Нийгэм
“Электорат” хөдөлгөөн зөв хүнийг дэмжинэ
Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулсан талаар бид мэдээлж байсан.
Тус хөдөлгөөн 2019 оны гуравдугаар сарын 28-нд байгуулагдаж 60 гаруй гишүүд нэгдэж гарын үсэг зурсан. Тус хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн сайд асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баабар нар санаачилан байгуулж, багагүй ажлыг хийжээ. Ингэхдээ тэд иргэдийн дунд тандалт судалгаа явуулж, 2020 оны сонгуулийн нөхцөл байдлыг өнөөдрийн байдлаар тогтоон гаргажээ.
Мөн цаашид хэрхэн ажиллах, сонгуульд бие даан нэр дэвшигчдийг хэрхэн оролцуулах талаар байр улс төр, нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн асан З.Алтай
Улс төрийн намууд улс орныг дампууруулахын дээдээр дампууруулж байна. Бүгд л харж байгаа ойлгомжтой юмыг дүгнээд яахав. Нэг юм бодохгүй бол энэ улс орон эвгүйтлээ гэдгийг бүх иргэд мэдэж байгаа.
Ер нь энд цугларсан хүмүүс иргэнийхээ үүргийг л биелүүлэх гэж ирсэн хүмүүс. Бид нар маргаашдаа санаа зовж, үр хүүхэд ач зээ нартаа санаа зовж байна. Бид хийдгээ хийчихсэн, бидэнд хамаагүй гээд өнөөгийн тамын тогоо рүү үр хойчоо түлхэж чадахгүй. Тийм учраас бид энд цуглаад сүүлийн гучаад жил нам болж тоглож байгаа дээрх хүмүүсийг өөрчлөх гээд байгаа юм.
Ирэх жилийн сонгуулиар элдэв амлалт өгөөд, мөнгө тараана, бүгдэд нь хайртай гээд үнсэж үнгээд л шоудаад л байна шүү дээ. Гэхдээ бидэнд үлгэрт итгэх итгэл алга. Ирэх сонгуулиар хулгайчуудын оронд зөв хүн гараасай, боловсролтой мэдлэгтэй хүн соногдоосой гээд Электорат хөдөлгөөн зориод байгаа юм.
Нийтлэлч Б.Баабар
“Монгол Улсад сонгууль замбараагүй явагддаг. Бид ямар ч шалгуургүйгээр сонголт явуулдаг. Хүмүүс улс төрийн намд итгэх итгэл алдарсан байна. Том, жижиг бүх намуудын дэмжлэг 30 хувиас илүү гарахгүй байна. Хоёр голлох намын дэмжлэг өмнө нь хийсэн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд дандаа 50 хувиас давж байсан. Хэзээ ч ийм доошоо орж байсангүй. Тиймээс ард түмэн бие даасан шинэ хүмүүсийг дэмжиж байна.
Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн
“Бид энэ ажлыг хийснээрээ удаа дараа эрх барьж байсан. Өнөөдөр бэрх барьж байгаа намууд бидний хийж байгаа ажлыг хараад хамгийн гайгүй хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэх болов уу гэж найдаж байгаа. Тэр намуудын хүмүүс гарч ирээд дангаараа болон эвсээд төрийг авч явах байх.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа