Нийгэм
ИЗЗН: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн үнэнийг тогтоох ёстой

Иргэний зориг ногоон намаас /ИЗНН/ өнөөдөр /2019.04.19/ мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.
ХЭРГИЙН МАШ ОЛОН НОТЛОХ БАРИМТ БАЙДАГ ГЭХ БОЛОВЧ 20 ГАРУЙ МИНУТЫН БИЧЛЭГИЙГ ҮЗҮҮЛСНЭЭР АСУУДЛЫН НЭГ ТАЛД ГАРЧ ДҮГНЭЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрцгий аллага гарснаас хойш 21 жил өнгөрсөн ч С.Зориг агсны хэлсэнчлэн “Монгол хүний саруул ухаан”-д итгэсэн олны итгэл мөхөхөд хүрч байна. С.Зориг агсныг үзэл санааг тээгч нам гэж 2000 онд тунхаглан байгуулагдаж байсан намын хувьд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүлээцтэй тэвчээртэй хандаж ирсэн. Ямар нэгэн байдлаар хөндлөнгөөр оролцохгүй байх зарчим баримталж өдийг хүрлээ.
Харамсалтай нь, сүүлийн үед нөхцөл байдал, хүнд ээдрээтэй байна. Тэр дундаа С.Зориг агсны хэрэг сонгуулийн өмнө хоёр голын намын хоорондын ултсөрийн ашиг хонжоо оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад бид харамсч байна. Энэ хэрэг шийдэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ хэрэг нь өөрөө эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан гэдгийг нэг хэсэг нь ярьж байна.
Хэргийн маш олон нотлох баримт байдаг гэх боловч 20 гаруй минутын бичлэгийг үзүүлснээр асуудлын нэг талд гарч дүгнэлт хийх боломжгүй юм. Зөвхөн бичлэг биш нотлох баримтуудыг үзмээр байна. Үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй. Засгийн газраас хоёр ч удаа материалыг ил болгох шийдвэр гарсан. Тийм учраас бид бүхэн шүүхийн бүх шатны хуралдааны материал тэмдэглэл шийдвэрийг ил болгохыг шаардаж намынхаа мэдэгдлийг гаргаж байна.
Бид үнэнийг олохын тулд цаашдаа улстөрийн тэмцэл өрнүүлэхээс өөр аргагүйд хүрч байх шиг байна. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Учир нь нотлох баримтуудыг устгаж захиалагчийг замхруулж магадгүй гэсэн хардлага төрөх болсон. Одоо хэнээс ч айхгүйгээр энэ асуудлыг ярилцах цаг болж” гэлээ.
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 71 МАТЕРИАЛААС 12 ХУУДАС АЛГА БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ
ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар “71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд байгаа. Тэр дотор хэргийн гол баримтууд бий. Баримтуудаас 12 хуудас алга болсон гэсэн яриа ч гарч эхэлсэн. Цаашдаа 71 хуудас бүхий материал алга болохгүй гэсэн баталгаа байхгүй учраас нэн яаралтай бүгдийг ил болгохыг шаардаад байгаа юм.
Гүйцэтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүлт явагдсан юм бол Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрыг хамтарсан ажлыг хэсэг гаргаад цаанаа захиалагчтай эсэхийг шалгах ёстой. Түүнээс биш Их Хурлын индэр дээрээс эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийг цагаатга сулла гэж ярьж байгаа нь учир дутагдалтай.
Бид хууль хяналтын байгууллагад итгэж өнгөрсөн хугацаанд хүлээсэн. Гэтэл хоёр том нам сонгууль болгоны өмнө С.Зориг агсны хэргийг сөхдөг явдлыг таслан зогсоохыг шаардаж байна” гэв.
ХЭЗЭЭ Ч ХЭРГИЙН ҮНЭН ИЛРЭХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭДГЭЭС МАШ ИХ САНАА ЗОВЖ БАЙНА
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг мэдээллийн төгсгөлд шаардах бичгийг уншиж танилцуулсан юм. “Уг хэрэгт хандаж байгаа МАНАН-ийн үйлдэл нь нэрт улстөрчийн амь насыг маш нарийн зохион байгуулалттай хөнөөсөн болохыг , тэд өөрсдөө энэ хэргийг илрүүлэхийг огт хүсэхгүй байгаа гэж үзэхэд хүргэж байна.
Энэ хэргийг зарим нам, хууль хяналтын байгууллагынхан өрсөлдөгчөө нухчин дарах, намнах хэрэгсэл болгон ашиглаж, хэргийн нотлох баримтуудыг устган хэргийн мөрдөн шалгасан мөрдөгчдийн олон жил шалгасан хөдөлмөрийг үгүйсгэн хэзээ ч хэргийн үнэн илрэхгүй байх вий гэдгээс маш их санаа зовж байна. Үндэсний аюулгүй байдал, төрийн нууц гэдэг халхавчийн дор хэргийг тулган хүлээлгэх, хэсэг бүлэг өөрсдийн явцуу ашиг сонирхлоор хэрэг зохион үүндээ хүмүүсийг хормоглон хэлмэгдүүлж, хилсээр ял үүрүүлэх нөхцөл бүрдүүлэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэх аюул нүүрлэжээ.
Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах анхан, дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг нийтэд ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна. С.Зоригийн амь насанд халдсан асуудлаар байгуулагдсан Улсын Их хурлын түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандаж, олон нийтийг зөв мэдээллээр ханган хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ. Дээрх мэдэгдлийг өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд, Тагнуул болон цагдаагийн байгууллагын удирдлагуудад хүргүүлэх юм байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ