Нийгэм
О.Боргилыг цагдан хорьсон шалтгаан юу байв?

Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Боргил хамт байсан бөгөөд талийгаачийг өндрөөс шидүүлсэн байж болзошгүй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна.
Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэгт холбогдуулан түүний найз залуу болох О.Боргилыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, хүн амины хэрэгт хамааралтай байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-ангид цагдан хорьсон бөгөөд түүнийг ирэх сарын 10-ны хүртэл цагдан хорихоор болжээ.
Энэ хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн хамтран амьдарч байсан О.Боргилыг буруутгаж буй. О.Боргил нь хэрэг гарах үед согтуу байсан гэх ба талийгаачийг тухайн үед зодсон болох нь шүүх эмнэлгийн зарим шинжилгээгээр гарсан гэв. Ингэхдээ хэргийн газраас авагдсан цусны толбо, гарын хээ, өмсөж байсан хувцас урагдсан зэрэг байдлыг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн уг хэргийн зүйлчлэл буруу байгаад гомдолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Талийгаачийг өндрөөс үсэрч амиа хорлосон хэмээн шалгаж байгааг үгүйсгэн, санаатай хүн алах хэрэгт холбогдуулан шалгах тухай өргөдлөө өгсөн байна.
Энэ асуудлаар хохирогч талын өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүх эмнэлгийн дүгнэлттэй бид танилцсан. Өмгөөлөгч, хэргийн оролцогч талууд шүүх эмнэлгийн дүгнэлтийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн. Ерөнхий байдлаараа шинжээчийн дүгнэлт “гадны нөлөөтэй байна” гэдэг байдлаар гарахгүй. Өндрөөс унаж нас барсан хүний гэмтэл ямархуу байхыг нэг бүрчлэн тоочиж гарсан. Эдгээрт үндэслэвэл ер нь гадны нөлөөтэй юм байна гэж үзээд хэргийн оролцогч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргасан.
Шүүх эмнэлгийн дүгнэлтийг харахад талийгаач амьд ахуйдаа авсан байж болзошгүй гэмтлүүд байгаа. Шинжээчийн маш олон дүгнэлт, өмгөөлөгчийн дотоод итгэл үнэмшлээр дүгнээд үзэхэд энэ охин амиа хорлоогүй, амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл ангиар зүйлчилж шалгахад тохирохгүй юм байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.1.2 буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алах гэсэн гэмт хэргийн хэв шинжийг агуулж байх тул шалгаж өгөх хүсэлт гаргасан” гэлээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ