Нийгэм
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй хийх боломж бүрдэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах дуусгах хугацаатай албан даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргав.
Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэж байна.
Үнэт металл эрэх, хайх, олборлох, цэвэршүүлэх болон борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн төсөвт тодотгол хийж, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлэв.
Мөн дэд бүтцийн судалгаа болон байгаль орчны багц үнэлгээг хийх санхүүжилтийг тус компанийн төсөвт тусгалаа.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.