Нийгэм
Нээлттэй өдөрлөгөөр жолооны эрх сэргээх, үнэмлэх дахин олгох үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Нээлттэй өдөрлөгт авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох ажээ. Мөн бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон аж.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх гэж буй ажлын талаар мэдээлэл өгье. Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэлээ.
“Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэхгүй байна хэмээн дүгнэж байгаа учраас энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг залуусын зүгээс санаачлан хийж эхэлж байгаагаа дуулгалаа. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон гэдэг мэссэжийг хүргэхээр дээрх төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.
Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна. Хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой ийм зүйлийг хэрэглэх асуудлыг гаргаж тавихаар ийнхүү ажиллаж байгаа гэлээ.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр
Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн харилцаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ
Автомашины үзлэг оношлогоог хийнэ
Торгуультай холбоотой мэдээлэл, лавлагааг өгнө
Урлагийн тоглолтууд болно
Замын хөдөлгөөний дүрмийн сургалт, сурталчилгаа зохион байгуулагдах болон “Бяцхан зорчигч” аяны нээлт гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдана.

Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тавдугаар зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ


-
Улс төр22 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана
-
Энтертайнмент23 цаг өмнө
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна