Эдийн засаг
Сайжруулсан түлшийг нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр худалдаална
Энэ сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно. ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулсан бөгөөд эдгээр хүмүүс түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхад хяналт тавих юм байна. Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм.
Түүхий нүүрс хот руу оруулахтай зэрэгцэн энэ сарын 15-наас сайжруулсан түлшийг худалдаанд гаргах юм байна. Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд хүссэн хэмжээгээр авах боломжгүй, тодорхой хязгаар тавих ажээ. Одоогийн байдлаар карт хийж байгаа бөгөөд 2-6 тонны түлш авах эрхтэй байхаар төлөвлөжээ. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савалгаатай байх аж. Нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.