Нийгэм
“Зорчигч тээвэр гурав”-ынхан бүх автобусаа камержуулжээ

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ болон бусад албаныхан очиж танилцлаа.
Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа: Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжиж ажиллахад бэлэн. Бид өнгөрсөн гурван сард нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран зохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж өнөөдөр “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа камержуулсан байна. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго.
Улаанбаатар смарт карт” ХХК-ий Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ: “Улаанбаатар Смарт карт ХХК”-ий зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ энэ ажлыг санаачилж, бид хамтран ажиллалаа. Том оврын автобусанд дөрвөн камер, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна. Камерын хувьд стандартын шаардлага хангасан камерууд байгаа. Цаашид ч энэ ажлыг улам эрчимтэй хийж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангахын төлөө бусад компаниудтай ч гэсэн хамтран ажиллах болно.
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ анх удаа нийтийн тээвэрт явж буй бүх автобуснуудаа онлайнд холбож, бүрэн хяналт тавих боломжтой боллоо. Компаний гол зорилго бол иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах явдал. Тэгвэл энэ эрхийг хангах хамгийн анхны хүмүүс бол жолооч нар маань юм. Манай баазад өнөөдрийн байдлаар 80 автобус үйлчилгээнд явж байна. Өмнө нь эдгээр автобусны дөрвөн камер л ажилладаг байсан бол өнөөдөр бүх автобуснууд камерын хяналтанд орсон. “Улаанбаатар смарт карт” ХХК-ий тусламж, дэмжлэгтэйгээр энэ том ажлын ард гарлаа. Одоо бид автобусанд болж байгаа бүхий л үйл явцыг удирдлагын төвөөс хянаж, зохицуулалт хийх боломжтой болсон. Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд энэ ажил маань тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм9 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь