Эдийн засаг
БНХАУ Хөгжлийн банкинд 400 сая ам.долларын даатгалын дэмжлэг үзүүлнэ
Бээжинд болж өнгөрсөн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулганы үеэр Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Гадаад зээлийн даатгалын корпораци хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Гадаад зээлийн даатгалын корпораци Хөгжлийн 400 сая ам.долларын даатгалын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Гэрээ байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын Экспортын зээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрджээ. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.