Connect with us

Эдийн засаг

Монгол хүнээ Монголдоо яаж үлдээх вэ?

Нийтэлсэн

-

Монголд хэчнээн ажиллаад ч амьдрахад бэрх. Нөгөө талаас ажил хийхгүй байсан ч амьдарч болдог гэх. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн төрх. Үүнээс л содон асуулт, сонин гаргалгаа гаргах ёстой. “Шуурхай зар” сонины нэг өдрийн дугаарт “Ажилд авна” гэсэн зар 927 ширхэг гарчээ. Харин “Ажил хайж байна” гэсэн нь ердөө зургаа байна. 927-гийн эсрэг зургаа.

Манай компани л гэхэд долоо хоног тутамд ажилд авах зар нийтлүүлдэг. Шинээр ажилд авах хэрэгцээ нийт бүрэлдэхүүний дөрвөн хувиас хэтрэхгүй ч хүссэн хүмүүсийг сонгон шалгаруулж, хүний нөөцөө бүрдүүлдэг юм. Нэг ч гэсэн иргэн ажилтай, орлоготой байгаасай гэсэндээ. Учир нь манай улсын хүн амын 30 шахам хувь нь буюу 907 мянган иргэн, гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амь зууж байна. Ядуурлын эх үндэс нь мэдээж ажилгүйдэл. Ядуу ангилалд буюу амьжиргааны түвшнээс доогуур орлогтой нэг хүний бүтэн сарын амин зуулга нь 146 мянган төгрөг. Сарын туршид 45,702 төгрөгөөр хоол хүнсээ залгуулж, эрүүл мэнддээ 2,278, сургууль боловсролд 3,974 төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооныхон гаргажээ.

Нэг сая шахам монгол хүн сард нэг доллар хүрэхгүй мөнгөөр эрүүл саруул байж, эрдэм мэдлэгтэй болж чадах уу? Монголд өдгөө ажилгүй 105 мянган иргэн бий. Энэ нь манай хамгийн том аймгиийн нэг Хөвсгөлийнхөн бүгдээрээ ажилгүй, цалингүй байна гэсэн үг юм. Ажилгүй хэмээн бүртгүүлсэн иргэд өнгөрсөн гуравдугаар сарын эцсээр 31.8 мянгад хүрч. 2019 оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, 2.7 мянга нь ажилд зуучлагдан оржээ. Харин 16.7 мянган хүн ажил идэвхтэй хайхаа больж, бүртгэлээс хасагдсан байна. Ажил хайгчдын тал хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, эсвэл халагдсан хүмүүс аж.

Сургуулиа төгсөөд гудамж “метрлэж”, лааз өшиглөж яваа 9,000 залуу бий гэх. Тэдний дунд явуулсан нэгэн судалгаагаар залуучуудын 79 хувь нь буюу арван хүн тутмын найм нь Монголд биш, гадаадад ажиллах хүсэлтэй гэж хариулжээ. БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлагсад улам олширсон нь үүнийг гэрчлэх ганцхан жишээ. Тус улсын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэгэнд л гэхэд өдөрт дунджаар 700-800 орчим иргэн виз мэдүүлдэг гэх. Хэрэв визгүй байсан бол бүгдээрээ чемоданаа баглаад маргааш нисэхэд ч бэлэн улс. Гадаад харилцааны яам Монголын 175,000 иргэн өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудад амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Энэ бол багцаа тоо. Сүүлийн жилүүдэд албаны хүмүүс Монголын 300-400 мянган иргэн гадаадад оршин сууж байгаа гэж ярих боллоо.

Хэрэв манай улсын 300 орчим мянган иргэн буюу улсын хүн амын 10 хувь нь гадаадад оршин сууж байгаа бол Монгол нь эдийн засгийн дүрвэгсэдтэй, цагаачидтай улсын жагсаалтад бүртгэгдэхээр болжээ. Дүрвэгч, цагаач гэдгийн аль аль нь ямар нэг шалтгаанаар улсаа орхиж, гадаадын аль нэг оронд амьдрахаар шийдэн одогсдыг хэлдэг аж, харамсалтай.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монголд 40 мянган ажлын байр эзэнгүй байхад эх орондоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол хэрхэн яагаад, хэзээ, хаана унтарч бөхөв. “Ажил хийвэл ам тосдоно”, “Хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог”…гэх мэргэдийн сургаал юуны учир хүчгүйдэж, сулрах болов. Монголчууд бусдаас залхуу байна уу, гэвэл бас үгүй. Солонгос, Япон, Европ, Америкт залуус ажлыг “гялалзуулж” өгч байна. Энэ бүхний цаана цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээний хол зөрүү нь залуусыг харийн оронд ажиллах сонирхлыг “өрдөж” буй гол шалтгааны нэг болж.

Монголууд Өмнөд Солонгост нэг өдрийн ажлын хөлсөнд 100-120 мянган вон авч байна. Эндхийн сарын цалингаа тэнд 5-6 өдөр ажиллаад олчихдог болохоор тийш хошуурах нь зүйн хэрэг. Цалингийн зөрүүнээс гадна сэтгэл зүйн болон урам зориг авах гэхчлэн өөр олон ч шалтгаан бий. Гэсэн ч цалингийн зөрүүг багасгахад улсаас хийх ажил, шийдэх асуудал олон. 200 залууг ажлын байраар хангаж яваа залуу хүний хувьд бас улсдаа татвар төлөгчийн хувиар хэдэн санал нэмэрлэе.

…Амьдрал хөөж би нутгаасаа л гарсан юм. Аргагүй л ажил гололгүй л хийсэн юм… гэж дуунд гардаг шиг 15 жилийн өмнө Голландад шал, жорлон, айлын гэр цэвэрлэж, зүлэг арчилж явсан үе надад бий. Мянган доллартой гарсан би эх орондоо 10 мянган доллартой ирж, бизнесийн гараагаа эхллүүлж билээ. Туулсан амьдралынхаа багахан туршлагад үндэслэн, үеийн залуустаа хэлэх үг, хийх дүгнэлт байна.

ХУГАРСАН УРАМ
“Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг. Надаас эхлээд өдөр бүр ажлаа хийж, байрны зээл, бусад өрөө төлөхийн тулд мянга мянган залуучууд мэрийн зүтгэж байна. Бизнес эрхэлдэг нь зөвшөөрөл нэртэй хориг саад, татварын хамгаалалтын хана хэрэмгүйгээр Монголыг эзэлсэн гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй эх орондоо тэнцвэргүй нөхцөлд хэр чадлаараа өрсөлдөж л байгаа. Гэтэл нэг ч өдөр бизнес хийж үзээгүй аль нэг түшмэл хэдэн тэрбумын хадгаламжтай, хэдэн зуун саяын бенз машинтай гэж ХОМ-тээ бөглөсөн тухай уншихад л урам зориг гэдэг хуга нуга явдаг.

“Урмыг нь хугалахаар ууцыг хугал” гэдэг л болдог. Жинхэнэ ЖДҮ-чиддээ олдоогүй зээл, жирийн бизнес эрхлэгчиддээ хүртээлгүй бонд, төрийн албыг үнэлсэн барьсан гэх мэтийг үзэх, унших, сонсох бүрт итгэл гэдэг алдардаг юм, сэтгэл гэдэг цөхөрдөг юм. Мянга мянган залуусын хийж бүтээх хүсэл мөрөөдлийг хиртүүлж буртаглаж, эгэл жирийн боловч ажилч хичээнгүй, санал санаачилгатай олон мянган монгол хүний зүрх сэтгэл рүү хүйтэн ус цацдаг. Монголчууд өвөг дээдсийнхээ эзлэн дагуулж явсан улс орнуудад өнөөдөр аргагүй ажил гололгүй хийхээр хоёр зуун мянгаараа харлаж цагаачилж, байгаагийн сэтгэл зүйн үндсэн шалтгаан нь үүнийг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, шударга биш байгаа учраас шударга ёсыг хайж их нүүдэл хийж байна.

Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас доороо гүйдлээ олох аргагүй. Монгол хүн бусад үндэстнээс залхуу юм уу? Тэгвэл яагаад Солонгост, Японд, Германд, Америкт, Чехэд, Шведэд, Голландад газар газрын хүмүүсээс огтхон ч дутахгүй, бүр илүү байж чаддаг юм бэ? Ажилдаа монгол нь илүү бүтээлч авъяастай гэж нэг биш солонгос үйлдвэрийн эзэн батлан ярихыг сонссон. Дотооддоо тоодоггүй ажлаа гадаадад голдоггүй нь зөвхөн цалингийн зөрүү биш илүү шударга ёс, шударга үнэлгээнд оршино гэж би боддог. Солонгосын 1997 оны эдийн засгийн хямралтай тэмцэх багийн ахлагч Юу Жүн Гын номондоо “Төрөлхөөсөө бусдаасаа залхуу, байгалиасаа илүү ажилсаг үндэстэн гэж үгүй. Шударга нийгмийн тогтолцоо, хөдөлмөрийн үнэн зөв үнэлгээ л үндэстний бүтээлч байх эсэхийг тодорхойлдог” гэж бичсэн байдаг юм билээ.

ХОРДУУЛСАН “БУРАМ”
Хүн бүхэн сайхан амьдрах хүсэлтэй. Жам ёсны хүсэл нь хөгжлийн тулах цэг. Гэхдээ хөшүүрэггүй тулах цэг. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин, татварын бодлого, дотоодын үйлдвэрээ хамгаалах хана хэрэм, хөнгөлөлтэй зээл. Өөрөө олсон боорцог илүү амттай. Хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь тэтгэх хөшүүрэггүй, дэмнэх аминдэмгүй байна. Популист улс төр хуурамч худлаа хайр халамж зарлаж, бэлэнчлэх сэтгэлгээний маркетинг хийнэ. Зам, гүүрийн барилгын ажилд өдрийн 50 мянгын цалин өгье, нэмээд халуун хоолтой гэхэд монгол ажилчин байхгүй гэнэ. Тэгээд гар утсаараа зураг авч, зам, гүүрийн ажилд язганасан олон хятадууд орж ирлээ гэж айн шуугицгаадаг. “Iphone”, “Samsung, “Huawei”-н шинэ загварын утас барих мөрөөдөлтэй юм бол тэр хятадын оронд сар ажиллаад хүссэнээ авах боловч ажиллахгүй. Бэлэн мөнгө, хонь мал, сүү сааль өгнө гэвч туслах малчин олдохгүй. Тэгсэн атлаа сумын төвөөр ажилгүй залуучууд дэлгүүрийн өмнө тамхи татаад зогсож байдаг.

Амар хялбараар амьдрах, ажлаас хойш суух, бусдыг буруутгах, өөрийгөө өрөвдөж гонгинох зан өвчний голомт нь бэлэн хайр зарлах поп улс төр халдварлуулж байна. Улс төрд найдаж, ирээдүйгээ даатгаж гараа хумхиж суухаас өөрсдөө аж амьдрал, хувь заяагаа гартаа авч бүтээхийг яавал илүү ончтой уриалж сурталчлах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн өөртэйгээ адилхан, зовлон жаргал нэгтнүүдээ ажилд авч, цалин өгдөг.

Энэ хүний “Морьт хас” компани нь арьсан бүтээгдэхүүнээ “Оюутолгой”, “Тавантолгой” ХХК-д нийлүүлэх 100 саяын гэрээ байгуулсныг үзээд, зүгээр суугаа залуус ичих булчирхай нь зангирах биз. Хөгжлийн бэрхшээлтэй М.Чулуунцэцэг эгч адилхан зовлонтой дүүгийнхээ гэрт оёдлын цех ажиллуулж, ганц сэгсрээд дэлгэгддэг даавуун уут санаачилж чадсаныг үзвэл нэгийг бодно. Манайх М.Чулуунцэцэг эгчийн гэрт нь очоод хүссэн дөрвөн сая төгрөгийн зээлийг нь хөнгөлөлттэй олгосон нь бэлэг өглөг биш. Хэн хэндээ харилцан ашигтай, хамтын ажиллагаа. Зээл нь бага, үйл ажиллагаа нь жижиг ч нэг ч гэсэн монгол хүнийг хөл дээр нь босгох хөгжлийн сайн дурын гэрээ юм.

ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮҮДИЙГ НЭЭХ АМИНДЭМ
Аль ч нийгэмд хүн ажил хийж, бүтээж амьдардаг. 30 жилийн өмнө 6,000 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан 360 үйлдвэр комбинат хаалгаа барьж, хашаанд нь шарилж ургаж, тоног төхөөрөмж төмрийн хогонд Хятад руу ачигдаж, 100 гаруй мянган ажилчин хөдөлмөрийн цагаачдын анхдагчид нь болсон билээ. Хятад, Орос, Солонгос бүгд дотоодын үйлдвэрээ ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах татварын хана хэрэмтэй. Орос импортын бүтээгдэхүүнүүдэд 63, Хятад 125, Солонгос бүр 225 хүртэлх хувийн татвар оноож, өөрсдийн үйлдвэрлэгчдээ хамгаалдаг.

Төр нь хүмүүсийнхээ ажлын байр, авах цалин, ашиг орлогыг хадгалж, хамгаалж байгаа бодлого нь энэ. Баялаг бүтээгчдээ дэмждэг зээл, дэмжлэг, бодлого энд ярьсангүй. Зөвхөн импортын татварын хамгаалалтыг нь хөндөхөд л ийм байна. Тиймдээ ч Монголын мах, хивс, савхи, ноолуур хойшоо, урагшаа өндөр үнээр хил давдаггүй нь ийм учиртай. Гэтэл манайд импортын бараа 15 хувийн татвартай, Замын-Үүдээр бол “УАЗ-469”-өөр босго тотгогүй шахам оруулж ирдэг. Дөнгөн данган хөл дээрээ тэнцэх гэж ядаж байгаа үйлдвэрүүдээ “өөрсдөө учраа ол” гээд “чадвал заяа чинь” гэж тавладаг. Монголд үйлдвэрлэж чадахгүй бол, Монголдоо өндөр цалинтай ажиллахгүй юм бол энэ улс мөнх оршихгүй.

Эх орондоо үйлдвэрлэж болж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар тогтоож, хил гааль дээр нүд цавчихгүй хянаж чадвал Монголын үйлдвэрүүдэд аминдэм болно. Бүгдийг биш гэхэд чадахаа үйлдвэрлэж, зах зээлийг нь хамгаалж чадвал, залуучууд олноороо ажиллаж, айл өрх ч элэг бүтэн амьдарна. Үйлдвэрүүд ашигтай бол цалин өсөж, монгол хүн Монголдоо ажиллана. Монголдоо үйлдвэрлэж, Монголдоо ажиллацгаавал энэ улс хөгжих бус уу.

“Бичил Глобус” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал Самдангийн ОТГОНБАТ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим