Нийгэм
“Тав, зургадугаар сард бороо их орно”
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ихэнх нутгаар 20 хэм хүртэл дулаан байлаа. Говийн аймгийн нутгаар буюу Өмнөговь аймгийн Мандал говьд энэ сарын 1-ны өдрийн байдлаар нэмэх 30 хүртэл халжээ. Өнөөдрөөс эхлэн агаарын температур ихэнх нутгаар 5-6 хэмийн хүйтэн, салхи 15-16 м/с хүртэл ширүүсч нойтон цас орох бол зарим газраар бороотой гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар Цаг уурч Х.Ахмед-Алигаас тодрууллаа.
-Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсч байна. Энэ сард цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?
– Өнөөдрөөс нутгийн хойд хэсгээр цаг агаар муудаж, нойтон цас орно. Маргаашаас зүүн аймгуудын нутгаар бороотой. Ерөнхийдөө энэ сарын 5-н хүртэл ихэнх нутгаар хүйтэрч, салхи 14-16м/с хүртэл ширүүснэ. Тавдугаар сард агаарын температур нутгийн зүүн өмнөд тал буюу говийн ихэнх нутаг, зүүн аймгуудаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байх юм. Сарын хоёрдугаар 10 хоногийн дундуур нутгийн зүүн хагас, зарим газраар бороотой, уулархаг нутгуудаар нойтон цастай. Ерөнхийдөө энэ сард цаг агаар тогтворгүй, сэрүүн байна. Өдөртөө найман градус хүртэл дулаан байх төлөвтэй. Говийн бүс нутгаар өдөртөө 16-20 хэм хүртэл дулаарна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаахан, хур тунадас багатай байх юм.
– Газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад бороо хэр их орох төлөвтэй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр газар тариалангийн бүс болон төвийн нутгаар хур тунадас их орно. Олон жилийн дунджаас илүү байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Архангайн хойд хэсэг, Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаар 21-31 мм хур тунадас /бороо/ ордог бол үүнээс илүү байх төлөвтэй юм. Харин бусад нутгаар 3-21 мм хүртэл тунадас ордог. Хур тунадас говийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутгаар болон бусад газраар олон жилийн дундаж орчим байна.
-Энэ жил ихэнх нутгаар хур тунадас багатай байгаа нь хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюултай төвшинд хүрснийг Онцгой байдлын ажилтнууд сэрэмжлүүлж байгаа. Дөрөвдүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо орсон ч газарт чийг өгч, хуурайшилтыг дарж чадсан болов уу?
–Дөрөвдүгээр сард Зүүн аймгуудаар хур тунадас барагтай л ороогүй. Тэгэхээр хуурайшилтын зэрэг өндөр, гал түймрийн аюул гарах эрсдэлтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Харин бусад нутгуудаар буюу Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн зүүн хэсэг, говийн нутгуудаар ахиу цас, бороо орсон нь хуурайшилтыг дарж, газрыг чийглэсэн байх.
-Тавдугаар сарын төлөв байдлаас ажиглахад зургадугаар сарын ерөнхий төлөвийн зураг гарсан уу. Ирэх сард хур тунадас ямар байх бол?
– Зургадугаар сард олон жилийн дунджаар төвийн нутгийн хойд тал, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас 49-70 мм хүртэл ордог байгаа. Баруун болон говийн аймгуудын нутгаар 8.3 мм бол бусад нутгаар 29-49 мм хүртэл хур тунадас ордог. Энэхүү дунджаас ирэх зургадугаар сард нутгийн зүүн өмнөд хэсгээр ахуй хур тунадастай. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр43 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр42 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм39 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна