Connect with us

Нийгэм

“Улаанбаатарт газар хөдлөлт нүүрлэх эрсдэл өндөр байна”

Нийтэлсэн

-

Газар хөдлөлт, далайн шуурга, үер, хөрсний нуралтаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүн амь насаа алдаж байна. Хамгийн сүүлд, Иранд хоёр долоо хоног бороо орж, үерлэсний улмаас 76 хүний амь эрсдэж, 150 мянган айл өрх сүйрч, эдүгээ 31 аймгаас 25 нь үерт автав. Өнгөрсөн ням гаригт Колумбад хөрсний нуралтаас үүдэн 17 хүний амь нас хохирлоо. Энэ мэтчилэн учирч болзошгүй гай гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй.

Хэлж ирдэггүй хийсч ирдэг энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улс үндэстний эдийн засаг, байгаль экологид нөхөж баршгүй их хэмжээний хохирол учирч буйг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харж, халаглахаас цаашгүй л сууна. Ингэхдээ “Монголчууд бид дайн дажингүй, тайван улс оронд амьдарч буй азтай хүмүүс юм” хэмээн өөрсдийгөө тайвшруулан санаа амарч, налайх зуур газар хөдлөлтийн чимээгүй аюул бидэнд маш ойрхон ирснийг албаны эх сурвалж мэдээлж байна.

“Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоо гаргажээ. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай аж. Эрсдэл бидэнд маш ойрхон байгааг энэхүү тоон үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн нийслэлд газар хөдлөлтийн шинэ хагарал илэрсэн нь Улаанбаатар хотын төв цэгийг дайран өнгөрч буйг холбогдох албаны хүмүүс өнгөрсөн жил мэдээлж байв.

Төлөвлөлтгүй, тооцоололгүй барилга байгууламж, хүн амын хэт их нягтаршлаар хүрээгээ тэлсэн нийслэл хот сая гаруй хүн амтай. Гэтэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог. Ингэхдээ нийслэл орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог ба хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байгаа аж. Эдгээр газарт 6.5-8.5 баллын газар хөдлөх магадлалтай. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл аж.

Магадгүй өнөөдөр биш ч маргааш, эсвэл хэзээ ч байгалийн аюулт үзэгдэл тохиолдож болзошгүйг холбогдох албаны хүмүүс сануулсаар буй юм. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 25-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Энэ өдөр өглөөний 08:00 цагаас зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдана. Энэхүү сургалтаас хойш суулгүй хамрагдсанаар ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалж болох юм.

Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга М.Өлзийбатаас дараах тодруулгыг авлаа.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж, аюултай зэрэгт хүрсэн гэж сонссон. Өнгөрсөн жил гэхэд, нийслэлийн төв цэгийг дайрсан шинэ хагарал илэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар Улаанбаатар хотын хувьд ярьж байна. Өнгөрсөн зуунд 1900-2000 он хүртэл манай улсын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхжлийн бүс нутагт тооцогдож байсан. Энэ хугацаанд Монголд их хүчтэй дөрвөн газар хөдлөлт болсон түүхтэй. Тодруулбал, наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байв. Энэхүү идэвхжил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Монгол Улс дэлхий дээр газар хөдлөлтийн идэвхжлийн өндөр бүс нутагт тооцогддог. Газар нутгаар нь авч үзвэл баруун бүст тиктоникийн идэвхтэй хөдөлгөөнтэй, газар хөдлөлт болох өндөр магадлалтай бол зүүн талаар дундаж, аюул багатай. Энэ хоёр бүсийн завсарт Улаанбаатар хот оршдог.

-Ямар учраас нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил яригдаж байна вэ?

-1994-2000 онд хот орчмыг тойрсон 15 орчим өндөр хүчдэлийн тавган станц ажиллаж байсан юм. Улаанбаатарт 2005 оноос газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдсэн. Жишээ нь, 2005 оноос өмнө Улаанбаатарт жилд 100-200 удаа газар хөдлөлтийн бүсэд чичирхийлэл мэдрэгддэг байсан бол энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өсч, жилийн хугацаанд 1000 болсон. Үүнээс үзвэл, Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхжил ихэсч байна гэж бид үзэж байгаа юм. Судалгаанаас харахад, хот орчимд нийт зургаан хагарал байгааг тогтоосны дараа өнгөрсөн жил Японы эрдэмтэд Улаанбаатарын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн хагарал байна гэдгийг тогтоосон нь урьдчилсан судалгааны үр дүн юм. Илүү нарийвчилсан судалгааны ажлын үр дүнг ирэх зургадугаар сараас гаргахаар яригдаж байна. Гэхдээ хагарал гэдэг нь саяхан үүссэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүхэн цаг хугацааны явцад үүссэн газар хөдлөлтийн ул мөр юм. Зарим хагарал нь 9000 жилийн өмнө болж байсан газар хөдлөлтөөс үүдсэн хагарал гэдгийг тогтоосон шүү дээ. Жишээ нь, Хустайн нуруунд 7.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болж байж. Эдгээр хагарлуудын дагуу газар хөдлөлтийн идэвхжил ихсээд эхэлбэл бид тайван суух учиргүй. Ямар нэгэн сургалт болон сурталчилгааны ажлыг хийж, аюулын зэргийг тогтоож болгоомжлох хэрэгтэй.

-Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл жилд 1000 болж өссөн гэхээрхотын хэмжээнд өдөрт хичнээн удаагийн давтамжтай газар хөдлөлт болж байна вэ? Хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл болдог вэ? Жишээ нь, 3.5-4.5 магнитудын газар хөдлөлт нь хүмүүст чичирхийлэх төдий мэдрэгдээд өнгөрдөг гэх юм билээ. Энэ үнэн үү?

–Улаанбаатар хотод болж байсан газар хөдлөлтийн ихэнх нь сул чичирхийлэлд тооцогддог. Энэ нь магнитуд нь гураваас доош, хүнд мэдрэгдэхгүй. Үүний хажуугаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн орчимд хотын оршин суугчдад мэдрэгдсэн газар хөдлөлт цөөнгүй бүртгэгдсэн. Одоогоор 5-6 удаагийн тохиолдол нийслэлийнхэнд мэдрэгдсэн байдаг. Хамгийн сүүлд, нийслэлээс 10 км-ын зайд, Гачууртын тосгоноос хойш газар хөдлөлт болсон нь Улаанбаатарт хүчтэй мэдрэгдсэн байдаг. Мөн энэ оны нэгдүгээр сард Богд ууланд газар хөдлөлт болсон нь Их тэнгэрийн ам, Зайсан орчим дахь иргэдэд мэдрэгдсэн байдаг. Ойролцоогоор 2.5 магнитудын хүчтэй. Гэхдээ хот суурин газарт ойр болохоор зэрэг чичирхийлэл нь хүнд мэдрэгдэх нь ихэсдэг. Газар хөдлөлт нь өөрөө байгалийн үзэгдэл, ямарваа зүй тогтлын дагуу болдог. Монгол орон дахь газар хөдлөлтийн идэвхжлийн тухай яривал одоогоос 60 сая жилийн өмнөх болж байсан тиктоникийн процессыг ярьж эхэлнэ.

-Тухайлбал?

-Таван сая жилийн өмнө Энэтхэгийн хойг Төв Азийн газрыг мөргөснөөс үүдсэн хүч одоог хүртэл шахсан байдалтай байна. Үүний улмаас манай улсын баруун бүс нутаг Хангайн нуруу, Говь-Алтай орчим нэлээн эвдэрч, газар хөдлөлтийн хувьд идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Ер нь түүхэнд хоёр удаа маш хүчтэй газар хөдлөлт болж байсан. Маш хүчтэй атлаа амссан хохирол нь маш бага газар хөдлөлт Монголын газар нутагт болж байсан нь 1957 оны Говь-Алтай орчмын нутагт юм. Нийт 8.1 магнитудын хүчтэй. Хэрэв энэ нь хот суурин газарт тохиолдсон бол сүүлийн үед ажиглагдаж байгаа арлын Япон, бусад улс орнуудад тохиолдсоноос ч илүү гамшиг дагуулах аюултай л даа. Тухайн газар хөдлөлтийн үед Монголд их хэмжээнитй хохирол учралгүй өнгөрсөн байдаг. Гэтэл Мороккод 4.6 магнитудын газар хөдлөлт болоход маш их хэмжээний хохирол учирсан. Энэ нь газар хөдлөлтөд бэлтгэлтэй биш, газар хөдлөлтийг тоодоггүй байсан улсын гамшиг юм. Ийм хэмжээний газар хөдлөлт Улаанбаатарт болохгүй гэх баталгаа байхгүй. Хэзээ ч тохиолдож болно. Бид үргэлж л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед явуулж буй сургалтууд маш чухал.

-Нийслэлийн барилга байгууламжууд газар хөдлөлтөд тэсвэртэй байж чадах уу. Мэргэжлийн хүний хувьд бодлоо хуваалцахгүй юу?

-Улаанбаатар дахь байшин барилгууд 7-8 баллд тэсвэртэй байх ёстой. Мэдээж барилгын чанарын асуудлаас эхэлнэ. Одоогийн барилгуудад шинээр судалгаа хийж, нарийвчилж үзэхгүйгээр газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтооход бэрх. Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас 250 орчим барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж мэдээлсэн шүү дээ. Жишээ нь, Нэхмэлийн шар, 120 орчмын барилга, “Мах комбинат орчим зэрэг 1950-иад онд баригдсан барилгууд юм. Сүүлд баригдсан байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоох боломжгүй. Бүгдийг нь л шалгах хэрэгтэй.

-Газар хөдлөлт идэвхжих тусам Монгол орны нутаг дахь сөнөсөн галт уул сэргэх магадлалтай юу?

-Шууд ингэж хэлэхэд хэцүү. Жишээ нь, Японд 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход галт уул нь дэлбэрээгүй шүү дээ. Фүжи галт уул тэсрэх нь үндэстэнд аюул учруулах хэмжээний гэсэн тодорхойлолтууд ч бий. Ер нь ямар нэгэн тиктоник процессын үр дүнд газрын гүнээс магни хөөрч гарч ирнэ гэсэн үг.

Галт уул бол тиктоникийн үзэгдэл. Газар хөдөлснөөс галт уул оргилно, сэргэнэ гэж байхгүй. Галт уул дэлбэрэхэд л газар хөдөлнө. Галт уул дэлбэрэх нь геологийн маш том үзэгдэл юм. Магадгүй тиктоникийн процессын үр дүнд газрын гүнээс магни хөөрөхөд бэлэн болсон үед газар хөдлөлтийн чичирхийлэл болоход тэсрэх процесс болохыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм баримт байхгүй ч магадлал бий. Монголд Сүхбаатар аймагт байрлах 200 орчим галт уул сөнөсөн. Өчнөөн сая жилийн өмнө идэвхтэй байсан. Дахин идэвхжиж дэлбэрэх аюулгүй. Хамгийн сүүлийн галт уул Хоргын тогооных шүү дээ. Энэ нь 10-20 мянган жилийнхээр тооцогддог. Алтан Овоо ч бас ялгаагүй. Мөлийж эдгээд аюулгүй болсон. Хэрэв дэлбэрэлт боллоо гэхэд дэлхий ч бас өөрчлөгдөх процесс болно. Товчхондоо, галт уул хаа хамаагүй газарт бий болдоггүй.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим