Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

М.Ариунжаргал: “Оюутны хөгжлийн зээл”-д 33 тэрбум төгрөг төсөвлөсөн

Нийтэлсэн

-

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргалыг урьж ярилцлаа.

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ИЙГ ХЭН АВАХ ВЭ?
-Боловсролын салбарт шүүмжлэх зүйл цөөнгүй байдаг ч төр засгаас бодлогоор хэрэгжүүлж буй талархууштай ажил олон байна. Үүний нэг нь улсаас олгож буй оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, буцалтгүй тусламжууд юм. Нөгөөтэйгүүр, хуучин бидний “Сургалтын төрийн сан” гэж хэлж заншсан, танил болсон нэршил өөрчлөгдөөд “Боловсролын зээлийн сан” болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тиймээс танай байгууллагын товчхон танилцуулгаар ярилцлагаа эхэлье?

-Манай байгууллага 1993 оноос “Сургалтын төрийн сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өөрчлөгдөөд үйл ажиллагаагаа явуулж байна.

Боловсролын зээлийн сангийн хувьд, одоогоор үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

Нэгдүгээрт, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн суралцагч гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож байна. Хоёрдугаарт, гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцагчид амьжиргааны тэтгэлэг олгох ажлыг хийж байна. Гуравдугаарт, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн буюу оюутны хөгжлийн зээлийг олгож байна.

-Өнгөрсөн онд “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт орсон. Журамд орсон гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Журамд өөрчлөлт орохоос өмнө оюутнууд маань банкаар дамжуулан хамтран зээлдэгч, барьцаа, хүүтэйгээр зээл авч байсан. Харин 2018 оноос эхэлж хүүгүй, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр “Боловсролын зээлийн сан”-гаас санхүүжилтийг нь шууд олгож, диплом авсан өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн дотор эргэн төлөхөөр болсон. Энэ бол төр, засгаас олгож буй бодит том хөрөнгө оруулалт, маш том боломж юм.

ЭЕШ-Д 600 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНОО АВСАН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ
-Тухайлбал, сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй шалгуур үзүүлэлт буюу сурлагын голч дүн, судалсан хичээлийн байдал, даатгалд хамрагдсан талаарх зарим мэдээллүүдийг илүү тодотгож, тайлбарлаж өгөөч?

-Жишээ нь, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийн эргэн төлөх хугацааг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой болсон. Мөн зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан, алба байгууллага нь татан буугдсан, орон тооны цомхотголоор халагдсан зэргээс үүдэх зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор оюутны хөгжлийн зээлийг даатгалд хамруулсан байгаа. Зээл авах хүсэлтэй оюутнуудад тавигдаж буй гол шаардлага нь өмнөх семестрийн голч дүн бакалаврын хөтөлбөрийн оюутны хувьд 2.8 ба түүнээс дээш, магистр, докторын хөтөлбөрийн оюутны хувьд 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх ёстой.

-Зээлийн журамтай танилцаж үзэхэд, “Оюутны хөгжлийн зээл буюу сургалтын төлбөрийн зээл нь анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа иргэнд хамаарна” гэж заасан байдаг. Мөн журамд “Өмнөх улирлын голч дүн 2-2.8 байх ёстой” гэж зааснаас үзэхэд оюутны хөгжлийн зээл их, дээд сургуульд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудад олдохгүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлээд байдаг. Оюутнууд хэддүгээр дамжаанаас эхлэн энэ зээлд хамрагдах боломжтой вэ?

-Их, дээд сургуульд бакалаврын түвшинд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд, ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2 байвал Оюутны хөгжлийн зээл авч болно. Хичээлийн жилийн улирал бүр голч дүнгийн шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд суралцах хугацааны бүхий л төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-ээр төлөх боломжтой.

“ӨНГӨРСӨН ОНД 9,231 ОЮУТАНД 13.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН”
-Зээл авах оюутнууд заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцсан байх ёстой юу. Мөн их, дээд сургуулийн хувьд зээл олгох оюутны сонгон шалгаруулалтад онцгойлон харж байгаа шалгуур үзүүлэлтүүд юу байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байх гэх мэт тодорхой заалтуудаас хэлж өгөөч?

-Зээлд хамрагдах оюутан маань заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг оюутан байх ёстой. Дээрээс нь тухайн сургуулийн сонгон шалгаруулах комисс нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутныг зээлд тэргүүн ээлжинд хамруулах чиглэл баримталдаг. Харин зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохдоо таны хэлсэнчлэн тэргүүлэх ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлийг харгалзан үздэг. Мөн төгсөгчдийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг бас харгалзан үздэг.

-Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд “Оюутны хөгжлийн зээл”-ийг нийт хэдэн оюутанд олгоод байгаа вэ. Өнгөрсөн жилийн зээл олголтын байдлыг сонирхвол ямар тоон мэдээлэлтэй байгаа бол?

-2018 онд “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн 9,231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

-Багагүй тоо сонсогдож байна. Олон оюутанд эрдэм номын мөр хөөх боломж олгосон байх. Ер нь хот, хөдөөгийн эцэг, эхчүүд зээл олголтын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Тиймээс зээл авах хүсэлтэй оюутнуудад өргөдөл, хүсэлтээ хаана өгөх, ямар бичиг баримт бүрдүүлж хаана хэнд хандах талаар мэдээлэл өгөөч?

-Их, дээд сургуулиудад зээл олгох хяналтын тоог жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө БСШУС сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог. Хяналтын тоо батлагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор “Боловсролын зээл сан” нь их, дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулсны дараа оюутнууд сургуулийнхаа Сургалтын албанд зээл авах хүсэлтээ гаргана.

-Бичиг баримтын хувьд?

-Зээлийн хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэхийн хуулбар
Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
ЭЕШ-ын онооны хуулбар
Магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа бол дипломын хуулбар
Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ зэргийг бүрдүүлсэн байх ёстой.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ “МОНГОЛБАНК”-НД БҮРТГЭГДДЭГ
-Сургууль тус бүрийн сургалтын төлбөр өөр байдаг. Зээлийн хэмжээг их, дээд сургууль, коллежийн оюутанд хэрхэн яаж тусгаж өгдөг юм бол. Сургалтын төлбөрийн зээлийг бүтнээр нь 100 хувь олгодог уу?

-Тийм ээ 100 хувь олгож байгаа. Оюутны тухайн улиралд сонгосон багц цаг буюу кредитийн төлбөрийг бүтнээр нь олгодог.

-Зээл авсан иргэнд хариуцлагын асуудал чухлаар яригддаг. Манайханд, “Зээл тусламж авах болохоор хугацаанд нь өгнө гэж ярьчихаар төлөх, өгөх болохоор хойшоо суудаг” гэсэн шүүмжлэл байдаг. Эргэн төлөлтийн асуудлыг журамд яаж тусгаж өгсөн байдаг вэ?

-Мэдээж, эргэн төлөлтийн асуудал маш чухал. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д “Оюутны хөгжлийн зээл”-ийн эргэн төлөлтийн тухай тодорхой тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, тухайн зээлдэгч сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор харилцан тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр, их, дээд сургуулиуд нь зээлийн үнийн дүнгийн 5 хувийг зээлийн эрсдэлийн санд байршуулахаар зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Мөн оюутны хөгжлийн зээлийг авсан үеэс эхэлж Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл тухай бүр бүртгэгддэг.

ШИЛЖИН СУРАЛЦАХ ТОХИОЛДОЛД ЗЭЭЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ УУ?
-Боловсролын зээлийн сангаас зээлд хамрагдсан оюутнуудыг их, дээд сургуулиа төгсөхөд нь ажлын байранд зуучилна гэсэн байсан?

-Их, дээд сургуулиуд нь “Зээлийн эрсдэлийн сан”-гаас тухайн оюутан зээлийг бүрэн төлсөн тохиолдолд сургалтын төлбөрийн таван хувийг буцаан авах эрхтэй. Ийм ч учраас их, дээд сургууль нь оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутныг ажлын байр олоход дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт журамд туссан байдаг. Энэ нь их, дээд сургуулиуд болон ажил олгогчдын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чухал зохицуулалтуудын нэг л дээ.

-Их, дээд сургуулиуд оюутан солилцооны хөтөлбөрүүд их хэрэгжүүлдэг болсон. Мөн зарим оюутан II курсээс эхлэн гадны сургуульд шилжин суралцах, эсвэл дотооддоо сургуулиа сольж, шилжих явдал байдаг. Энэ тохиолдолд зээлийн гэрээг хаах эсвэл үргэлжлүүлэх ямар заалтууд байгаа вэ?

-Оюутны хөгжлийн зээл нь зөвхөн магадлан итгэмжлэгдсэн дотоодын буюу Монгол Улсын их, дээд сургуулиудын суралцагчид зээл олгодог. Тиймээс “2+2” буюу оюутан солилцооны хөтөлбөрөөр сурах оюутнууд Монголдоо суралцах хугацаандаа оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой. Харин гадаад улсад суралцах тохиолдолд Оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжгүй. Зээлд хамрагдсан оюутан нь дотоодын их, дээд сургуулиудад сонгосон мэргэжлийн дагуу курс давхардахгүй сургууль хооронд шилжих боломжтой.

-Хариуцлага тооцох механизмын хувьд, төгсөгчдөд анхааруулж хэлэх зүйл юу байна. Зээлийн эргэн төлөлт сандаа төвлөрч чадаж байна уу. Гадаадад зээлээр суралцсан оюутнууд Монголдоо ирж ажилладаггүй, дотоодод их, дээд сургууль төгссөн оюутнууд ажлын байрны шаардлага хангах гээд олон асуудал байдаг. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байгаа вэ?

-Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаад оронд суралцсан маш олон иргэд салбартаа үр бүтээлтэй ажиллаж улс орны хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Гадаад оронд суралцсан иргэд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Тиймээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийг төлөх ёстой бөгөөд энэ асуудал дээр манай байгууллага шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Харин дотоодын их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр төгссөн иргэдийн хувьд диплом хуулбарлан олгох үйл ажиллагааг зогсоосноор зээлийн эргэн төлөлт нэмэгдэж байгаа. Оюутны хөгжлийн зээлийг эргэн төлүүлэх хүрээнд их, дээд сургууль, Монголбанк, даатгалын байгууллагатай хамтран зээлдэгчийн хариуцлагыг сайжруулахаар ажиллаж байна.

“ӨНГӨРСӨН ОНД 5,600 ГАРУЙ ОЮУТАН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИД ХАМРАГДСАН”
-Өмнө нь сургалтын төрийн сангаас бакалаврын түвшинд суралцаж буй бүтэн болон хагас өнчин суралцагч, эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагчид буцалтгүй тусламж олгодог байсан. Мөн төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг байсан. Үүнийг одоо олгож байгаа хэвээрээ юу?

-Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч болон нэг өрхийн гурван оюутан бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрийг буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжүүлж байна. Харин төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг олгох хуулийн заалт хүчингүй болсон учраас олгохгүй байгаа.

-Ер нь жилд хэчнээн оюутан зээл болон буцалтгүй тусламжид хамрагдаж байгаа вэ?

-2018 оны хувьд давхардсан тоогоор 5,600 гаруй оюутан буцалтгүй тусламжид хамрагдсан. Зээлийн хувьд дотоодын их, дээд сургуулийн 9,231 гаруй оюутан сургалтын төлбөрийн зээл авсан байна.

-Энэ жил зээлийн төсөвт хэдэн төгрөг суусан бэ?

-2019 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд 33 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Ойролцоогоор 11,000 оюутан хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Өмнө нь олгогдож байсан хөнгөлөлттэй зээлийн тухайд дуулгах мэдээлэл юу байна вэ. Жишээ нь, мэргэжлээрээ ажилласан жилийг нь харгалзаад, зээлээс чөлөөлөх, дипломыг нь эргэн олгож байгаа гэж байсан?

-1993-2016 он хүртэл олгогдож байсан хөнгөлөлттэй зээлийн тухайд бол, тухайн суралцагч нь сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш арван жилийн дотор бүрэн төлж барагдуулна. Ингэхдээ эхний зургаан жилийн дотор хүүгүй, долоо дахь жилээс эхлэн арилжааны банкны жилийн дундаж хүүгээс 0.5-аар илүү хүүтэйгээр дөрвөн жилийн дотор зээл, хүүгийн хамт төлнө. Мөн суралцагч сургууль төгсөөд холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ нийслэл хотод найман жил, аймгийн төвд таван жил, суманд хоёр жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хөнгөлөлттэй зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлж болно. Ер нь бол хөнгөлөлттэй зээл авсан оюутнуудын диплом барьцаалагдсан байдаг. Бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай дипломыг эх хувь шаардах, хамтран ажиллах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

-Гадаадад суралцагчдыг зээлээс чөлөөлж байгаа юу?

-1997 оноос олгож эхэлсэн гадаадад суралцагчдад олгодог зээлийн эргэн төлөлтийн тухайд гэвэл, 2012 оноос өмнө дотоод, гадаадад суралцагчдад олгосон зээлийг Засгийн газрын тогтоолоор чөлөөлж байсан бол 2013 оноос Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар гадаадад суралцагчдын зээлийн гэрээний биелэлтийг тооцож чөлөөлж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим