Connect with us

Эдийн засаг

“Улстөрчид Оюутолгой төслийг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг”

Нийтэлсэн

-

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Монголчууд Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй 10 жилийн нүүр үзлээ. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст ч  шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн  гол баталгаа болсон уг ордыг тойрсон өнөөгийн үйл явцад та  ямар дүгнэлт хийж байна вэ?

-Оюутолгой төсөл Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн мотор нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Жоохон дөвийлгөөд хэлбэл,  Оюутолгой төсөл хөдөлснөөр Монгол Улс оршин тогтнож байна  гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн Монголын эдийн эдийн засгийг Оюутолгой төсөлгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж би хувьдаа боддог. Оюутолгой төслөөр дамжин бусад салбарууд ч гэсэн даган хөгжиж байна. Оюутолгойн гэрээг анх байгуулахад үед би Сангийн яаманд ажиллаж байсан. Энэ утгаараа гэрээг  байгуулахад тодорхой хэмжээгээр оролцож явсан хүний хувьд гэрээг муу болсон гэж  үздэггүй, үзэх ч боломжгүй. Учир нь Оюутолгойн анхны гэрээ чамгүй сайн гэрээ болсон. Аливаа гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь маш чухал юм. Энэ утгаараа анхны гэрээ балансыг хангасан  гэж хэлнэ. Гэрээний үндсэн дээр Оюутолгой төсөл хөдөлж өнөөдөр эдийн засагт үр ашгаа өгч байгаа. Оюутолгой төслийг тойрсон шүүмжлэлийг би ажил хэрэгч бус, хардаж сэрдсэн шүүмжлэл гэж хардаг.

– УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ямар дүгнэлт гарав гэдгийг ярихаас илүүтэй ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Рио-Тинто компанийн талд өгсөн нь анхаарал татаж байна. Шалгасан компанийнхаа дүгнэлтийг буцаан өгч  “тал засаж” байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Алдаа мөн үү гэвэл мөн. Нэгэнт ажлын хэсэг УИХ-аас гарч тодорхой хугацаанд гэрээг шалгасны хувьд дүгнэлтээ эхлээд төрдөө танилцуулах ёстой. Д.Дамба-Очир гишүүнийг эх орноосоо урваж, Рио-Тинтод мэдээлэл хүргүүллээ, Д.Сумъяабазар сайдыг Оюутолгой ХК-аас 10 сая ам.доллар авсан гэх мэдээлэл хүртэл гарлаа.  Рио-Тинтогийн талд илт үйлчилж эх орноосоо урвасан гэж хүндрүүлж харах нь зохисгүй байх. Миний зүгээс хэлэх зүйл бол Оюутолгойн асуудалд сэтгэлийн хөөрлөөр  хандаж,  хардлага сэрдлэгээр шийдвэр гаргаж болохгүй. Хэрэв Оюутолгой төсөлд сэтгэлийн хөдлөлөөр хандвал Монгол Улсад л хохиролтой.

-Энэхүү гэрээг тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөж, улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татсаар байгаа. Явж байгаа төслийг зүгээр орхисон нь дээр ч юм шиг. Энэ дуусдаггүй их маргаан төрд итгэх ард түмний итгэлийг улам хөсөрдүүлж байна. Нэгэнт бий болсон асуудлыг одоо хэрхэх вэ?

-Олон нийт гэрээг сайн, муу болсон гэж шууд дүгнэж хэлэхэд учир дутагдалтай. Гэрээг сайн эсвэл муу болсон гэдгийг төр буюу шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт өгөх ёстой. Өнөөдөр УИХ-ын зарим гишүүд нь дүгнэлтийн талаар мэдээлэлгүй байхад жирийн иргэд бид шүүмжлэх боломжгүй юм. Гэрээг зөв, буруу эсэхийг УИХ нь тогтоох ёстой. Ингэснээр иргэд ч гэсэн зөв мэдээлэлтэй болно шүү дээ.

Сүүлийн 10 жил өрнөсөн үйл явцаас харахад Оюутолгой төслийг муулсан улстөрчид нэр хүндтэй болж хувирсан.  Төслийг муулж л байвал ард түмэнд таалагддаг, дэмждэг гэж ойлгодог.  Шулуухан хэлэхэд, тэд “Оюутолгой төсөл Монгол Улсыг сүйтгэж хамаг ашиг орлогыг нь гаднын компани  сорж аваад байна” гэсэн ийм л ойлголтыг ард түмэнд өгсөн нь улстөрчид өөрсдөө. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойгоор хийх улстөржилтөө хойш тавьж төр үүргээ биелүүлмээр байна.

Үндсэндээ өнөөдөр төр үүргээ биелүүлэхгүй сонгогчдынхоо дунд хариултгүй асуулт шидчихээд байна. Энэ нь асуудлыг шийдэх бус улам их маргааныг дагуулж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн маргаан шийдэлгүйгээр 10 жил явж ирлээ. Өнөөдөр жирийн  нэгэн иргэнээс “Оюутолгой төслийг хөдөлгөх нь зөв үү, буруу юу” гэж асуувал, төслийг зогсоохыг дэмжих байх. Ингэж л улс төрчид  энэ төслийн талаар 10 жил сөрөг мэдээлэл ярьсных. Ард түмнийг төлөөлнө гэж төрд гарчхаад буцаагаад жижиг асуудал бүр дээр ард түмнээсээ хариулт  хайгаад байвал энэ нь асуудлыг шийдэх бус улс орныг дамнасан шийдэлгүй маргаан дагууллаа гэдгийг хэлэх гэсэн санаа. Тэгэхээр улстөрчид олон нийтэд бодит мэдээллийг өгч шийдэх зүйлээ цаг алдалгүй шийдээд л явах хэрэгтэй.

-Рио-Тинто компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Энэ тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бий юу? 

-Боломжтой. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь бизнесийн зарчим. Гэрээ гэдэг бол ихэвчлэн ирээдүйд хэрэгжих үйл ажиллагааг зохицуулсан харилцаа. Ирээдүйн нөхцөл байдлыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй учраас буруу тооцоолж, төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гэрээндээ өөрчлөлт оруулах, засаж залруулах нь байж болох  л асуудал. Гэрээнд өөрчлөлт оруулахыг нөгөө талаа шахаж, дарамтлах гэж харж болохгүй. Хөрөнгө оруулагч талын ашгийг хэт бууруулбал Оюутолгой ХХК зөвшөөрөхгүй байх.  Мэдээж Монгол Улсад алдагдалтай бол тодорхой саналуудаа хөрөнгө оруулагч талд тавих эрх нь Монголын талд бий гэж харж байна. Хамгийн гол нь хоёр тал харилцан тохирч, зөв ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрэх нь чухал юм.

Түүнээс бус хөрөнгө оруулагч талдаа хэт ашиггүй санал тавьж, уг саналыг нь хүлээж авахгүй бол Монгол Улсыг үл ойшоолоо  гэсэн байдлаар хандах нь зохисгүй. Оюутолгойн төслийн цаана хөрөнгө оруулагчдын  мөнгө явж байгаа. Тэд энэ төслөөс ашиг л харах нь тодорхой. Төсөл хэт Монголын талд ашигтай болбол хөрөнгө оруулагч талдаа ашиг нь буурна гэсэн үг. Цаашлаад хөрөнгө оруулагч тал төслөөс гарвал энэ том төсөл зогсохыг үгүйсгэхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Оюутолгойн гэрээг хэт ашигтай болгох гэж байна гээд асуудлыг хүндрүүлбэл эрсдэлд орох тал нь манайх. Тиймээс гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь зөв юм.

Хэрэв Оюутолгой төслийг зогсоовол ирэх 20 жил Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нь маш эргэлзээтэй болно. Яахав, жонш, нүүрс олборлох зэрэг  жижиг хөрөнгө оруулалт хятадаас орж ирэх л  байх. Харин хэдэн тэрбум ам.доллараар яригдах хэмжээний хөрөнгө оруулалт, цаашлаад гуравдагч хөрш гэгдэх Европын холбоо, Англи, Америк, Австралиас  орж ирэх хөрөнгө оруулалтууд зогсоно гэж харж байна. Тиймээс  зөв шийдвэр гаргах шаардлага төрийн өмнө тулгарч байна.

-Таны хэлсэнтэй санал нийлж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манай улс гаднын хөрөнгө оруулагчдад хэдий хэрийн итгэл үнэмшил төрүүлэхээс шалтгаална. Уул уурхайн мега төслүүдээс гадна төмөр зам, автозам, эрчим хүч, цахилгаан станцын төслөө урагшлуулахад л өдий төдий хөрөнгө оруулалт шаардагдана. Гэвч тогоон доторх бидний хэрүүл гадаад ертөнцөд сөрөг хандлага бий болгож эхэллээ.  “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой төсөл хамгийн чухал төсөл нь. Сүүлийн өдрүүдэд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унаж байгааг дотоодын маргаантай холбон тайлбарлаж байна?

– “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулсан  томоохон нэг төсөл нь Монгол улсын төсөл. Монгол Улсад хөрөнгө оруулахад тааламжгүй, тааламжгүй орон эсэхийг олон улс харж байгаа. Тэгэхээр Оюутолгой төсөл зөвхөн Рио-Тинто компанийн хувьцааны ханшаар хязгаарлагдахгүй. Цаашид манай улсад орж ирэх томоохон хөрөнгө оруулалтуудтай шууд хамааралтай. Энэ бүхнээс гаднын хөрөнгө оруулагчид юу гэж дүгнэх вэ гэхээр Монголд хөрөнгө оруулахад  төр засаг нь асуудлыг шийдэж өгдөггүй, 10 жил маргаан үүсгэдэг гэсэн ойлголт Европын холбоо, Англи, Америк, Австрали улсын компаниудад өгнө гэсэн үг. Уг нь Рио-Тинто компани ашигтай ажиллаад хувьцааных нь үнэ өсч байвал олон улсын хөрөнгө оруулагчид үүнийг Монгол  дахь  хөрөнгө оруулалтын ерөнхий  жишиг гэж харна. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгө оруулалт хийхэд ашигтай, хувьцаа маань өсөх юм байна гэсэн дүгнэлтийг хийж дараа дараагийн төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болно. Гэтэл хамгийн анхны олон улсын том төсөлдөө ойлгомжгүй байдал үүсгэчихлээ. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаална гээд л ярьж байна. Хэн ч авахгүй. Яагаад гэвэл өмнөх жишээ бидэнд бэлэн байна. Монгол Улсад хөрөнгө  оруулсан “Рио-Тинто”-гийн хувьцааны үнэ  унаж байхад төр нь хоёр үзүүртэй зүү шиг байгаа нь гадна орчинд маш таагүй байдлыг бий болгож байна. Энэ ойлгомжгүй байдлынхаа өмнө Монголын ард түмний нэрийг барьж “Ард түмэн Оюутолгой төслийг зогсоохыг хүсч байна, ард түмэн ашиггүй гэж үзэж байна” гэж ярьдаг байж болохгүй. Гэтэл ард түмэн үнэндээ төсөл сайн, муу болсон эсэхийг мэдэхгүй шүү дээ. Мэдэх ч боломж байхгүй. Улстөрчид нь л ажлаа хиймээр байна гэдгийг л дахин дахин хэлээд байгаа юм л даа.

-Эрх баригч нам иргэдэд 20 сая хүртэлх төгрөгийн “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн гол агуулга нь төр эрсдэлээ хариуцаж иргэндээ итгэн барьцаагүй зээл олгох уг шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Тухайн үедээ ялгаа байхгүй Ардчилсан нам найман хувийн ипотекийн зээлийг бий болгосон. Энэ шийдвэр нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд байх боломжгүй байсан зээлийн хүү. Үүнээс үүдэлтэй хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ удаад МАН гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно гэлээ. Энэ нь АН-ын найман хувийн ипотекийн зээлтэй адилхан л шийдвэр. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлавал ямар ч боломжгүй шийдвэр. Найман хувийн ипотекийн зээл, итгэлийн зээлийн аль аль нь зах зээлийнхээ хуулийг зөрчсөн. Манай эдийн засаг дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй. Зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар үүнийг эвдэх л ёстой. Зах зээлийн зарчим, эрэлт нийлүүлэлт гээд яривал зээлийн хүү дараагийн 50 жил ч гэсэн яг ийм байдлаар хэвээр байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр манай санхүүгийн систем нь бүхэлдээ буруу явж ирсэн. Аж ахуй нэгжүүдээ санхүүжүүлдэг биш харин ч эсрэгээрээ дампууруулдаг ийм санхүүгийн системтэй. Ийм нөхцөлд “Хорыг хороор” гэдэг шиг гажуудлыг гажуудлаар нь л засахаас өөр аргагүй. МАН-ын гурван хувийн “Итгэлийн зээл” нь  санхүүгийн зах зээлээ доргиогоод өгөөсэй гэж хүсч байна. Тэгж байж санхүүгийн буруу систем нь цэвэрших боломж бий болно гэж харж байна. Хэрэв гажуудлыг ном журмаар нь засъя гэвэл магадгүй 100 жил зарцуулагдах байх.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим