Нийгэм
“Архигүй амьдралыг бид хүснэ” тэмцээний шилдгүүд тодорлоо

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн хэмжээний нийт төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хамруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлагдсан удирдамжийн дагуу “Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнийг гурван үе шаттай зохион байгуулан ажиллалаа.
“Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээний 1, 2 дугаар шат аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит 71 байгууллагын нийт 1000 орчим төрийн албан хаагчдыг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм.
Цагдаагийн газраас дээрх тэмцээний 1, 2 дугаар шатнаас шалгарсан төвийн болон орон нутгийн /сумдын Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халхгол, Чойбалсан аймгийн төвийн Дорнод их сургууль, Хилийн 0132 дугаар анги, Ерөнхий боловсролын 8 дугаар сургууль, Татварын хэлтэс/ нийт 8 баг 3 дугаар шат буюу “Тэргүүн” байрны төлөө тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр аймгийн “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулав.
Тэмцээний гуравдугаар шат удирдамжинд заагдсаны дагуу Архины хор холбогдолыг таниулсан “Мэндчилгээ”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтуудыг багтаасан багаараа оролцох “Кейс бодлого”, багийн ахлагч нарын дунд дээрх хуулиудын хамааралтай “Асуулт, хариулт”, Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэрийн даалгавар”, Урлагын номер гэсэн таван төрөлд хууль, эрх зүйн мэдлэг, авъяас ур чадвараараа өрсөлдөж тэмцээний тэргүүн байранд Хилийн 0132 дугаар ангийн “Харуул занги” баг шалгарч дурсгалын алтан медаль, “Батламж”, 1.500.000 төгрөг, дэд байранд аймгийн Татварын хэлтсийн “Нэг хором” баг шалгарч дурсгалын мөнгөн медаль, “Батламж”, 1.000.000 төгрөг, гутгаар байранд Халх гол сумын “Сонголт” баг шалгарч дурсгалын хүрэл медаль, “Батламж”, 800.000 төгрөг тус тус шагнагдав.
Тэмцээний үйл ажиллагаанд урилгаар Хууль зүйн, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Отгонжаргарл, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар нар, мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, 11 багийн иргэдийн төлөөлөл 170 иргэн оролцож нийт 700 орчим хүн хамрагдлаа.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм9 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм11 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм11 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм12 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна