Нийгэм
“Арьс, ширний үйлдвэрүүдийн их бохирдолтой усыг Төв цэвэрлэх байгууламж хүлээж авахгүй”

2018 оны гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, үйл ажиллагаандаа химийн бодис ашигладаг үйлдвэрүүдэд дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох үүрэг өгсөн.
Энэ дагуу жил гаруйн хугацаанд БХБЯ-наас үйлдвэрүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт, хийж урьдчилан цэвэрлэх байгууламжийн талаар зөвлөгөө зөвлөмж өгчээ. Ингээд тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс энэ сарын 15-наас эхлэн ААН-үүдийн бохирдол ихтэй усыг төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэхийг хориглосон байна.
Энэ талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн “Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд химийн бохирдол ихтэй стандарт хэмжээнээс 4-7 дахин их бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг учраас дэргэдээ урьдчилан цэвэрлэх байгууламж барьж байгуул гэх шаардлагыг тогтоол гарснаас хойш удаа дараа тавьж ирсэн.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан цэвэрлэх байгууламжгүй, бохирдол ихтэй ус нийлүүлж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэдгээр үйлдвэрүүд өөрсдийн технологид таарсан урьдчилан цэвэрлэх байгууламжаа барьчихвал үйл ажиллагаагаа эргээд явуулах боломжтой.
Ямартай ч стандартад зааснаас их бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламж хүлээж авахгүй. Үйлдвэрүүд бохир усаа стандартад заасан хэмжээнд цэвэршүүлсэн тохиолдолд асуудалгүй авах бөгөөд энэ үйл явцад мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явна” гэлээ.
28 арьс ширний үйлдвэрийн бохир усыг хүлээн авч, химийн бодисуудыг саармагжуулан Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг Харгиа цэвэрлэх байгууламж хэт хуучирч, элэгджээ. Үүнээс үүдэн химийн бохирдлыг стандартад заасан хэмжээнд хүртэл саармагжуулж чадахгүй байгаа аж.
Харин Төв цэвэрлэх байгууламж нь ахуйн бохирдлыг л цэвэрлэх зориулалттай учраас лагийн бүтцийг өөрчилж, үнэрт хүртэл нөлөө үзүүлж байгааг О.Лхагвацэдэн дарга хэлж байв.

Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тавдугаар зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ


-
Улс төр22 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна