Нийгэм
Ч.Улаан: ЗГ-аас мах, гурил, хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг өсгөхгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газраас өнөөдөр /2019.05.22/ гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд үндсэн 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногийн эхээр зах зээл дээрх махны үнийн огцом өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Ийм байдал гаргахад хүргэсэн хүчин зүйлүүдийг нарийвчлан авч үзэж, дүгнэлт хийж ажиллаж байна. Засгийн газраас тодорхой хэмжээний зохицуулалтуудыг хийхээр шийдвэрүүд гаргалаа.
Энэ жилийн хувьд махны хангамж, шинэ махтай золгох хүртэл махны хангамжийг тогтвортой байлгахад Засгийн газар онцгой анхаарч байна. Засгийн газраас нөөцийн махыг зах зээлд 4 дүгээр сарын 15-наас нийлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 орчим хувийг нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 орчим хувиар хямд. 127 худалдааны цэг, дэлгүүрээр борлуулж байгаа. Мөн хагас, бүтэн сайнд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах ажлыг хийж байна.
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлсөн
Зах зээлд орж ирэх махны нийлүүлэлтэд ноцтой нөлөө үзүүлж байсан хэд, хэдэн хүчин зүйлийг судалж тогтоосон. Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ “Хүчит шонхор” зах дээрээс бэлддэг. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж, үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Энэ байдлыг таслан зогсооно.
Дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах талаар БНХАУ-тай хийсэн Засгийн газар хоорондын протоколд эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдсан байдаг. Энэ шаардлагыг хангахын тулд дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ бэлтгэж байх үүрэгтэй. Энэ журам хангалтгүй хэрэгжиж байснаас болоод зах зээл дээрээс ард иргэдийн гар дээр очих махыг бөөнөөр нь авч үйлдвэрийн түүхий эдийг бэлдэж байсан. Эсвэл зах зээл рүү орох замаас малыг амьдаар нь авч, үйлдвэртээ хэрэглэж байсан нь тогтоогдсон. БНХАУ-ын талаас эрүүл ахуйг хангаагүй гэдэг шаардлага ирж байсан.
Дулааны аргаар үйлдвэрлэж экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно. Тухайн жилийн мал сүргийн өсөлт, дотоодын махны хангамжтай уялдуулаад хэмжээг тогтоож, журамд өөрчлөлт оруулна. Хонь, ямааны маханд квот тогтоохоор болж байна. Энэ нь дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй.
Ямар ч аргаар мах бэлтгэж экспортолж байгаа компаниуд экспортод гаргаж буй зөвшөөрлийнхөө 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын зах зээлд борлуулсан буюу нөөцөлсөн байх шаардлагыг тавьж байгаа.
Улаанбаатар хотын махны хэрэгцээг тогтвортой байлгах зорилгоор ирэх онд 15,000-аас доошгүй тонн махыг нөөцөлсөн байх бэлтгэл ажлыг одооноос эхлүүлэхээр шийдлээ.
Өнгөрсөн жил харьцангуй бага мах бэлдсэн нь зах зээлд гарч байгаа савалгааг зохицуулах хэмжээнд хүрч чадахгүй байлаа.
2018 онд 4,000 тонн мах нөөцөлсөн. Мах бэлтгэх сонирхолтой компаниуд байсан боловч арилжааны банкаар дамжуулж санхүүжилтээ авах шаардлагыг хангаагүйн улмаас гуравхан компани бага хэмжээний мах нөөцөлсөн.
Шинэ гурилтай болох хүртэлх зургаан сарын хугацаанд Улаанбаатарын иргэдийн гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана
Гурилын хангамжийн тухайд, өнгөрсөн жилийн хураасан ургацаас авч үзвэл хангалттай хэмжээний нөөц болон гурил үйлдвэрлэх түүхий эдүүд үйлдвэрүүдийн агуулахад байна. Одоогийн байдлаар 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд, гурил байна. Дэлхийн чөлөөт худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу 11,000 тонн гурилыг импортоор авна. Шинэ гурилтай болох хүртэлх зургаан сарын хугацаанд Улаанбаатарын иргэдийн гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах бололцоотой.
Гурилын үнийн хувьд харьцангуй тогтвортой байна. Дээд гурил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 28 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 1 дүгээр гурилын үнэ буурсан нь зах зээлийн хангамж тогтвортой байгааг илтгэж байна.
Өнгөрсөн жил төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан
Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийн ургацаас төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Хүнсний ногооны 47 хувийг хангах хэмжээний нөөц хурааж авсан. 4,5 дугаар сараас зоорины хүнсний ногоо худалдаанд гардаг. Энэ дагуу худалдаанд гарах хүнсний ногооны хангамж нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс болон нарийн ногооны үнэ ханш харьцангуй тогтвортой, өмнөх оны түвшнээс бага хэмжээгээр буурсан. Энэ нь зах зээл дээр нийлүүлж буй хүнсний ногооны хангамж тогтвортой байгаатай холбоотой.
Засгийн газар хүн амын стратегийн бүтээгдэхүүн болох мах, гурил, гол нэр төрлийн хүнсний ногооны хангамжийг тогтвортой байлгаж, үнийг өсгөхгүй байх чиглэлээр бололцоогоо дайчлан ажиллаж байна” гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг5 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм6 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо