Connect with us

Нийгэм

Дөрвөн настай хүү хойд эцэгтээ дөнгөлүүлсэн гурав хоног буюу хаалганы цаадах яргаллын мөрөөр

Нийтэлсэн

-

“Би зургаан настай. Аав намайг 2-3 удаа алгадсан. Толгой руу бас гурван удаа бал зоосон. Цээж рүү долоон удаа бал зоосон. Энхүүлэйг шугамаар хацар, толгой руу нь зүссэн. Тэгээд хамаг хүчээрээ хамарынх нь арьсыг хуулсан. Энхүүлэйгийн хамарнаас цус гоожсон. Бас тэлээгээр зодсон. Бас модон хусуур хугартал Энхүүлэйгийн гар руу нь зодсон. Би уйлаад “Дүүг минь битгий зодооч дээ” гээд гуйсан чинь намайг олон удаа алгадсан. Бид хоёр ааваас дандаа айдаг. Манай ээжтэй суухдаа бид хоёрыг ингэж зоддоггүй байсан. Гэхдээ би ингэж бодсон. Аав хуучраад ирэхээрээ бид хоёрыг зодохгүй байх гэж бодсон. Өмнө нь бид хоёрыг усанд оруулахдаа усанд толгойгоор булхуулж, нуруунаас маажаад, хамарнаас чанга чимхдэг байсан. Ээжийг эзгүй гурван өдөр Энхүүлэй бид хоёрт аймшгийн кино үзүүлсэн. Би шөнө зүүдэлж айдаг болсон. Бид хоёр айдаг болохоор ерөөсөө өөдөөс нь юм хэлж чаддаггүй. Тэгээд “Ээждээ битгий хэлээрэй. Эмээдээ хэлбэл зодно шүү” гэсэн. Тийм болохоор хэлж чаддаггүй байсан. Ээжийг Дархан руу явсны ард Өмнөговьд байдаг Хишгээ ээж хаалга тогшоод манайд ирсэн ч аав ерөөсөө хаалга онгойлгож өгөөгүй…”.

Зургаахан настай балчир хүү ингэж яриад хоолой нь чичрэв. Энэ бол дөрвөн настай дүүгээ өөрийнхөө хэмжээнд хамгаалан хойд эцгийнхээ хатуу нударга доор 72 цагийг тэсч өнгөрүүлсэн зургаан настай О.Энхсүлд хүүгийн яриа. Ивий халаг, үрс минь. Тамлал, яргалал гэдэг өргөст торны цаана л өрнөдөг гэх бүдэг бадагхан ойлголт томчууд бидэнд байдаггүйсэн бил үү. Гэтэл төмөр шугам, өмдний тэлээ, бал, хоолны модон хусуур зэргээр эрэмдэг болтлоо яргалуулж бүтэн эрхтэнгүй болтлоо зодуулсан дөрвөн настай О.Энхтөгөлдөр хүү, түүний ах зургаан настай О.Энхсүлд нар өдгөө хүчирхийллийн айдас хургасан сүүдэрт дагжин чичирсэн хэвээрээ явна.

Нэхэн сануулбал, ийм тамлал Баянгол дүүргийн VII хороо, 12 дугаар байрны 17 тоотод өнгөрөгч гуравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд болсон байдаг. Хоолой зангирч, нулимс нүд бүрхээд, зүрх нэгэн хэмнэлээр энэ бүхнийг хүлээж авч чадахгүй, дотор баахан харанхуйлав. Турьхан балчир үрс минь мах цус, яс, арьсаараа хойд эцгийнхээ гарт 72 цагийн турш яргалал мэдэрч байхдаа нэг минут гэдэг юутай удааныг бяцхан зүрхээрээ тоолж байж шүү дээ.

ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН ЭЭЖ, ХҮҮХДҮҮД ХОХИРЧЭЭ

Хүний амьдралын үнэ цэн бүхэн өөр. Тэр тусмаа үрээ тэвэрч яваа эмэгтэй хүний жаргал, зовлонг мэдрэх агшин өөр. Ч.Оюунтунгалаг гэх гучин нас ч хүрээгүй залуу бүсгүй арваад жилийн өмнөөс ажил хийж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч явахдаа үг дуу цөөнтэй, даруухан нэгэн залууг мэддэг болсон нь хожмоо хоёр үрээ гарт нь эрэмдэглүүлэх сонголт хийж байгаагаа яахан мэдэх билээ. “Хүний хайр даадаггүй хүнд хэчнээн итгэл үзүүлээд ч өөрчлөгддөггүй юм билээ. Хүчирхийлэл амсаж өссөн хүн гэдэг хүчирхийлэгч болдгийг ингэж л ухаарлаа” гэж ярихдаа тэрбээр хэсэг чимээгүй болов.

“Тодзаяад би үнэхээр итгэсэн. Бид хоёр хамт нэг гэрт орж амьдраад хоёр жил гаруйхан хугацааг өнгөрүүлж байсан юм. Дундаасаа хүүхэдтэй болсон. Одоо ой хүрч байна. Тодзаяа надад балчир насныхаа амьдралыг ярьдаг байсан. Аав нь балаар хатгаж зоддог. Орцонд нүцгэн хөөж гаргадаг. Харанхуй өрөөнд түгждэг байсан тухай хэлдэг байсан. Энэ бүхнийг нь сонсоод хүүхэд нас нь тун хэцүү орчин нөхцөлд өнгөрч дээ гэж их өрөвддөг байлаа. Тодзаяагийн ээж нь олон жилийн өмнө солонгос руу ажил хийхээр явчихсан учраас Тодзаяатай тийм ч дотно байгаагүй юм билээ. Өөрийнх нь мэдэрч өссөн хүүхэд хүмүүжүүлэх арга, ухаан ердөө л ийм байж. Хоёр хүүхдийг минь миний нүдэн дээр цохиж, зодож байгаагүй учраас үнэхээр итгэсэн” гэж ярих бүсгүй бол Ч.Оюунтунгалаг. Хоёр хүүгийн ээж. Хүний амьдралд хөл алдах, гэнэ сэрэггүй байдлаас үүдсэн алдаа мунддаггүй. Ч.Оюунтунгалаг бүсгүй ийм гэнэ сэрэггүй зангаасаа болж хоёр балчир хүүгээ нөхөртөө үлдээсэн нь өнөөдөр өөрөө өөрийгөө зүхэх шалтгаан болчхоод байна.

Хэрэг явдлын эх хаанаас вэ гэдгийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 10-ны өдөр Дархан хотоос Ч.Оюунтунгалагийн утсанд дуудлага иржээ. Эгчийнх нь хөл хугарсан тул хэд хоног асаргаа хэрэгтэй байгааг хэлжээ. Ингээд эгчийгээ зовж байхад усанд хаясан чулуу шиг байж болохгүй тул аргагүй эрхэнд нялх хүүхдээ аваад том хоёрыгоо аавд нь захиж үлдээгээд явжээ. Ингээд Оюунтунгалагийг гэрээсээ гарсан цагаас эхэлж хоёр хүү аавдаа загнуулж, зодуулж эхэлжээ. Оюунтунгалаг Дарханд буусан даруйдаа хоёр хүүтэйгээ утсаар ярихаар залгасан боловч нөхөр нь болох Тодзаяа “Энхүүлэй унтаж байна. Энхсүлд хичээлдээ явсан” гэж хэлээд яриулаагүй байна. Ингээд Тодзаяагийн үгэнд итгэжээ. Маргааш өглөө нь мөн л хоёр хүүтэйгээ ярих гэсэн боловч холбож өгөөгүй байна. Утсаар залгах бүрт ямар нэгэн шалтаг хэлээд байгаа нь гурав дахь хоног дээрээ сэжигтэй санагдсан тул гуравдугаар сарын 13-ны өглөө Энхсүлд хүүгийнхээ төрсөн өдрийг далимдуулаад хот явах унаанд яаравчлан суужээ. Ингэхдээ хот руу явж байгаагаа Тодзаяад хэлээгүй, шууд гэртээ иржээ. Хаалгаа цохиод бараг 30-аад минут зогсжээ. Хаалга тайлсангүй тул Тодзаяа руу залгасан байна. Хэд хэдэн удаа дуудаж байж утсаа авч хаалгаа онгойлгож өгчээ.

ХҮҮГИЙНХ НЬ ЭГЭМ ХУГАРЧ, ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ ЧАДАХГҮЙ УНАЖЭЭ

Хойд өрөөний орон дээр буруу хараад хэвтэх хүүгээ үнсэх гээд тонгойтол нүдэндээ итгэмгүй дүр зураг олж хараад Ч.Оюунтунгалаг багтран уйлжээ. Яагаад вэ, юу болоод ингэж хүүг минь зодоо вэ гэдгээс өөр асуух асуулт, хэлэх үгээ олоогүй дэмий л уйлж хүүгээ тэврэн авчээ. Хүүгийнхээ гараас татаж босгох гэсэн боловч гараа даахгүй уйлж хөл дээрээ тогтож чадахгүй муужиран унасан байна. Яг энэ мөчид юу болсныг сэхээрэхтэйгээ болж Гэмтлийн эмнэлэг явахаар яаравчилжээ.

“Орондоо шээсэн учраас зодсон чинь ийм болчихсон” хэмээн хээв нэг хариулж зогсохдоо Тодзаяа гэмшсэн шинжгүй харин ч Ч.Оюунтунгалагтай маргаан үүсгэж байжээ. Арван сартай нялхаа тэвэрч хоёр хүүгээ арай ядан хувцаслаад үүрч дүүрсээр такси зогсоосноор эмнэлгийн бараа харжээ. Тодзаяа хоёр балчирхан хүүг гурван хоног тамлахдаа хоол, цайны бараа харуулаагүйгээр үл барам харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж хэдэн цагаар ч хамаагүй зогсоох, хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэх, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт хатгах зэргээр тамлаж байжээ. Дөрвөн настай Энхтөгөлдөр хүү өнөөдрийг болтол нийт есөн удаагийн хагалгаанд ороод байна. Ингэхдээ шулуун гэдэснээсээ 30 см орчим тайруулжээ. Хүүгийн дотор эрхтнүүдэд эрүүл эрхтэн алга. Энэ бол зодуураас үүдсэн гэмтлүүд” гэдгийг мэргэжлийн эмч нар хэлжээ.

ТОДЗАЯА ӨМНӨХ ЭХНЭРЭЭ Ч МӨН ЗОДДОГ БАЙСНЫГ МЭДСЭН

Өөрөөс нь хоёр насаар ах Тодзаяа гэх залууг хань, нөхрөөрөө сонголоо гэж итгэж явахдаа арай ч хоёр алаг үрийг нь бүтэн эрхтэн үлдэхгүй болтол нь зодно гэж бодож байгаагүйгээ Оюунтунгалаг бүсгүй учирласан. Хүүгийнх нь дотор эрхтнүүд ажиллагаагүй болж хоол идэж чадахгүй, уруул нь омголтож хатаад нүд халтирам болчхоод 10 секунд орчим зүрх нь зогсоход эх хүний сүнс биенээс нь гараад явчихдаг юм билээ. Юу болоод байгааг үнэндээ ойлгоогүй. Ой ухаанаа хэсэг зуурт алдчихсан. Хүүтэйгээ ижил ухаангүй болчихсон” гэж ярих тэрбээр өнөөдөр хаана, хэнд хандаж хүүгээ бүтэн болгохоо мэдэхгүй адгаж явна.

Тэрбээр Тодзаяагаас хүүхэдтэй болсон нь өдгөө ой хүрч байгаа гэнэ. “Би гэрээс гарахдаа гурван хүүхдээ гурвууланг нь дагуулаад гарсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд гарны тохой хэсгээрээ хугаралтай. Хоёр хөл нь олон газар хөхрөлт няцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй. Мөн хэвлийн эход харуулахад дотор эрхтэн нь маш их гэмтэлтэй, дотуур цус алдалттай, элэг, дэлүү нь няцралттай гэсэн хариу сонссон. Одоо ч миний хүү шоконд орсон байдалтай. Цочимтгой, ууртай болсон. Айдас нь арилахгүй шөнө бүр уйлдаг болсон” гэсэн юм. Цовоо сэргэлэн, юм л бол инээж явдаг хоёр алаг үрээ хүний гарт гурван хоногийн турш зодуулсан бодит байдлын ул мөр өнөөдрийг болтол ухаан санаанд нь нөлөөлсөн хэвээр байгааг 25-тай ээж уйлан байж ярилаа. Арьс, яс нь бэхжиж амжаагүй хүний алаг үрсийг 72 цагийн туршид яргалсан хүчирхийлэгчийг бодохуй хэнд ч юм гомдоно.

ХҮЧИРХИЙЛЭЛ АМССАНЫГ НЬ БААЛДАГ НИЙГЭМ БАЙЖ БОЛОХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

Хүнд хүний ёсоор итгэсэн нэгний буруу болдог хатуу нийгмийг бид нийтээрээ бүтээжээ. Энэ цаг үеэс эх хүнийхээ хувьд айж байна, би. Бага насны охин хүүхэдтэй иргэн хүнийхээ хувиар аргаа барж байна. Ч.Оюунтунгалаг ээжийн нулимсыг хараад, дөрөв, зургаан настай балчир үрсийн нүдийг хараад уймарч сууна. Уйлж сууна. Амьдралын хатууг мэдрээгүй бяцхан зүрхийг айдас нөмөрснийгхараад шаналж сууна.

Хайрласныхаа төлөө хардуулдаг, хүүхэд төрүүлснийхээ төлөө адлуулдаг, хүнд итгэснийхээ төлөө ар нуруундаа “хутгалуулдаг”, гэнэн итгэл дүүрэн байсныхаа төлөөсөнд хайртай бүхнээ алддаг ийм нэг цөвүүн цагт бид олуулаа амьдарч явна. Хүүхдэдээ ээлгүй, нударга зангидаж хутга далайдаг харгис нийгэмд бид дөжирч явна. Гурван балчир үрээ энгэрээсээ зүүсэн Ч.Оюунтунгалаг бүсгүйд төрсөн ээж Б.Жавзмаагаас нь өөр тулж түших, хань бараа болж хаа явсан газар нь сүүдэр шиг нь хайр дэвсэж байгаа хүн алга. Хүний эх гэдэг зовлонгийн өмнө, жаргалын ард явдаг даа. Б.Жавзмаа гуай тийм л ээжүүдийн төлөөлөл аж.

“Охин минь орох оронгүй, гурван балчир үрсээ дагуулж явна. Бурхан шиг сэтгэлтэй, алтан мутартай эмч нарын ачаар охин бид хоёр хоёр хүүгээ өдий зэрэгтэй босгоод авлаа. Одоо учиртай. Үхлийн хаалган дээр тулчихсан байсан хүүг минь алтан гараараа авран хамгаалсан эмч нартаа баярлалаа гэж хэлэхгүй бол алдас болно” хэмээн нулимсаа арчих Б.Жавзмаа гуай тун ч сэтгэлийн тэнхээтэй эмээ байв. Тэрбээр “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Цэнд-Очир, Баярсайхан, Пүрэвдорж, Сэхээн амьдруулах тасгийн эмчлэгч эмч Бямбаренчин, сувилагч Баасандорж, Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэс заслын эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ганчимэг, эмчлэгч эмч Ундрам, мэс заслын эмч Цэнджав болон бусад эмч, сувилагч нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа биднээр дамжууллаа. Хүүг минь хөл дээр нь босгохын тулд эрдэм чадал, зүрх сэтгэл, залбирал бүхнээ зориулсан эдгээр эмч нарын тус эрдэм хэмжээлшгүйг Б.Жавзмаа гуай хэлсэн.

Эрхэлж, мөөм хөхөж, чихэр нэхэж, тоглоомноос өөрийг бодох завгүй дөрөвхөн настай бяцхан хүүгийн нүдэнд айдас хургажээ, Ерөнхий сайд аа. Зүрхэнд нь цочих, айх, уйлах, өөрөө өөрийнхөө учрыг олохгүй уурлах сэтгэлзүйн гүн шок бий болжээ. Ивий хөөрхий хонгор үрс минь. Хүүхэд зодууллаа, хазууллаа, заазуурдууллаа гэх аймшигт мэдээлэл өмнө нь ч бишгүй олон гарч байсан. Хүүхэдтэй холбоотой тэднийг тамлаж тарчлаасан хэрэг гараад замхардаг, тэгсгээд намждаг баймааргүй.

Тэгвэл дөрөвхөн настай, зургаан настай хоёр хүүд туслаач. Дахиад дотор эрхтэн тайруулах, оёулах хагалгаанд дөрвөн настай Энхтөгөлдөр хүү орох ёстой. Гэтэл эмчилгээний зардал мөнгө, орох оронгүй айл айлын хаяа бараадаж тогоо, шанага харсан нөхцөл бий болчхоод байна. Гурван балчир үрсээ дагуулаад хаана хандахаа мэдэхгүй зүдэрч суугаа Ч.Оюунтунгалаг гэх залуухан бүсгүйд төр, түмэн гэж байдаг бол гар сунгаач. Гурван бяцхан үрсэд халуун дулаан, амар тайван байх гэр чухал байгааг энд дуулгая.

Эрхэм уншигч та бяцхан хүүхдүүдэд туслахыг хүсвэл ХААН банк 5064242394 ХХБ 424003489 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөөрэй. Дуслыг хураавал далай гэдэг дээ.

 

Үргэлжлэл бий…

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм8 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм8 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм11 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад11 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм12 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм13 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм13 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим