Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ 1,072 хувьцаанд ногдол ашиг ТАРААХГҮЙ, том төслүүдээ санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болох гэж буйтай холбоотой тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тус компани Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрджээ.
Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь “Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө” хэмээн саналаа өгсөн талаар Б.Ганхуяг дурдлаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.