Нийгэм
“Нийгмийн сүлжээ ашиглахад регистрийн дугаараар баталгуужуулдаг болговол үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилоход хүргэнэ”

НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форст Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар хоёр долоо хоногийн хугацаатайгаар ирсэн билээ.
Тэрбээр Улаанбаатар хот болон Дорноговь аймагт ажиллахдаа Хүний эрхийн 100 гаруй хамгаалагчтай уулзаж санал, сэтгэгдэл, нөхцөл байдлыг нь сонсож, ярилцжээ.
Тэгвэл Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал ямар байгаа талаар тэрбээр урьдчилан гаргасан дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.
Мишель Форст “Монгол Улсад харьцангуй эрч хүчтэй, идэвхтэй иргэний нийгмүүд олон байдаг. Хүний эрхийг хамгаалахаар ажиллах нь олон улсад ихээр яригдаж байгаа асуудал. Монгол Улсад үнэлгээ хийхдээ хүний эрхийг хамгаалагчдад аюулгүй, таатай орчин байгаа эсэх, эрх зүйн орчин ямар байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулсан.
Хүний эрхийн хамгаалагчид гэдэг нь ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах биелүүлэхийн төлөө тайван замаар ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг хэмээн томъёолсон байдаг.
Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагч байхын тулд аль нэгэн байгууллага, хэн нэгний удирдлага дор харьяалагдах шаардлага байхгүй. Хэн ч байсан хүний эрхийг хамгаалагч байх боломжтой. Хүний эрхийг хамгаалагчид бол өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг, ардчиллыг дэмждэг, түүнийг нээлттэй байхыг шаарддаг, олон ургалч үзэлтэй, идэвхтэй хүмүүс юм.
Харамсалтай нь, энэ тодорхойлолтыг Монголд тэр бүр сайн мэддэггүй, ойлгодоггүй бололтой. Энэ нь хүний эрхийг хамгаалагчидтай уулзах үеэр ажиглагдсан.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЗДХЯ БАТЛУУЛАХЫГ ЦААРГАЛЖ БАЙГАА
Монголд хүний эрхийг хамгаалагчдын эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах заалтуудыг агуулсан олон сайн хууль байна. Гэхдээ бодит амьдрал дээр эдгээр хуулийн хэрэгжилт сул байдаг нь хүний эрхийг хамгаалагчдын ажлыг хүндрүүлж байна.
Үүнээс гадна сүүлийн үед батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь хуульд захирагдах зарчимд ухралт гаргаж, иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байгаа нь миний анхаарлыг татлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хамгаалагчдын тухай хууль батлахаар ажиллаж байгааг сонсох таатай байлаа. Харамсалтай нь, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэхүү хуулийн төслийг батлуулахаас цааргалж байгаа гэсэн.
Монгол Улсад хүний эрхийг хамгаалдаг хүмүүсийнхээ эрхийг хамгаалах хууль батлагдвал нийгэмд тэдний гүйцэтгэж буй чухал үүргийг хүлээн зөвшөөрүүлэхэд нэлээд ач холбогдолтой болох юм.
Түүнчлэн, 2014 оноос хойш хэвлэл мэдээллийн вэб хуудсуудад сэтгэгдэл үлдээж буй хэрэглэгчдийн IP хаягийг сэтгэгдэлтэй нь хамт ил тавихыг шаардсан журам үйлчилж байгаад санаа зовж байна.
Нийгмийн сүлжээ ашиглагчдад регистрийн дугаараар баталгуужуулахыг шаардаж буй хуулийн төсөл хэлэлцэгдэж буйг сонсоод бүр их санаа зовлоо. Хэрвээ энэ хууль батлагдвал эдгээр шаардлага нь хэрэглэгчийн хувь хүний нууц, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийн чөлөөт үйл ажиллагааг боомилоход хүргэнэ.
АЖИГЛАЛТЫН ҮР ДҮНД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Төрийн бус байгууллагын тухай хуульд оруулах аливаа өөрчлөлтийг олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэх. Нэмэлт өөрчлөлт нь хүний эрхийг хамгаалагчдад болон хүний эрхийн байгууллагуудын ажлыг хязгаарлах бус, урагшлуулах боломжоор хангахад чиглүүлэх,
Шүүхийн хараат бус байдал, прокурорын бие даасан байдал болоод эрх мэдлийн хуваарилалтыг сэргээх. Шүүх, АТГ, прокурор гэх мэт байгууллагуудын удирдлагуудыг дураараа халж, солих явдал нь шүүхийн хараат бус байдалд эрсдэл үүсгэж байна гэх болгоомжлолыг төрүүлж байгаа төдийгүй олон улсын стандартаас гажиж байгаа хэрэг.
Төрийн бодлого болон бизнесийн үйл ажиллагааг шүүмжилснээр мөрдлөг, дарамт, эсхүл хүчирхийлэл амсдаггүй байх нөхцөлөөр хангах.
Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг нэмэгдүүлэх.
Тахарын албаны үйлчилгээг сэргээх замаар хохирогч, гэрчийн хамгаалалтыг хууль сахиулах байгууллагаас тусдаа хэлбэрээр институтчлэх.
Олон улсын экспертүүдийг урьж, уулзалт зохин байгуулах.
Хүүхэд залуучуудад өөрсдөд нь нөлөөлөх бодлогуудад үр дүнтэй, жин нөлөөтэй оролцохыг дэмжих орчин нөхцөл бүрдүүлэх. Ингэхдээ эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь бодитой хэрэгжүүлэх явдал чухал гэж үзлээ” гэв.
Монгол Улсад ийнхүү ажилласан тухай тайлангаа нэгтгэн 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах юм байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм5 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм5 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм4 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр5 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо