Нийгэм
У.Хүрэлсүх: Жолооч хүний ажил хөдөлмөр миний амьдралын минь салшгүй нэг хэсэг

“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв.
Тэрбээр “Монгол Улсад Аялал жуулчлалын салбарын хөгжил жил ирэх тусам эрчимжиж, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын салбар нь газрын тос, хүнс, авто машины салбарыг давж, дэлхийн олон улс орнуудад нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон байна.
Үүний нэг жишээ бол өнгөрсөн онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчид аялснаар 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байрыг бий болгосон.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авч салбарын орлогыг 1,1 сая ам.долларт хүргэх зорилтыг тавиад байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд жолооч нэг бүрийн оролцоо чухал бөгөөд үүнийг төрийн зүгээс дэмжин, хамтран ажиллана.
Би жолооч хүний хүүхэд. Аав ээж хоёр минь хоёулаа тээврийн жолооч. Тийм болохоор жолооч хүний амьдрал, ажил хөдөлмөр амьдралын минь салшгүй нэг хэсэг. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ.
Та бүгдийн нуруун дээр зөвхөн гэр бүлийн чинь амьдрал төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хүнд ачаа явдаг гэж боддог.
Өнөөдөр жуулчин тээврийг хийхэд та бүхэнд ямар асуудал байна, ямар ололт байгаа тухайгаа энд ирсэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай ний нуугүй хэлэлцээрэй.
Жуулчин тээврийн салбарын жолооч та Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдын хувьд магадгүй хамгийн анхны уулзсан монгол хүмүүсийн нэг болдог.
Аялалын эхний өдөр тэдэнтэй уулзаж, аяллын турш хамт байж, монгол орон, монгол хүний зан чанар, эерэг хандлагыг биеэрээ үлгэрлэж, монгол орныг зорин ирэх дараа дараагийн жуулчдын замыг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлст хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа монгол улсын нүүр царай болсон жолоочиддоо баярлаж явдагаа илэрхийлье.
Аялалаар ирсэн жуулчдыг монгол орноор амар тайван, аюулгүй аялуулж олон сайхан дурсамжуудыг бий болгоход та бүхний хариуцлага, санаачлага, ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал юм” хэмээн үг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тавдугаар зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ


-
Улс төр22 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна