын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны 2 дугаар хагаст туйлын хүнд нөхцөлд байв. Тухайлбал, эдийн засгийн өсөлт сөрөг утгатай болж (3 дугаар улиралд -1.6 хувь), 2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын турш дефляци үргэлжилж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нэмэгдэж оны эцэс гэхэд 1.7 их орчим наяд төгрөгт хүрээд байсан юм. Үүнээс гадна эдийн засгийн уналтыг дагаж, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл болон алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буураад байсан нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг хумьж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, хямралыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй байв. Түүнчлэн 2016 оны 2 дугаар хагаст Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц (ГВУН) нийт дүнгээрээ 1 тэрбум орчим ам.доллар байсан боловч богино хугацаанд хийх гадаад валютын төлбөрүүд болох Хөгжлийн банкны бондын төлбөр, Засгийн газрын зээлийн үндсэн өрийн төлбөр, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, хувийн хэвшлээс эргэн төлөгдөх эх үүсвэр зэрэг нийлбэр дүнгээрээ гадаад валютын улсын нөөцөөс 4-5 дахин давсан өр төлбөр хүлээгдэж байсан тул Монгол Улс 2016 оны эцэст үндсэндээ гадаад өрийн дефолтын ирмэгт хүрээд байв. Үүсээд байсан нөхцөл байдал туйлын хүнд байсан тул энэхүү хүндрэлийг даван туулахад Монголбанк Засгийн газартай хамтран эдийн засгийг тогтворжуулан сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүллээ.

Үүнд:

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Монголбанк уг хөтөлбөрийн хүрээнд инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Энэ хүрээнд мөнгө, зээлийн өсөлтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, гэхдээ инфляцийн дарамт бий болгохгүй зохистой түвшинд мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан арга, хэрэгслүүдийг ашиглан удирдаж ирлээ.

УИХ-аас баталсан энэхүү бодлогын баримт бичгийг Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Жайка зэрэг олон улсын байгууллагад танилцуулан хэлэлцээр хийж, 2017 оны эхээр хөтөлбөр тохирсны үндсэн дээр 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг Монгол Улсад оруулж ирэх бололцоог бүрдүүлэв. Үүний үр дүнд дотоодын зах зээлд оролцогчид, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засгийн төлөвийн талаарх итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдал, түүний сэргэлтэд чухал нөлөө үзүүлэв.

Банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэлийг эхлүүлж, Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь тулгуур болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Эдгээр хууль эрх зүйн акт батлагдсанаар Төв банкны засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэн санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах боломжууд бүрдэв. Үүнээс гадна банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор төсөв болон төрд ирж болзошгүй санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг хууль эрх зүйн актад тусгалаа.

Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арилжааны банкуудын төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээг бүх банкинд амжилттай хийлээ. Энэхүү үнэлгээг Монголд төдийгүй Ази тивд анх удаа Европын төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон Төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт хийсэн болно. Харин 1-2 банкин дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг бид нуугаагүй билээ. Бид банкны салбарыг эрүүлжүүлэх, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. 2016 оны 10 дугаар сарын байдлаар ГВУН 1.0 тэрбум ам.доллар байсан бол Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд шат дараатай бодлогын арга хэмжээ авснаар 2019 оны 3 дугаар сарын байдлаар ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулах зорилгоор Урт хугацаат своп хэлцлийн зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хууль эрх зүйн орчны шинэтгэлээс гадна төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан ажилласаар байна. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулж, эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Макро зохистой бодлогын стратегийг батлан системийн шинж чанартай эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байгаа нь цаашид Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Монголбанк чанаргүй зээлийг зохистой арга замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох үүднээс “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-ийг СТБЗ-өөр хэлэлцүүлэн батлуулав. Уг стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Монголбанкны зүгээс банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх журмыг боловсруулах, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.
Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарч эхэлснийг сүүлийн үеийн статистикаас харж болно. Тухайлбал, ДНБ-ий жилийн өсөлт 2018 онд 6.9 хувьд, гадаад валютын улсын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэн, инфляци 2016-2018 онд зорилтот түвшинд хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 онд Саа1 болж хамгийн доод түвшиндээ хүрээд байсан бол В1 болж сайжраад байна.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Ойрын 4-5 жилийн хугацаанд төлөгдөх төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо байна. Иймд эрсдэлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал, ГВУН-ийг цаашид нэмэгдүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, банкны салбарын эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, импортыг орлох чадвартай дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох, макро эдийн засгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс төсвийн сахилга батыг чандлан сахих шаардлага өндөр хэвээр байна. Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудаа хэрэгжүүлэх явдал туйлын чухал болохыг энд онцлох нь зүйтэй.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох зорилгоор Монголбанкнаас авч буй арга хэмжээ, хүрсэн нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад бид туйлаас харамсаж байна. Үүссэн нөхцөл байдал нь Монголбанкны үйл ажиллагаанд саад болж байгаа хэдий ч бидний зүгээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч байгаагаа мэдэгдэж байна.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим