Нийгэм
Төрдөө шоовдорлогдсон Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музейн гунигт түүх

Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей үүдээ хааж, үзмэрүүд нь тоосонд дарагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Одоогоос таван жилийн өмнө 2014 оны долдугаар сард Монголын зохиолчдын эвлэлийн байрны гуравдугаар давхарт уг музейг шинээр нээж байсан ч 2017 онд татан буугдсанаар өдгөө эд өлгийн зүйлс, үзмэрүүд нь номын сангийн жижигхэн өрөөнд “хав дараатай” байна. Харин гурван танхим бүхий музейн байр нь харуул хамгаалалтын албаны байр болжээ. Их зохиолчийн амьдрал уран бүтээлийг харуулсан гэр музей хаалгаа барьж, үзмэр нь номын сангийн өрөөнд “түгжигдсэн” шалтгаан нь музейг зорих хүнгүй болж, үр ашиггүй зардал гарах болсон тул албан байгууллагад түрээслүүлэхээр болсон гэж Монголын зохиолчдын эвлэлээс тайлбарлалаа. Тус газар нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн музейг өмчилдөг юм.
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.САРУУЛДАЛАЙ:
-Д.Нацагдоржийн музей анх одоогоор ubmart дэлгүүрийн хойно байсан. Музейн байранд өргөтгөл хийж хоёр давхар болгосон ч одоогоор музей бүүхэл жирийн үйл ажиллагаа явуулахад ч бэрх, шаардлага хангахааргүй болсон юм. Иймд Монголын зохиолчдын эвлэлээс өөрсдийн гурван өрөө байрыг тохижуулж Д.Нацагдоржийн нэрэмжит түр музейг 2014 онд байгуулсан. Уг музейд Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан сандал, ширээ, гэрэл зураг гэх мэт үзмэртэйгээр хоёр жил орчим үйл ажиллагаагаа явуулсан.
Бидний зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзүүлэх, том хүн 500 төгрөгийн хураамжтайгаар олон нийтэд танилцуулах гэж хичээсэн ч ирж үзээгүй. Ерөнхий боловсролын сургууль бүрт музейн тухай танилцуулга мэдээллийг хүргэсэн ч хүүхдүүд тоодоггүй юм билээ. Үндсэндээ музей орлого олох ашиггүй байсан. Монголын зохиолчдын эвлэл нь төрөөс ямар нэгэн санхүүжилтгүй, Зохиолчдын эвлэлийн байраа түрээсэлж ажилладаг тул музейн байраа албан байгууллагад түрээслүүлэхээр болсон.
Бидний тооцооллоор албан байгууллага нь музейгээсээ илүү ашигтай байсан болохоор Их зохиолч Д.Нацагдоржийн эд өлгийн зүйлс, үзмэрүүдийг кодолж хадгалсан. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлд холбогдох нийт 100 гаруй төрлийн 400 үзмэр бүртгэлтэй байна. Үүний ихэнх нь фото, гэрэл зураг эзэлж байгаа юм. Өмнө нь намайг Монголын зохиолчдын эвлэлийн хяналтын зөвлөлийн дарга байх үед Д.Нацагдоржийн музей нь бүртгэлгүй, үзмэр нь тооллогогүй байсныг бид ангилж бүртгэлтэй болгосон. Музейн барилга UB mart дэлгүүрийн хойно байрладаг. Нийт 410 мкб бүхий өмчлөлийн гэрчилгээтэй газар байгаа гэсэн үг. Үүнийг орчин цагийн музей болгохоор ажиллаж байна. Бидний зүгээс өөрсдийн санхүүжилтээр музейн барилгыг босгох ямар нэгэн боломжгүй. Хажууд нь байгаа “Нью жуулчин” гэж компаниас Г.Мөнхцэцэг даргын үед гурав дөрвөн удаа санал ирсэн юм билээ. Монголын зохиолчдын эвлэлийн 2017 оны Их чуулганаар Д.Нацагдоржийн музейг барих асуудлыг хэлэлцэхдээ гишүүдийн ихэнх нь одоогийн барилгын газрыг “Нью жуулчин” компанид ашиглуулж, тус компаниас өөрсдийн санхүүжилтээр орчин үеийн 10 давхар бүхий барилга барьж ашиглалтад оруулахад тодорхой талбайг нь музей болгоё гэдэгт санал нэгдсэн. Учир нь одоогийн музейн барилга гурван талаасаа орц гарц нь хаагдсан, музей бүүхэл цайны газар явуулахад ч хүндрэлтэй байгаа. Тиймээс л хажуугийн “Нью жуулчин” компаниас дулаан гарааш, зогсоол барих шаардлагатай байгаа тул музейн орц гарц нь хаагдсан барилгын газрыг хамт ашиглаж орчин үеийн 10 давхар барилгыг өөрсдийн санхүүжилтээр барих санал тавьсан. Барилга ашиглалтад орвол бидэнд 540 мкб талбай өгөх юм.
Хэрэв барилга ашиглалтад орсны дараа энэ талбайд Д.Нацагдоржийн музейг байгуулах үгүйг Их чуулганаараа шийднэ. Их зохиолчийн нэрэмжит музейг байгууллаа ч хүн үзэх эсэх нь тодорхойгүй. Д.Нацагдоржийн нэрэмжит музей бол тийм ч үнэт үзмэртэй биш. Ер нь музейг шинээр барих тухай асуудалд төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй, энэ тухай Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас бидэнд ямар нэгэн санал ирүүлээгүй. Ер нь төрийн ажлыг төрийн бус байгууллагынхан л хийж байна шүү дээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралынхаа сүүлчийн хоёр жилийг өнгөрүүлсэн байшин нь одоогийн нэгдүгээр сургуулийн хойно байсныг буулгаж, 1966 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор музей болгосон түүхтэй. Хожим 1982 онд шинэчлэн тохижуулж, үзмэрүүдийг нь ховор нандин гэрэл зураг эд өлгийн зүйлсээр баяжуулж байв. Харин 1994 оноос музейн үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул музейн байрыг өргөтгөж хоёр давхар болгохоор шийдвэрлэснээс хойш өнөөдрийг хүртэл царцанги байна. Цаашид музейн барилгыг хэн хаанаас хариуцах нь тодорхой бус байгаа юм. Харин Боловсрол Соёл шинжлэх ухаан спортын яамнаас Их зохиолч Д.Нацагдоржийн музейг албан байгууллагынх тул улсад харьяалагдахгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа.
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙ НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫНХ
Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.ДАВААЦЭРЭН:
-Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей нь өөрийн гэсэн барилгагүй Монголын зохиолчдын эвлэлийн барилгад байрлаж буй. Яах вэ, үйл ажиллагаа нь доголдож хаалттай, эсвэл үүдээ нээсэн, музейн зүйлсийг авсан, аваагүй гэдэг олон асуудал яригддаг. Энэ бол байгууллагын музей. Тэр дундаа одоогийн хэлбэрээр Төрийн бус байгууллагынх. Бидний зүгээс тус музейд буй үнэ цэнтэй зүйлсийг бүртгэлжүүлэхийг мэдээллийн санд хадгалахыг зөвлөдөг. Бидний хувьд энэ үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин дутмаг учраас тэр бүр хувийн хэлбэрт байгаа музейнүүдийг хяналтад авах ажил төдийлөн урагшлахгүй байна. Энэ жил музейн хуультай болно. Ингэснээр музейн үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол заавал төрд тайлагнах ёстой хууль эрхзүйн орчин бүрдэнэ. Төрөөс дэмжлэг туслалцаа авдаг хуулийн орон зай бий болно.
Манай улс зохиолчдынхоо бичиг захидал, үнэт өвийг хадгалах хамгаалах ажил сүүлийн 25 жилд хөсөр хаягдсаны нэгэн тод жишээ нь Их зохиолч Д.Нацагдоржийн музейгээс харж болохоор байна. Орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг болсон суут хүнийхээ нэгэн цагт эдэлж хэрэглэж байсан үнэт зүйлс нь өдгөө төрдөө “шоовдорлогдож” буйн гуниг номын сангийн давчуухан өрөөнд хөглөрөх эд зүйлсээс төрж байв.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ