Эдийн засаг
Буцаан олголт авах иргэдийн материалыг банкуудад илгээжээ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдан буцаан олголт авах иргэдийн эхний ээлж жагсаалтыг ТЕГ-аас зарлаад байгаа. Сургалтын төлбөрийн буцаан олголт иргэдийн дансанд орохгүй байна гэсэн мэдээллийн мөрөөр бид тус газраас тодруулав.
“Нийслэлийн хэмжээнд эхний ээлж орж дууссан байна. Мөн Татварын албанаас Төрийн санд ирүүлсэн 2-р ээлжийн буцаан олголт авах иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн. Хянагдсаны дараа татварын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол Нийслэлийн татварын газрын 11-318748 утсаар холбогдож тодруулаарай” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.