Connect with us

Улс төр

“Сангийн яамныхан Татварын хуулиа ойлгоогүй”

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбатаас  тодрууллаа.


-УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хориг тавих үндэслэл нь юу байв. Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэл нь эдийн засгийнхаа эсрэг зүйл болчхоод байна гэдгийг Сангийн сайд хэлж байгаа?

-Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Төрийн бус байгууллагууд, судлаачид, гадаад, дотоодын байгууллагуудаас санал хүсэлтүүд ирүүлсэн. Тухайлбал Татварын багц хуулийг ААН-үүд хэрэгжүүлэхэд  бэрх, ялгаварлан гадуурхсан, өмчийн эрхэд шүүхийн шийдвэргүйгээр хандахаар ноцтой заалтууд орсон байна гэдгийг МХАҮТ-аас ирүүлсэн.

Мөн татварын байцаагчдын зүгээс төр татварын байцаагчдаар хүнд ажлаа хийлгүүлж иргэн, ААН-үүдтэй татварын маргаан үүсгэх нь амар ажил биш. Шинэ хуулиар татварын  өртэй тухайн субъектийн өөрсдийнх  нь болон гэр бүлийнх нь өмч хөрөнгөд халдаж хохирлыг барагдуулах заалтыг оруулснаар хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх нь гэсэн. Харин татвар төлөгч иргэдийн хувьд Татварын багц хуулийн төслүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн олон асуудал байна гэдгийг шүүмжилсэн бол судлаачдын зүгээс нийгэм эдийн засгийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр тооцож гаргаагүй. Татварын багц хууль батлагдсанаар ядуурал хэдэн хувиар буурах, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэх, иргэдийн амьжиргаа хэрхэн дээшлэх талаарх судалгаа байхгүй учир үнэмшилтэй биш байна гэдгийг хэлсэн.

Түүнчлэн гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал бий болно. Тухайлбал, “20 сая төгрөгөөс дээш татварын өртэй гаднын иргэнийг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон заалт орууллаа.  20 сая төгрөг нь гаднын хөрөнгө оруулагчдын хувьд их мөнгө биш ч  20 сая төгрөгийн татварын маргаан гарах магадлал маш өндөр. Энэ маргаантай үед гадагшаа явах эрхийг нь хязгаарлаж байгаа нь дахин гаднын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхэд эргэлзээ дагуулж байна. Мөн татварын өртэй иргэд, ААН-үүдийн талаарх мэдээллийн санг байгуулж өрийг төлүүлэхийн тулд шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх, өмчийн эрхэд нь халдах ноцтой заалтууд орсон  гэдгийг хэлж байгаа.

Хоригт дээрх саналуудаас багцлан цөөн хэдэн жишээгээр тусгасан. Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим заалт  батлагдсан хуульд тусгагдаагүй, эсрэгээрээ тусгагдаагүй зүйлс орсон зэрэг олон асуудал яригдсан учраас Татварын багц хуулийг батлах нь цагаа олоогүй, сайн хууль биш байна гэж үзэн Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан.

-Ерөнхийлөгч болон зөвлөхүүдийнх нь хувьд Татварын багц хуулийг сайтар уншиж хэр танилцсан бэ. Зөвхөн иргэд, ААН-үүдээс ирүүлсэн санал, гомдолд тулгуурлан хоригийг тавьсан мэт ойлгогдлоо?

-Мэдээж хуулийг уншиж судалсны үндсэн дээр хоригийг тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “BEPS”-ийн зөвлөмжийн талаар  ярьж байгаа. Энэ талаар анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яамныханд хэлж байсан. Тодорхой зохицуулалтуудыг хийхгүй бол олон улсын зүгээс хүндрэлүүд үүсэх гээд байна шүү гэдгийг хэлсэн гэсэн үг. Үүнээс үүдэлтэйгээр Сангийн дэд сайд холбогдох ажлуудыг хийсэн. “BEPS”-ийн 14 зөвлөмжөөс гол дөрвөн зарчмыг нь Татварын багц хуульд тусгана уу гэсэн хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн юм билээ. Гэтэл тэр дөрвөн зарчмыг тусгаагүй өмнө байсныг нь дахин давтаж оруулж ирсэн. Ер нь бол Татварын багц хуулийг дахин судлахад хугацаа шаардлагатай нь үнэн. Олон хүнтэй том баг ажиллах хэрэгтэй. Ялангуяа хуулийг хэрэглэх, хэрэглэж байгаа хүмүүс нь бодит амьдралын жишээг ярьж байж ойлгохоос биш цаасан дээрээс ойлгоход нэг заалтаараа нөгөө заалтыг нуучихсан байх жишээтэй. Аливаа хууль ойлгомжтой, энгийн байх гэсэн суурь зарчмыг зөрчсөн тал ч бий.

 Татварын багц хуулийг өргөн барьсан Сангийн яамныхан өөрсдөө энэ хуулиа ойлгосон эсэхэд нь би эргэлзэж байна. Сангийн яамны тайлбартай  холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас  мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Сангийн яамнаас хийсэн тайлбар бүрт нэг бүрчлэн хуулийн заалттай нь, олон улсын жишигтэй нь тайлбарласан.

-Хоригт “Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, татварын хувь хэмжээг үлэмж бууруулах зохицуулалт тусгагдсан байна гэснийг тодруулбал? 

– Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, экспорт 10 төрлийн бүтээгдэхүүнээс 90 хувийн хамааралтай байна. Бид түүхий эдээ үйлдвэрлэж экспортлохын тулд боловсруулах үйлдвэр, технологи зайлшгүй хэрэгтэй. Гэвч технологиуд нь Монгол Улсад тэр бүр байхгүй учраас гаднын хөрөнгө оруулагчтай хамтрах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Ингэхийн тулд  хөрөнгө оруулалт , зээл гэсэн хоёр төрлөөр хамтарна. Монголын Улсын хувь, хувьсгалын өр зээл нийлээд 28 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх жилээс энэ өрүүдээ дарахад эдийн засгийн потенциал боломжгүй байгаа юм. Тиймээс дахин нэмж зээл авахаас илүүтэй хөрөнгө оруулалт татах нь чухал гэж үзсэн. Хөрөнгө оруулалт татахын тулд Татварын хуульд зээлээсээ илүү боломж олгох ёстой. Гэтэл одоогийн хуулийн зохицуулалтаар зээл хэлбэрээр мөнгөө оруулж ирвэл татварын таатай боломжийг олгож байна.  Хөрөнгө оруулалтаа бодитоор оруулах ААН-үүдэд  ялгавартай болчхоод байгаа юм.

Хоёрдугаарт, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Экспортлох боломж олон бий. Тухайлбал, Монгол, Японы хооронд татварын хөнгөлөлттэй орчин бий болсон. Энэ нээлттэй зах зээлд стандартад нийцсэн бүтээгдэхүүн борлуулах боломжтой. Европын холбоонд гэхэд 6-7 мянган бүтээгдэхүүн экспортлох орчин бэлэн болсон. Гурав дахь хөршийн хууль батлагдвал АНУ-руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн экспортлох нь нээлттэй болно. Сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр БНХАУ уул уурхайн бус бусад нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авахаа илэрхийлж ажлын төлөвлөгөө гарган Засгийн газар хооронд ярилцаж байна.

Мөн БНХАУ, ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээр хийсэн. Одоогоор далай тэнгис, боомтуудын ашиглах хэлэлцээр хийгдэж байна. Энэ мэтчилэн  логистик зах зээл нь бэлэн байна. Тиймээс бид дотооддоо нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ илүүтэй хийж бүтээвэл зарах нь бэлэн. Энэ утгаараа Татварын багц хуулиар боловсруулах үйлдвэр түүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт татаж цогцоор нь харж дэмжих ёстой гэдэг агуулгаар  хоригт дээрх үндэслэлийг тусгасан.  Гэтэл зарим нэг үндэслэлийг мушгиж, агуулгаас нь нэг хоёр үгийг татаж тайлбарлаж байна. Тиймээс мэдэгдлээр нэмэлт тайлбарыг өгсөн.

-Татварын багц хуулийг  бүхэлд нь сөрөг гэж харахгүй байна. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнес эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан гэдгийг хууль санаачлагч болон эдийн засагчид хэлж байгаа?

-Эерэг заалт байгаа нь үнэн. Гэхдээ эергээсээ гадна ноцтой сөрөг зүйл байна гэдгийг төрийн бус байгууллагууд, судлаачид хэлж байгаа. Сүүлийн үед энэ чиглэлээр олон хүн ярих боллоо. Эерэг, сөрөг аль алийг нь урт хугацаанд хэлэлцэж, яг үнэхээр эдийн засагт эергээр нөлөөлөх юм байна гэсэн цаг үед Татварын багц хуулийг батлах нь зохистой. Учир нь энэ хуулийг ойр ойрхон хэлэлцэх боломж тэр бүр байдаггүй. Энэ удаагийн шинэчлэлт хоёр дахь том шинэчлэл гэж харж байгаа. Харамсалтай нь дэлхий дээр хурдацтай хөгжиж байгаа технологи, цахим эдийн засаг, шинэ трендүүдтэй холбоотой өөрчлөлтүүд огт тусгагдаагүй. Энэ талаар нэг ч үг байхгүй.

Товчхондоо Татварын багц хуульд ядуурлыг бууруулах, эдийн засгаа өсгөх, цахим эдийн засгийн талаар үг үсэг байхгүй.

-Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьсан гэсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хүчингүй хууль биш. Хуулийн нэрийг нь андуураад хоёр биччихсэн юм. Түүнээс биш хүчингүй хуульд биш хүчинтэй хуульд хориг тавьсан. Хориг тавихдаа хуулийн нэрийг хэд хэдэн газар бичихдээ хоёр андуураад биччихсэн юм. Үүнийгээ техникийн алдаа гаргасан байна гээд залруулаад тайлбар бичгээ явуулсан.

-МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр нэмэлт мэдэгдлийн хүрээнд дахин авч хэлэлцэнэ гэж ойлгох уу?

-МАН-ын бүлэг яаж хэлэлцсэнийг бид мэдэхгүй. Иргэд Татварын багц хуулийг бүрэн дүүрэн унших боломж хязгаарлагдмал  учраас өөрсдийн төлөөлөл болгон сонгосон УИХ-ын гишүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгчид найдахаас гарцаагүй байдаг. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүмүүс  хариуцлагатай хандах ёстой. Ард иргэдийнхээ төлөөлөл болсон УИХ-ын гишүүд  хоригийн үндсэн агуулгад тусгасан хуулийн ноцтой заалтуудад нухацтай хандаж, ярилцах боломж олгох үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын байнгын  хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/

· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан

· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

14.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Хууль зүйн байнгын хороо · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна.

Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн  IV  хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрчээ. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ. Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4 хувиар, 2026 онд -0.7 хувиар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд  0,4,  2026 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэлээ.

Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор бага, нүүрсний үнэ 38 хувиар буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна.

Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулав.

Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцууллаа. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас  270  гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх  2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна.

Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад  анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний  оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар  санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид  Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр3 минут өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм5 минут өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр7 минут өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр10 минут өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент19 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм19 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм19 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм21 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм22 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад22 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент22 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм23 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент23 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм24 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр24 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм24 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр5 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр5 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр5 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм5 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим