Бусад
“Гэрэл дохио солигдсон үед шар тэмдэглэгээн дотор зогссон жолоочийг өнөөдрөөс торгоно”

Нийслэлийн томоохон замын уулзваруудад шар тэмдэглэгээ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Багагүй хөрөнгө мөнгө зарж хийсэн энэ тэмдэглээ хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэлийг багасгахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг тухайн үед тодотгож байсан ч уулзваруудыг камержуулах ажил шийдэгдээгүй гэх шалтгаанаар шар тэмдэглэгээний дүрэм мөрдөгдөхгүй байсан юм.
Тэгвэл, дээрх уулзаруудын камержуулалтын ажил хийгдэж, шар тэмдэглэгээний дүрэм өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ.
Энэхүү тэмдэглээ нь “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэхэд нэн тустай юм байна.
Өөрөөр хэлбэл зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, тухайн уулзварыг чагтлах нөхцөд байдалтай байгаа бол жолооч уулзвар руу нэвтэрч орохгүй байх анхааруулга юм.
Энэ дүрмийг зөрчвөл хариуцлага тооцох журамтай. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.
Энэ тэмдэглэгээ нь ямар ач холбогдолтой, жолооч нар юуг анхаарах ёстой талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Лхагважаргалаас тодруулахад, “Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай улсын хувьд их байна.
Энэ нөхцөл байдал дэлхийн бусад оронд ч тохиолдож, шийдвэрлэж байсан асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Yellow box intersection” буюу шөр дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзварт зогсож болохгүй хэсгийг зааж өгсөн байдаг. Шар хайрцагнууд нь дэлхий даяар амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд жолооч нарыг тээврийн хэрэгслээ уулзвар дотор зогсоохыг хориглодог байна. Шар хайрцаг нь тухайн уулзварын ачааллыг хэр байгааг харуулж, жолоочийн зогсох газрыг зааж өгөхөөс гадна уулзварт нэвтрэх чадварыг сайжруулдаг.
Тиймээс энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь шаардлагатай уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажил юм. Өнөөдрийн байдлаар Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Цаг уурын уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээг хийсэн. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасны дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах юм” гэв.
Т.Гэрэл

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.