Connect with us

Эдийн засаг

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан

Нийтэлсэн

-

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа.

-Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг. Түүгээр “Буянт-Ухаа-1” хорооллын 1764 айлын, “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 1,620, Архангай 120, Увс 105, Дархан-Уул 189, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэвч тус компанийн удирдлагын алдаатай шийдвэрээс үүдэн орон сууцны борлуулалтын орлогоор зээлийн эргэн төлөлтөд хийхээс зайлсхийж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ хэрэгжүүлэх төслөө дутуу тооцсоны улмаас “Буянт-Ухаа-2” төслийн хоёр дахь ээлжийн 972 айлын орон сууц, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Дундговь аймагт хэрэгжиж байсан төслүүд санхүүжилтгүй болж гацсан нь тус байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулсан гэж болно. Мөн “Буянт-Ухаа-1” төслийн борлуулалтын орлогоос бусад компанийн хэрэгжүүлж байсан санхүүгийн үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд ч байгааг аудитын болон бусад шалгалтаар тогтоож, Хөгжлийн банканд мэдэгдсэн.

-ТОСК анх хэдий хэмжээний санхүүжилт авсан юм бэ?

-Хөгжлийн банкнаас нийт 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд ханшийн өөрчлөлт бас нөлөөлнө. Тус компанийн зээлийн эргэн төлөлтийг орон сууцны борлуулалтын орлогоор болон Засгийн газрын 2018 оны тогтоолын хүрээнд өмнөх онуудад дутуу хэрэгжүүлж царцсан барилгыг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Ингэснээр одоогоор 258.1 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

-Тэгвэл ТОСК-ийн зээлийн хүндрэлийг арилгуулахын тулд дахин санхүүжилт хийсэн нь тухайн царцсан барилгыг эргэлтэд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг үү?

-Хөгжлийн банкнаас нэмэлтээр 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж царцсан барилгуудыг дуусгах ажлыг эхлүүлсэн. Одоогоор Хөвсгөл аймаг дахь 135 айл, Говь-Алтай аймаг дахь 120 айлын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн ирэх сардаа багтаан Улаанбаатар хотод 972 айлын, Орхон аймагт 315 айлын орон сууцыг барьж дуусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтээр царцсан барилгыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлсэн нь “ТОСК” ТӨҮГ-ын зээлд үүсээд байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гарч эхэлж байна.

-Хөгжлийн банкны томоохон таван зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Эрсдэлийн сан байгуулсан байдаг. Гэтэл энэ сангийн дийлэнх хувийг “ТОСК” ТӨҮГ-ын зээл эзэлж байгаа тухай ярьж байна. Энэ талаар?

-Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн сангийн тодорхой хувийг “ТОСК” ТӨҮГ-т олгосон зээлд тооцож байгуулсан. Энэ нь мэдээж Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт болон зээлийн багцын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэ талаар Засгийн газар, Монголбанк болон олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтмол хугацаанд хийдэг хяналт шалгалт, аудитын тайланд ч тодорхой дурдагдсан байгаа. Гэхдээ Хөгжлийн банк нь Засгийн газрын Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын зээлд тодорхой арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч ажилласан нь тодорхой үр дүнд хүрч байна.

-ТОСК руу дахин санхүүжилт хийх боломж байсан уу. Учир нь компани зээлээ эргэн төлөх боломжгүй болтлоо хүндэрсэн үе шүү дээ?

-Өмнөх зээлийг үр ашиггүй зарцуулсан, санхүүгийн хүндрэлд орсон, зээлийн барьцаа хөрөнгө нь банкны шаардлагыг хангахгүй байгаа компанид нэмж зээл олгох ямар ч боломжгүй байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд 2018 онд “ТОСК”-ийн өмчлөл дэх царцсан барилгуудыг зээлийн төлбөрт тооцож, шилжүүлэн авсан юм. Үүний дараагаар Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт хийж, барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Дахиж санхүүжилт хийгдсэнээр нийгэм, эдийн засагт болон Хөгжлийн банк, зээлдэгч ТОСК-ийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна.

-Мэдээж банкны хөрөнгө болгохын тулд Засгийн газар болоод харьяа яамтай зөвшилцөх байх?

-Тэгэлгүй яахав. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөл гацаж санхүүжилтийг эрсдэлд оруулж байгаа учраас холбогдох газруудтай харилцан ярилцаж ТОСК-ийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцсэн. ТОСК-ийн хэрэгжүүлсэн төслийн зорилго нь хямд өртөгтэй орон сууцыг иргэдэд борлуулах. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, барилга нь царцсан зэрэг нь орон сууцны өртөгт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Тэгэхээр энэ мэтчилэн цаашид учирч болох эрсдэлийг хаахын тулд 2017 оноос эхлэн бид Засгийн газар, БХБЯ-нд санал тавьж 2018 оны гуравдугаар сард тогтоол гарснаар ТОСК-ийн царцсан барилгыг Хөгжлийн банкны хөрөнгөөр бүртгэх болсон юм.

-Ашиглалтад орсон орон сууцны борлуулалт нь ямар зарчмаар явах вэ. ТОСК-т харьяалагдаж байснаас өөр нөхцлөөр борлуулагдах уу. Эсвэл?

-Өнгөрсөн онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу түрээсийн орон сууцанд шилжүүлэх учиртай. Гэхдээ 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан тогтоол бий. Тэнд ТОСК-ийн барьж буй 1,289 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэн хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт тусгах тухай заасан байдаг. Ингэхдээ 2017, 2018, 2019 оны улсын төсөвт 82.4 тэрбум төгрөгийг тусгах учиртай байсан.

-2016 онд ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хүндрэлд орчихсон байсан шүү дээ. Тэгвэл анхнаасаа тус компани улс төрийн нөлөөгөөр хүнд байдалд орсон гэж ойлгож болох уу?

-Тэгж харах үндэслэл бий. Учир нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээр барьсан орон сууцыг түрээсийн хэлбэрээр иргэдэд ашиглуулах шийдвэр гаргаж санхүүжилтийг нь төсвөөс гаргахаар болсон ч үүнийгээ биелүүлээгүй. Ингэснээр ТОСК болоод Хөгжлийн банк хүнд байдалд орсон юм шүү дээ. Хэдийгээр түрээслэгч айл өрх төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа ч ТОСК-ийн зээлийн сард төлөх зээлийн хүүгийн төлбөрийн дөнгөж 70 хувийг л хангаж байна. Магадгүй улс төрийн зорилгоор амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй боловч үүнд нь банк болоод төсөл хэрэгжүүлэгч хохирох ёсгүй. Манай банкны зүгээс Засгийн газар, БХБЯ, Сангийн яамд удаа дараа шаардлага тавьж байгаа.

-Тэгэхээр төсвөөс эргэн төлөгдөх учиртай 82.4 тэрбум төгрөг эрсдэл үүсгэх гол нөхцөл болж байгаа гэж ойлгож болох уу. 2017 оноос өдийг хүртэл ямар ч мөнгө төсөвт тусгагдаагүй юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Дөнгөж таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан. Тэр мөнгө нь ч өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Тиймээс дээрх 82.4 тэрбум төгрөгийн хүү өссөөр 100 орчим тэрбум болж байгаа юм.

-Танай банкнаас нэмэлт санхүүжилт хийж ашиглалтад оруулж байгаа орон сууцыг хэрхэн борлуулах вэ. Тэдгээр байрыг борлуулаад зээлээ эргэн төлөх хугацаанд нь багтааж амжих уу?

-Дутуу баригдсан орон сууцыг яаралтай барьж дуусган эдийн засгийн эргэлтэд оруулснаар ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хэвийн болох учиртай. Үүний тулд орон нутгийнхантай харилцан тохиролцож тухайн барилгын хэдэн хувийг ипотекийн зээлээр, хэдийг нь түрээсийн орон сууц хэлбэрээр түүнчлэн хэдийг нь ахмадын орон сууцаар ашиглах вэ гэдгийг шийднэ. Мэдээж дээрх орон сууцууд ашиглалтад ороод хэдэн жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулах боломжтой вэ гэдгийг судалсан. Тиймээс манай банкны зүгээс таван жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах шаардлага тавьж байгаа юм.

-Хэдийгээр Монгол Улсын Хөгжлийн банк гэж байгаа боловч эрсдэлээс хамгаалах, зайлсхийх шаардлага бий. Тэгэхээр дараагийн удаад барилгын салбарт тэр дундаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцох уу?

-Мэдээж агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн том гарц бол гэр хорооллыг барилгажуулах. Энэ чиглэлд Хөгжлийн банк тодорхой хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. Тус банкны хуулийн болон бодлого, журмын шаардлагыг хангасан гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа орон сууцны тодорхой төслүүдийг одоо ч гэсэн үе шаттайгаар санхүүжүүлж байгаа. Үүнээс гадна гадны банк санхүүгийн байгууллагуудтай хийж байгаа яриа хэлцлүүд бий. Тухайлбал, БНХАУ-ын Ерөнхийлөгч айлчлах үеэрээ манайд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо илэрхийлсэн. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг хийхэд зарцуулахаар тохирсон юм. Үүнтэй уялдуулан манай банкны зүгээс тухайн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн газарт барих орон сууцны барилгын санхүүжилт авах талаар хятадын хэд хэдэн томоохон банк санхүүгийн байгууллагатай ярилцаж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, баригдах орон сууцны хороолол болон иргэд түрээслээд өмчлөх боломжийг өгөх урт хугацаатай хүү багатай хөрөнгийн эх үүсвэрийг авах талаар яриа хэлцэл хийж байна. Харамсалтай нь тухайн буцалтгүй тусламжийн мөнгөө дэд бүтэцдээ авч ашиглаж чадахгүй удааширч байгаагаас үүдэн бодит ажил болж чадахгүй хойшлогдож байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим