Эдийн засаг
Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 436 гэрээ ил тод боллоо
Иргэн та Монгол Улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй www.iltodgeree.mn цахим хаягаар орж танилцаж, зүйл заалтыг нь уншиж, хяналт тавих боломжтой боллоо. УУХҮЯ, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга(ОҮИТБС)ын ажлын алба, Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллага санаа тавьж, хамтран хоёр жилийн өмнө эхлүүлсэн энэ төсөл амжилттай дуусаж, дээрх мэдээллийг нээлттэй болгосноо өнөөдөр танилцууллаа. Үүнд:
Орд ашиглах гэрээ
Нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ
Газар ашиглах гэрээ
Ус ашиглах гэрээ
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ
Ашиглалтын өмнөх гэрээ
Хөрөнгө оруулалтын гэрээ
Тогтвортой байдлын гэрээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ
Орон нутгийн гэрээ
Концессын гэрээ
Бичил уурхай эрхлэгч нартай байгуулсан гэрээ
УУХҮ-ийн салбараас Засаг дарга нартай байгуулсан гэрээ зэрэг Засгийн газрын түвшинд байгуулагддаг томоохон гэрээнээс эхлээд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргаатай байгуулдаг бүхий л гэрээг ил болгож буй юм. Тиймээс иргэд уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийгдсэн дээрх төрлийн гэрээнүүд дэх “нууц” гэж зааснаас бусад заалттай танилцаж болох нь. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлыг зөрчлийн эрсдлийг бууруулах зорилготой.
Нээлттэй мэдээллийн энэхүү шинэ платформыг танилцуулах үеэр Нээлттэй нийгэм форумын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төрд төлсөн татварыг өмнө нь бид нээлттэй болгож байсан бол ийнхүү гэрээнүүдийг ил болгож байна.
Ашигт малтмалын тухай хууль болон Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл бүртгэгддэг болсон ч хуулийн заалтууд хэрэгжихгүй байна. Манай улсын нэгдэн орсон ОҮИТБС-ын хүрээнд 2020 оны нэгдүгээр сард эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн. Тиймээс цаашид төрийн өмч дээр бусад талтай хийсэн гэрээнүүд, эцсийн өмчлөгчид ил тод болно гэж найдаж байна” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.