Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ерөнхийлөгч хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьсан гэх мэт мэдээллийг санаатайгаар түгээж байна

Нийтэлсэн

-

Татварын багц хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “хариу тайлбар” гэх зүйл гаргаж хуульчлан тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл гаргалаа.

Нэг.Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай:

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоох үйл ажиллагаанд “Хууль санаачлах, УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” гэсэн 3 боломжийн хүрээнд оролцдог.

Монгол Улсын Ерөнхийлөгч татварын багц хуулийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч зохих үр дүнд хүрээгүй тул хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Хориг тавих Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан байдаг.

Энэ нь “хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, УИХ-аас баталсан хууль тогтоомж нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан зэрэг тохиолдолд дахин нягтлах боломжийг УИХ-ын гишүүдэд олгох” онцгой ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгодог, үүний хүрээнд нийт ард түмнийг төлөөлөх чадамжтай байдаг зэрэг нөхцөл нь УИХ-ын шийдвэрт хориг тавих үндэслэлийг буй болгодог юм.

Үндсэн хууль судлаачид “Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн нийтлэг ашиг сонирхлын эрх зүйн баталгааг давхар хангахын тулд хориг тавих бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон, хориг тавих үндэслэл нь батлагдсан тухайн хууль Үндсэн хууль бусад хуультай зөрчилдсөн, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж мэдэх, ард түмний ёс заншилд үл тохирох, цаг хугацаа алдсан буюу эртэдсэн зэргээс эхлээд амьдралд нийцэхгүй, хууль тогтоох техникийг зөрчсөн гэх мэт хууль зүйн болон зан заншил, аж амьдралын олон зүйл байж болно” гэж тайлбарласан байдаг.

Татварын багц хууль нь нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж байгаа бөгөөд эдгээр хуульд үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн олон асуудал байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын гишүүд шийдвэрлэнэ.

Харамсалтай нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд хандан “Ерөнхийлөгчөөс 4 дэх хоригоо хүлээж авлаа, хоригийг хүлээж авах боломжгүй” гэх зэргээр мэдээлэл хийж, хариуцсан яамныхаа нэрээр “хариу тайлбар” гэх зүйл гаргуулан, татварын багц хуульд байгаа ноцтой асуудлуудыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь төрийн ёсонд нийцэхгүйгээс гадна Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нэн зохимжгүй үйлдэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т зааснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.4-т “Эдийн засгийн аюулгүй байдал” нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж заасан. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа “төсөв, татвар”-ын бодлого нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ чиглэлийн төрийн бодлогуудыг оновчтой зөв болгох, алдаа дутагдлыг нь засаж залруулах чиглэлд ажиллах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гэхээс илүүтэй ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын асуудал юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуульд заасан журмын дагуу төсөв, татварын бодлогод анхаарч, үндэсний аюулгүй байдал, нийт иргэн, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу төрийн эрх барих дээд байгууллагатай харилцаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль ёсны үйл ажиллагааг гутаан саармагжуулах гэсэн үйлдлээ зогсоож, хуульчлагдан тогтсон Монгол төрийн дэг ёсыг чанд сахин, ёс зүйтэй ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уриалж байна.

Хоёр.Татварын багц хуульд туссан үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн ноцтой зарим асуудлуудын тухай:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд:

1.1.Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, татварын хувь хэмжээг үлэмж бууруулах зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм” гэх байдлаар тайлбарлажээ.

Батлагдсан хуулийн 20.2.5-д заасан гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах “ӨРИЙН ХЭРЭГСЭЛ” гэдэгт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-д заасан “үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг”, “НЭГЖ ЭРХ” гэдэгт Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан “хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг” тус тус ойлгохоор байгаа.

Харин Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.2-т заасан “ӨРИЙН ХЭРЭГСЭЛ” гэсэн тодорхойлолтод “бүх төрлийн зээл..” гэж тусгасан бөгөөд энэ нь гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэлд үл хамаарах тул зээлийн хүүд ногдох татвар батлагдсан хуулийн 20.2.1-д заасны дагуу 10 хувь болж 1 дахин буурч байна.

Батлагдсан хуулийн 20.2.1-д “эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон Газрын тосны тухай хуулийн дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө, даатгалын нөхөн төлбөр”-ийн орлогод 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 17.2.9 дэх заалтын дагуу “ЗЭЭЛИЙН ХҮҮД” 20 хувиар ногдуулж байгаа татварыг 10 хувь болгон 1 дахин бууруулаад байна. Иймд Сангийн яамны ““Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй” гэх тайлбар огт үндэслэлгүй юм.

Түүнчлэн батлагдсан хуулийн 22.2.4-т “…Монгол Улсад байрлдаггүй албан татвар төлөгч (Рио тинто хамаарна)-ийн Монгол Улсад олсон үйл ажиллагааны, хөрөнгийн болон …бусад орлого, мөн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч (оюутолгой хамаарна)-өөс Монгол Улсад байрлдаггүй албан татвар төлөгч (Рио тинто хамаарна)-д олгосон ногдол ашгийн гэх мэт орлогод 20 хувийн татвар ногдуулахаар заасан.

Батлагдсан хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл “ашгийн төлөө ажиллах дүрэмтэй ямар ч гадаадын хөрөнгө оруулагч, компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийж 20 хувийн татвар төлөхийн оронд хөрөнгө оруулалтаа өндөр хүүтэй зээл хэлбэрээр нийлүүлж 10-5 хувийн татвар төлөх”-ийг илүүд үзнэ. Тиймээс ийм байдлаар хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжиж болохгүй төдийгүй хуулиар тогтоосон албан татвараа зохих үйл ажиллагааных нь хүрээнд журмын дагуу авч чаддаг байх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.

1.2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилж, нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бус ашиг олох үйл ажиллагааг хуулиар дэмжсэн зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан” гэх байдлаар тайлбарлажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.21-д ”тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ойлгоно гэж заасан бөгөөд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар хувь хүнд эзэмшүүлэхийг зөвшөөрөөгүй. Энэ мэт иргэн, хуулийн этгээдийг ялгамжтайгаар авч үзсэн онцлогтой харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар салган, татварын асуудлыг нь тус тусад нь зохицуулдаг гэж ойлгож болно.

Нөгөө талаас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй, мөн гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар” эзэмшүүлж болох тухай заасан бөгөөд уг хуулийн болзол, шалгуурыг хангасан иргэнд илүү хэмжээгээр газар эзэмшүүлдэг. Ийм байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа иргэдийн газрыг Сангийн яам уул уурхайн компаниудын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй адилтган үзэж, “эрх борлуулсан, шилжүүлсний орлого”-д ижил хэмжээний татвар ногдуулахаар тэгшитгэн тогтоож, уул уурхайн компаниудын татварыг үлэмж хэмжээгээр бууруулснаа зөвтгөн, хууль хоорондын зөрчлийг уялдуулсан гэх нь зүйд нийцэхгүй юм.

2.Татварын ерөнхий хуульд:

2.1.Батлагдсан хуулийн 47.3-т “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасан. Энэ нь “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдаж, хязгаарласан шинжтэй байгаа.

Үүнийг Сангийн яам “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна” гэх байдлаар тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн зааж, иргэний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулсан. Эдгээр эрхийн нэг нь дээр дурдсан “өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх” юм. Батлагдсан хуулийн 47.3-т заасан зохицуулалт хэрэгжсэнээр нөхөн ногдуулсан татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөгүй, эрсдэлтэй нөхцөлд байгаа татвар төлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ.

Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах нь төрийн үүрэг мөн гэдгийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд тодорхой заасан байдаг.

2.2.Төлөөгүй эсхүл үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалах, дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх, татвар төлөгчид сануулах байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авах, зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, хүсэлтийн маягт, зөвлөмжийн маягт, зөвлөмжийг хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэх, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зориулалттай дансыг хөтлөх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон журмуудыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан бөгөөд үүний хүрээнд өмнө нь Засгийн газраас шийдвэрлэж ирсэн зарим асуудлыг Сангийн сайдад шилжүүлж, нэг албан тушаалтанд эрх мэдлийг хэтэрхий төвлөрүүлсэн зохицуулалтууд тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна. Түүнчлэн, хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно” гэх байдлаар тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Засгийн газрын нийтлэг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийн нэг байхаар хуульчилсан бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх… үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх…” гэж заасан.

Үүний хүрээнд авч үзвэл “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” зэрэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зүй ёсоор хөндөх журмуудыг Сангийн сайд дангаар батлах нь учир дутагдалтай юм.

Тиймээс Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн тодорхой эрх, эрх чөлөөг хөндөх үр дагавартай журмуудыг хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд Засгийн газар баталж, мөрдүүлэх шаардлагатай. Тодруулбал яам тус бүрийн эрхэлж буй асуудал, чиглэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж байна. Жишээлбэл иргэдийн төдийгүй улс орны ахуй амьдралтай холбоотой ажил эрхэлж буй тариаланчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эд хөрөнгийг нь битүүмжлэх зэрэг арга хэмжээг журамлахад онцлог байдлыг нь харгалзах, салбарын сайд болон яам, агентлагийн мэргэжилтнүүдийн саналыг тусгах, Засгийн газрын бодлого, зорилтод нийцүүлэх гэх мэт зайлшгүй шаардлагууд үүснэ. Үүнтэй нэгэн адил асуудал боловсрол, эрүүл мэндийн болон бусад салбаруудад ч үүсэхээр байна.

Түүнчлэн Сангийн яам хууль тогтоох дээд байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа эхлэхээс /хориг хэлэлцэхээс/ өмнө үнэнд нийцэхгүй, үндэслэл муутай тайлбар хийж олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь туйлаас зохимжгүй юм. Тухайлбал Сангийн яамны дээр дурдсан тайлбараас “хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Татварын ерөнхий хуулиар Сангийн сайд 3 журам батлах эрх хэмжээтэй байсныг батлагдсан хуулиар 19 орчим болгож нэмэгдүүлснийг далдалсан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгох асуудлыг журмаар бус тухайн хуулиар нь хийх шаардлагатайг Хууль тогтоомжийн тухай хуульд тодорхой заасан байгааг судлаагүй, Захиргааны акт, Захиргааны хэм хэмжээний акт хоёроо ялгаж, салгаж ойлгоогүй” зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байна.

2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан нь татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх ноцтой үр дагаварт хүргэхээр байгаа. Тухайлбал шүүхийн шийдвэргүйгээр хэрэгжүүлэх татварын албаны өр хураах үйл ажиллагааны цар хүрээ хэт өргөссөн, маргаан таслах зөвлөлийн эрх мэдэл, ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдсэн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах эрхийг тусгайлан олгосон зэрэг нягталвал зохих асуудал нилээдгүй тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна. Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмж гаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм. Зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм. Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзана” гэх байдлаар тайлбарлажээ.

а/ Татварын алба өр хураах ажиллагааг явуулахдаа иргэн аж ахуйн нэгжийн бэлэн мөнгийг хураах, битүүмжилсэн эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгийг нь зарах зэрэг үйл ажиллагааг шүүхийн шийдвэргүйгээр явуулах эрхтэй болж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн өмчийн болон түүнтэй холбогдох бусад эрхийг зүй ёсоор хөндөх тул Үндсэн хуульд заасан иргэний “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрхийг хангахуйцаар зохицуулах шаардлагатай. Мөн үүний хүрээнд батлагдсан хуулийн 57 дугаар зүйл /Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд/, 58 дугаар зүйл /Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өр хураах нийтлэг журам/, 59 дүгээр зүйл /Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох/-ийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “гэм буруу нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтад нийцэх эсэхийг нягтлах зүй ёсны шаардлага үүснэ.

б/ Хууль тогтоомжийн тухай хуулиар “хуулийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” шаардлага тавьсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Гэтэл батлагдсан хуульд “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж” гэсэн 78 дугаар зүйлийг тусгайлан зааж, тус зүйлд татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж болох эрхийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад олгосон зохицуулалтыг тусгасан. Үүгээр татвар төлөгчөөс хүсэлт ирсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын дарга зөвлөмж хэлбэрээр хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай тайлбар өгөх эрхтэй болж байна.

Сангийн яам Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзана гэх утга бүхий тайлбар хийсэн. Гэвч уг 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “татвар төлөгчийн зөвлөмж гаргуулах хүсэлтийг дараах тохиолдолд татварын ерөнхий байцаагч хүлээн авахаас татгалзаж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн энэ зүйлд “хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн” татвар төлөгчийн хүсэлтийг Татварын ерөнхий газрын дарга хүлээн авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн утга илт байгаа бөгөөд үүнийг асуудалд ашиг сонирхлоор хандах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэж үзэж болох юм.

Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн баримт бичгийн дагуу Оюутолгой ХХК-д татварын илт давуу байдал олгож, ийм төрлийн эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг үйлдсэн нь хуулийн байгууллагаар шалгагдаж буйг анхаарах шаардлагатай гэдгийг хоригт тодорхой дурдсан.

2.4.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна гэсэн утга бүхий зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм. Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм” гэх байдлаар тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “…Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуульд заасан энэ дарааллыг алдагдуулах нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнг бууруулах, авлига хээл хахуулийн суурийг бэхжүүлэх болон иргэн, хуулийн этгээдийн хувьд захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлоо төлүүлж чадахгүйд хүрч мэдэх сөрөг үр дагаврыг шууд үүсэхээр байгаа юм.

Түүнчлэн батлагдсан хуулийн 86 дугаар зүйлд энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Гэтэл Татварын ерөнхий газар дагаж мөрдөх хугацаа нь болоогүй төдийгүй хүчин төгөлдөр болоогүй хуулийг баримтлан, татварын улсын байцаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журам боловсруулж, нэгжүүддээ хүргүүлсэн байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийг гажуудуулж, эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гэж үзэж байна.

3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд:

Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд орлогын татвар төлөгчдийг аль болохоор өөрийн улсын байнга оршин суугч татвар төлөгч хэвээр байлгах, гадаадын өндөр орлого бүхий хүмүүсийг байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэх болон татварыг нь улсдаа үлдээхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд манай улс ч энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинээр орсон 5.3.2 дахь заалт болон 5.4 дэх хэсэг нь уг бодлогын эсрэг гэж үзэж болохоор зохицуулалт болсон. Өөрөөр хэлбэл, эдгээр заалтыг ашиглан “гадаадын болон дотоодын компани хооронд байгуулсан гэрээнд Монголд ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний цалинг бүхэлд нь эсвэл 50-иас дээш хувийг нь гадаадын компаниас олгох заалт оруулах, тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний ажил, амралтын хугацааг оновчтой болгох шийдлээр халхавчлан үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол улсад байх хугацааг 183 хоногоос бага байхаар зохицуулсан /ингэж зохицуулах боломжтой/ тохиолдолд ялангуяа оршин суугч бус татвар төлөгчдөөс Монгол Улс татвар авч чадахгүй болох нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Үүнийг Сангийн яам тайлбарлаагүй орхижээ.

Татварын багц хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсаныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д албан бичгээр уламжилж залруулга хийсэн. Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “…хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж байгаа татварын багц 32 хуулийг 5 хоногийн хугацаанд багтаан судлах явцад зохимжгүй алдаа гарсанд харамсаж байна.

Сангийн сайд, Сангийн яамны зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны гаргасан энэ зохимжгүй алдааг ашиглан, Ерөнхийлөгч хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьсан гэх мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг санаатайгаар түгээж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл хийсэнд мөн харамсаж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим