Улс төр
Д.Баттулга өөрийнхөө үзэглэсэн НИТХ-ын тогтоолыг үгүйсгэн улс төр хийж явна
Хотын төвийн насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан барилгуудыг яах вэ гэдэг асуудал сүүлийн үед Нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болж байгаа.
Эдгээр барилгыг буулган, дахин барилга барихын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардана. Хөрөнгө гаргах компаниуд олддог юмаа гэхэд оршин суугчдын асуудлыг яах вэ. Оршин суугчид барилгын компаниудтай тохироод, байраа үнэлээд өөрсдийн аюулгүй байдал, амьдрах орчноо сайжруулах тохиролцоог хийж чадах уу гэх мэт олон зүйл энэ асуудлын ард яригдах юм.
Нийслэлийн ИТХ 2015 онд энэ асуудлыг анхлан хөндөж байв. Тиймээс Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг батлах тухай 28/13 тоот тогтоолыг гаргаж байжээ.
Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэл хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх бодлогын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх хуучин барилгуудыг цэгцлэх, шинэчлэх тухай энэ тогтоолд тухайн үеийн Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зурсан байдаг юм.
Үүнээс өмнө 2014 оны наймдугаар сарын 25-нд Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд нэгэн бичиг ирсэн бөгөөд үүнд
Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилгын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулсан тухай 13 хуудас тайланг хүргүүлсэн аж. Тайлангийн зөвхөн нэг хэсгийг ишлэн хүргэе. Жич: Бусдыг цаасан баримтаас үзэх боломжтой.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дахь, Нэгдүгээр 40 мянгатын орон сууцны 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53 байрууд 1962 онд баригдсан.
Гурван давхар, 1-4 орцтой тус байруудад 140 гарй айл өрх бий. Барилгын хийц бүтэж нь тоосго ханатай, давхар дундын хучилт нь бетон, барилгын дам нуруу нь мод, төмөр дээвэртэй, тулгуур нь модон хийцтэй.
Нэг: Цахилгааны ерөнхий самбарын өрөөнд эд зүйл хураасан, газардуулга хийгдээгүй байгаа нь Цахилгаан байгууламжин дүрэм БД 43-101-03 дүрмийг зөрчсэн.
Хоёр: Орон сууцны барилгын дээврийн хөндийн цахилгаан шугам сүлжээний монтаж, ашиглалтын шаардлага хангахгүй, орон сууцны барилгын цахилгааны төв шугамны монтажны утсыг барилгын дээврийн хөндийд модон хийц бүтээц дээгүүр дамнуулан ил татаж явуулсан, хамгаалалтын бэхэлгээ хийгээгүй нь Цахилгааны байгууламжийн дүрэм БД-43-101-03 дүрмийг зөрчсөн.
Гурав: Барилгын орцноос дээвэр лүү гарах нээлхий (люк) 2 ширхэг хийгдсэн боловч дээвэр лүү гарах шатгүй, барилгын гадна аваарын шат төлөвлөгдөж хийгдээгүй.
Дөрөв: Барилгын модон хийц бүтээцэд болон бусад шатамхай материалд мэргэжлийн байгууллагаар гал тэсвэршилтийн нэвчилгээ хийгдээгүй.
Тав: Орон сууцны барилга, байгууламжийн гадна нэгдсэн усан хангамжийн системд гал унтраах автомашиныг утсаар тасралтгүй хангах, усны эх үүсвэр буюу галын гидрант төлөвлөгдөөгүй нь Усан хангамж, гадны сүлжээ ба байгууламж БНбД 40-02-06 норм дүрмийг зөрчсөн.
Зургаа: Барилгын авралтын гарц, нөөц гарц хангалтгүй, дээврийн хөндийн нээлхийг цоожилсон. Дээврийн хөндий рүү орох нээлхийд шат төлөвлөгдөөгүй нь Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбЛ 21-01-02 норм дүрмийн 6.2, 6.3, 6.10 дахь заалтыг зөрчсөн.
Долоо: Орон сууцны барилгын өргөтгөлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд нь барилгын хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл хийх, цахилгааны шугам сүлжээг өөрчлөхдөө Онцгой байдлын байгууллагаар барилгын ажлын зургийг хянуулж, зөвшилцөөгүй.
Найм: Өргөтгөлд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн цайны газрууд нь мэргэжлийн байгууллагаас шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмж ашиглах зөвшөөрөл аваагүй, ажлын зураг гаргаж хянуулаагүй нь Хийн хангамжийн дүрэм БНбД 42-02-04 норм дүрмийг зөрчсөн.
Ес: Галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллаагүй нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтыг зөрчсөн.
Арав: Дээрх орон сууцны барилгууд руу тусгай зориулалтын гал унтраах автомашин орох замын гарц хангалтгүй.
Арваннэг: Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн асын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангаагүй нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг зөрчсөн.
Онцгой байдлын ерөнхий газар ийм дүгнэлтийг хүргүүлсний дараа НИТХ-ын дарга Д.Баттулга өөрийн гараар үзэглэсэн тогтоолыг гаргасан аж.
Энд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу арктай орон сууц худалдаа, үйлчилгээний барилга барих ёстой ч оршин суугчид нь 15 жил эсэргүүцэж ирсэн юм. Тэд эсэргүүцэх шалтгаанаа орон сууцны байрны цонх баригдах гэж байгаа барилгын ханатай зэрэгцэх учраас боломжгүй хэмээн тайлбарлаж ирсэн байдаг.
Ерөнхий архитекторын баталсан төлөвлөгөөний дагуу оршин суугчдын гарц, орцыг хаалгүй барих ёстой арктай 4 барилгын 2 нь аль хэдийнэ ашиглалтад орсон. Одоо үлдсэн хоёр барилгыг барих асуудал оршин суугчдын амбицаас болж саатчихаад байгаа нь энэ. Энэ бол ОБЕГ-ын албан ёсны дүгнэлт юм.
Өнгөрсөн долоо хоногт 2016 оны сонгуульд ялагдал хүлээж, НИТХ-ын даргаас буун төлөөлөгч дээр тогтсон Д.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Нэгдүгээр 40 мянгатын иргэдтэй уулзсан байна.
Энэ үеэр иргэд Д.Баттулгаас хотын төвийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлт хийж ажлын хамааралд багтсан байрууд, энэ барилга барих зөвшөөрөл авчихсан байгаа компаниудын барилгыг яах вэ гэж асуужээ.
Харин Д.Баттулга энэ асуултад хариулахдаа өөрийн үзэглэсэн Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг батлах тухай 28/13 тоот тогтоол, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг үгүйсгэн барилга барих зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон гэсэн үгээр иргэдэд худлаа мэдээлэл түгээжээ.
Сонгуулийн цикль хаяанд ирж, улс төрчид тойргоо эрчимтэй эргэж эхэллээ. Гэхдээ тэд тойргоо зүгээр нэг эргэчихгүй, иргэд сонгогчдын тархийг худлаа мэдээллээр угаах явдлаа ч зогсоохгүй бололтой.
Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг батлах тухай Д.Баттулгын үзэглэсэн 2015 оны 28/13 тоот тогтоол
Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан орон сууцны барилгын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт явуулсан Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт
С.НОМИН
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент54 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр13 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав