Connect with us

Нийгэм

Т.Баярхүү: Эд баялаг биш ёс суртахууныг дээдэлсэн цагт авлига буурна

Нийтэлсэн

-

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаагийн зочноор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүг урьж ярилцлаа.

АВЛИГЫН ХОР УРШИГ, АЛДАГДСАН БҮХНИЙГ МӨНГӨӨР ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ
-Авлигын төсөөллийн индекс бол улс орнууд авлигатай хангалттай тэмцэж чадаж байна уу гэдгийг харуулдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бизнесийн салбарт авлига хэр байгааг 13 төрлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж байгаа юм.

Харин манай улсыг есөн шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн. “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагын судалгаагаар манай улс хоёр жилийн өмнө 87 дугаар байрт орсон бол дараалан ухраад 103-т бичигдлээ. Харин өнгөрсөн жилийн судалгаагаар буцаж арван байраар урагшилсан.

Олон улсын байгууллага, шинжээчид, судлаачдын үзэж байгаагаар авлигатай тэмцэхэд хамгийн чухал түлхэц өгдөг зүйл нь улс төрийн хүсэл эрмэлзэл байдаг. Улстөрчид наанаа авлигатай тэмцэнэ гэж ярьчихаад цаанаа түүнийхээ эсрэг зүйл хийгээд байдаг. Авлигатай тэмцэнэ гэхээр авлигын гэмт хэргийг илрүүлж шалган буруутай этгээдэд ял оноохоос гадна тухайн асуудлыг дахин гарахаас урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг нь арилгах асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Аль ч улс оронд улс төрийн хүсэл эрмэлзэл байвал авлигатай хангалттай тэмцэж чадна.

Өнгөрсөн аравдугаар сард болсон авлигын олон улсын конференцоор дэлхий нийтэд явагдаж буй хөрөнгө оруулалтыг 10 ам.доллар гэж үзвэл нэг ам.доллар нь л зорилтот бүлэгтээ буюу хэрэгцээтэй хүмүүст очиж байна. Бусад есөн ам.доллар нь хууль бусаар буюу замаасаа алга болж байгааг ярьсан. Тиймээс бид үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай.

Улстөрчид наанаа авлигатай тэмцэнэ гэж ярьчихаад цаанаа түүнийхээ эсрэг зүйл хийгээд байдаг.

Монгол хэлний тайлбар тольд “авлига гэж ёсон бусаар шунаж авсан эд юм” гэж тодорхойлсон. Харин Авлигын эсрэг хуульд “авлига” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж тодорхойлж өгсөн.

Хүнд суртал, олон шат дамжлага, ил тод бус, хаалттай байдал, ойлгомжгүй хууль, дүрэм, бага цалин хөлс, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, ёс зүйн доройтол гэх мэт олон шалтгаанаас авлига үүсдэг. Харин хахууль, шан харамж өгөх, авах, эрх мэдлээ ашиглан бусдыг хясан боогдуулах, сүрдүүлэх, дарамтлах, хэн нэгэнд давуу байдал олгох хэлбэрээр илэрч байдаг. Эдгээр үйлдлийн нийгэмд учруулж буй хор уршиг, үйлдсэн арга хэлбэрээс хамаараад хуулийн хувьд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гэсэн гурван агуулгаар авч үздэг.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд олон нийт авлигын хор хохирлыг мэддэг болж үүний эсрэг ямар нэг зүйл хийх, тэмцэх, өөрчлөх ёстой гэсэн ухамсар ойлголт, мэдлэг нэмэгдэж байна. Энэ хэрээр нийгэмд их хүлээлт, шаардлага бий боллоо. Ихэвчлэн авлигын хор уршгийг мөнгөөр илэрхийлж яриад байдаг. Гэтэл авлигын улмаас алдагдсан, хулгайлагдсан боломж, ирээдүйд бий болох байсан зүйлсийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм. Хулгайд сая төгрөгийн эд зүйлээ алдахад хүнд шууд хохирол учруулдаг бол авлигын гэмт хэрэг мөнгөөр илэрхийлэх боломжгүй их хор хөнөөлийг учруулдаг. Авлигын хор уршиг ядуурал, ажилгүйдэл гэх мэт зүйлсээр дамжин эрүүл мэнд боловсролын тогтолцоонд нөлөөлж улс эх орны хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлнө.

Тухайлбал, олон тэрбумаар нь завшсан албан тушаалтнуудын хажууд эмч, гааль татварын албан хаагчдын хахуульд авсан мөнгө бага учир хохирол бага гэж ойлгоод байдаг. Гэтэл үүний цаана эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт зөв явагдахгүй, хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чадахгүйгээс болж олон хүн цаг хугацаандаа үзлэг шинжилгээндээ хамрагдаж эмчилгээ хийлгэж чадахгүй. Чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн хил гаалиар нэвтэрч, төсөвт орох ёстой татвар орохгүй нөхцөл байдал үүсдэг. Өнгөц харахад шууд хохиролгүй юм шиг хэр нь цаагуураа хэмжиж болохооргүй хор уршиг дагуулдаг.

Нөгөө талаас авлига гарахад юу нөлөөлж байгаа, яагаад урьдчилан сэргийлж таслан зогсоохгүй байна вэ гэдэг нь бидний ойлголттой холбоотой. Хууль бус зүйлийг харсан, мэдсэн ч шаардлага тавьдаггүй. Тендер, тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлига их гарч байна гэдэг. Гэтэл энэ бол хоёр хүний дунд болдог үйл явц биш. Үүнийг олон хүн харж мэдсэн хэр нь зохих ёсны үйлдэл хийж таслан зогсоох, шаардлага тавихгүй. Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр гэсэн хандлагаар ханддаг. Эцэст хохирогч нь өөрөө, өөр олон хүн болж байдаг. Авлигатай тэмцэхэд зөвхөн хууль эрхзүйн зохицуулалт болоод илэрсэн хэрэгт хариуцлага тооцох нь зүй ёсны шаардлага.

Харин авлигын гэмт хэргийг яаж гаргахгүй байх ёстой юм бэ гэдэг л чухал. Нэг нутаг, найз, нөхөд танилын хүрээгээр асуудалд хандаж давуу байдал олгоод байдаг. Үүнээс болж авлига үүсэх шалтгаан нөхцөл болж байна. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэхийн тулд хэдэн цагт, ямар материал бүрдүүлж очих билээ гэдгийг зохих ёсны эх үүсвэрээс мэдээлэл авахын оронд таньдаг эмч байгаа бил үү гэж боддог. Нэг ажил хөөцөлдөх гэж байгаа бол тэр яаманд таньдаг хүн хэн билээ гэж хамгийн түрүүнд боддог. Жижиг зүйл мэт боловч энэ авлига үүсэх шалтгаан болдог. Нөгөө талд төрийн мэдээлэл ил тод бус. Энэ бүгд авлигын шалтгаан нөхцөл болдог. 1950-аад онд ядуу байсан Сингапур гэхэд маш хурдан хугацаанд хөгжилд хүрч чадсан. Ерөнхий сайд нь “Та авлигыг ялмаар байвал өөрийн хамаатан, садан, найз нөхөд хэнийг ч бай торны өмнө суулгахад бэлэн бай” гэсэн уриалгыг дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх гэж байгаа бол найз, хамаатан, ах, дүү гэдэг байдлаар хандаж болохгүй. Газар дээр нь таслан зогсоох ёстой гэсэн үг юм.

АКАДЕМИК БОЛОВСРОЛД АНХААРАХААС БИШ ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШЛИЙГ НЬ ОРХИГДУУЛЖ БАЙНА
-Бусад төрлийн хэрэгтэй харьцуулахад авлигын гэмт хэрэг шунал, ёс суртахуун, хувиа хичээсэн үзэл хандлагаас үүсдэг. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хуулиар албан тушаалтнуудыг үүрэгжүүлж, зарим төрлийн эрхийг хязгаарлаж, хяналтын систем сайжруулах зэргээр янз бүрийн арга хэрэглэж байна. Харин манай улсын хувьд хууль эрхзүйн орчин, тогтолцоо зөв буруу эсэхийг ярихаас илүү аливаа сайн, муу бүхний үндэс нь хүний төлөвшил, ёс суртахуунтай холбоотой. Авлигатай тэмцэх, цаашид гаргахгүйн тулд хамгийн түрүүнд ёс суртахууны талаар ярих ёстой. Ер нь авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлахын тулд эхний ээлжинд өөрсдөө оролцоотой, хяналт, мэдлэгтэй байх хэрэгтэй.

Монголчууд нийгмээс нийгэмд шилжих явцдаа үнэт зүйлээ гээж байна. Нэр хугарахаар яс хугар гэж ярьж нэрээ хичээдэг уламжлал сэтгэлгээ өнөөдөр хаачив. Хууль бус зүйл хийснийг нь олон нийт мэдсээр байхад гүрийгээд явдаг хүмүүст нэр хүндээ бодох үнэлэмж бий юу гэдэг нь эргэлзээтэй.
Материаллаг зүйл, хөрөнгө чинээгээрээ гайхуулж, түүнийгээ сайхан амьдралын туйл гэх үзэл хандлага ихэссэн. Жишээлбэл, албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэг, бодит байдалд ажлаа дийлэхгүй, цалин нь хүрэлцэхгүй дундаж амьдралтай төрийн албан хаагчийн дүр төрхтэй хэр нь цаанаа хууль бусаар олж авсан их хөрөнгөтэй хүмүүс байна. Тансаг загварын байшин, том машинууд нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээний. Тэр хүн хэдийгээр том байшинд амьдарч ганган машин унаж байгаа мэт боловч хэзээ, хэн ирээд хууль бусаар олсон мөнгийг нь хураачих бол гэсэн байнгын сэтгэлийн дарамт, айдастай байх нь сайхан амьдрал мөн үү. Мөн хулгайлж олж авсан эд хөрөнгөө бусдын өмнө ичихгүй хэрэглэж байна гэхээр ёс суртахууны доройтолтой амин хувиа хичээсэн байгааг харуулж байгаа юм. Гэтэл эцсийн дүндээ гоё сайхан, утга учиртай амьдрахын мөнгөөр илэрхийлэгдэхгүй үнэт зүйлс бий. Эрүүл саруул, элэг бүтэн, өвчин зовлонгүй, хүнд дэмтэй, нэр төртэй байхын утга учрыг материаллаг зүйлээр хэмжээд эхлэхээр дараа дараагийн ирээдүй хойч үе ийм л үлгэр дуурайлал авна. Залуу хойч үе маань амар хялбараар хөрөнгөтэй болж болох юм байна гэсэн сэтгэлгээгээр хандаад эхлэхээр авлига улам гаарна. Тэгэхээр бүгд сайхан амьдарвал би ч гэсэн сайхан амьдарна. Би ганцаараа баян тансаг амьдарлаа гээд ялгаагүй л утаагаар амьсгалж, замаар түгжирнэ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зарчмыг л өдөр тутамдаа бодож, эргэн тойронд үзүүлж буй үлгэр дуурайллаа хүртэл анхаарч байхгүй бол хойч үеэ хэрхэн бэлтгэж буйгаа бодох хэрэгтэй.

АТГ боловсролын салбарын авлига ярихаар жижиг асуудал, өөр хийх ажил алга уу гэж шүүмжилдэг.

АТГ боловсролын салбарын авлига ярихаар жижиг асуудал, өөр хийх ажил алга уу гэж шүүмжилдэг. Гэтэл улс орны ирээдүйн боловсон хүчнийг хүмүүжүүлж бэлтгэж байгаа хүмүүст ямар үлгэр дуурайлал үзүүлж байна вэ. Хүн болгон хүүхдээ оруулахыг хүсдэг сайн сургалттай сургууль нь яагаад цөөхөн, хүртээмжгүй юм. Бүх сургуулийнхаа чанарыг сайжруулъя гэж ярихгүй мөртөө хэдхэн сургуулийг сайн гэж ялгачхаад тийшээ бүх хүн хошуураад байдаг юм. Ийм хүртээмжгүй байхад эцэг, эхчүүдийн хүсэл сонирхол дээр дөрөөлж авлига авах албан тушаалтан гарч ирнэ. Гэрийнхээ хажууд чанартай сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүндрэлгүй өгдөг бол заавал хууль бус зүйл хийх шаардлага гарахгүй. Жишээ нь, тавдугаар ангийн хүүхэд дарга болохын тулд ангийнхандаа 1000 төгрөг өгч байгаа нь бид ямар үлгэр дуурайлал үзүүлж байгааг л харуулж байна. Авлига миний асуудал биш. Эсвэл үүний төлөө хэн нэгэн тэмцэх байх, надаас өөр хүн хэлэх байх гэсэн үзэл хандлагаасаа татгалзаж хууль бус зүйлийг илрүүлж, таслан зогсоож, мэдээлж байх ёстой. Нийгмээрээ зөв шаардлага тавих юм бол хууль бус үйлдэл хийж байгаа хүмүүс аяндаа шахагдана. Энгийн жишээ дурдахад, бид замын хөдөлгөөнд оролцож байгаа соёлоо харахад л дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавихад бүгдээрээ зөрчиж байхад чи сүржигнэлээ гэдэг байдлаар хариу барьж байна гэдэг бол гаж үзэгдэл.

Дэлхийн улс орнууд боловсролын тогтолцоогоороо дамжуулж зөв төлөвшил, хүмүүжил ёс суртахуунтай иргэнийг бэлтгэж байна. Наад зах нь хүнтэй мэндлэх соёлоос эхлээд хүний хөгжил рүү чиглэж байна. Гэтэл манайд эцэг, эхчүүд, салбар нь ч тэр аль аль нь академик боловсролд нь анхаардаг. Хүүхдээ математикч юм уу мундаг гадаад хэлтэй хүн болгохыг зорьж байгаагаас биш хүүхэд ирээдүйд хэн болж төлөвшиж буйг орхигдуулж байна. Мундаг боловсролтой хэр нь ёс суртахуунгүй, буруу хүмүүжилтэй болж төлөвших юм бол хэн болох вэ гэдэг л асуудал.

АТГ-ЫГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖДЭГ, ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭДЭГ, ХАМГААЛДАГ БАЙВАЛ АМЖИЛТТАЙ ЯВДАГ
-АТГ-аас хүлээсэн, итгэсэн нийгмийн хүлээлт их байна. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад 170 хүн ажиллаж байна. Албан тушаалтнуудын авлигын гэмт хэргийг илрүүлж шалгаж тодорхой хэмжээгээр хариуцлага тооцуулж байна. Зарим тохиолдолд дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд хариуцлага тооцож чадахгүй тохиолдол ч байна. Хэрэв АТГ үр дүнгүй байсан бол үүнээс өмнө авлига гэдэг асуудал өнөөгийнх шиг хүчтэй яригддаг байсан юм уу. Авлигатай тэмцэнэ гэдэг бол мөнгө, эрх мэдлээ хамгаалах хүсэл сонирхол бүхий хүмүүстэй тэмцэж байгаа үйл ажиллагаа. Нөгөө талаас АТГ-ын хүчийг сулруулж олон нийтэд буруугаар ойлгуулж, үйл ажиллагааг нь алдагдуулах гэсэн бүхэл бүтэн систем ажиллаж байна. Дээрээс нь хууль эрхзүйн орчныг мушгин гуйвуулж буруугаар тайлбарлаж авлигын талаар мэдээлэхийг буруугаар ойлгуулах сонирхол их байна.

Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцсэн хамгийн үр дүнтэй жишээ бол АТГ нь ард олонтойгоо хамт байдаг. АТГ-ыг олон нийт нь дэмждэг, итгэл хүлээлгэдэг, хамгаалдаг байвал үйл ажиллагаа нь амжилттай явдаг туршлага бий. Хонг Конг, Сингапурын жишээ сүүлд Румын, Малайз, Индонезид өрнөж байгаа асуудлыг харахад иргэд нь авлигатай тэмцэх байгууллагаа хамгаалдаг, нэгдэж тэмцэж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын үйл ажиллагааны талаар нийтэд буруу мэдээлэл түгээх, хүчийг нь сулруулах, итгэлийг алдагдуулах гэсэн явуулгад битгий автаарай гэж уриалмаар байна. Мэдээж засаж сайжруулах, хурдан хугацаанд үр дүн гаргах нийгмийн хүлээлт байгааг манай хамт олон ухамсарлан ажиллаж байгаа.

Авлигын гэмт хэрэг гэж яригдаж байгаа асуудлууд нарийн ээдрээтэй, өргөн хүрээтэй. Гэмт хэрэг үйлдсэнийг баримтаар нотлох ёстой. Түүнээс хүмүүсийн боддогоор зөвхөн байцаагаад гэмт хэрэг мөн байна гэх боломжгүй. Олон тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгахын тулд тэр мөнгөний нэг төгрөг болгоныг шалгана. Энэ мэтчилэн олон салаа бүхий мөнгөний араас мөшгөж баримтаар нотлоход хугацаа их шаарддаг. Нэг гэрээ шалгахад л зүйл заалт бүрийг судална. Олон улс дамнасан хэргийн мөрөөр орно. Мөрдөгчдөөс хууль эрхзүй, санхүү гээд бүх талын мэдлэг, ур чадвар шаардана.

Мөнгө биет зүйл биш учраас хаашаа ч хальж, юу ч болж хувирч мэдэх өргөн хүрээтэй. Тухайлбал, сая төгрөгийн цалинтай мөртөө сард 10 сая төгрөгийн зарлага гаргаж байгаа хүмүүсийг шалгана гэсэн үг. Бизнес хийдэггүй мөртөө сард 300-500 сая төгрөгийн орлоготой төрийн албан хаагчид байна. 500 сая төгрөгийн орлогоо тайлбарлаж чадахгүй бол гэмт хэрэг.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ, АЧААЛАЛ 2-3 ДАХИН ӨССӨН Ч МӨРДӨГЧИЙН ТОО НЭМЭГДЭЭГҮЙ
-АТГ-аас мөрдөн шалгасан хэргийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэрэгт холбогдож шалгагдсан этгээдийн тоо 2.6 дахин, эрүүгийн хэрэг 4.8 дахин өссөн. Тухайлбал, 2015 онд 238 хэрэг шалгаж байсан бол 2017 онд 417, 2018 онд 1138 хэрэг шалгасан байна. Хэргийн тоо өссөн нь хуулийн өөрчлөлт, иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлын тоо нөлөөлсөн байх. 2016 онд АТГ-т иргэн аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 414 ирүүлсэн бол өнгөрсөн жил 858 болсон байх жишээтэй. Үүнээс 447-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан үзүүлэлттэй. Гэтэл эдгээр шалгаж байгаа хэргийн тоо, иргэн аж ахуйн нэгжээс ирүүлж буй гомдол, мэдээлэл 2-3 дахин өсч ачаалал нэмэгдсэн ч АТГ-ын хүн хүч хэвээрээ. 2016 онд хэдэн мөрдөгч байсан хэрэг өслөө гээд нэмэгдэж, хасагдсангүй. Гурван жилийн өмнө шүүхээр 25 хэрэг шийдвэрлэгдэж байсан бол 2018 онд авлига, албан тушаалын 84 хэргийг эцэслэж хариуцлага тооцуулсан гэсэн үг. Хохирлын хэмжээ гэхэд 2017 онд 69 тэрбум байсан бол 2018 онд 663 тэрбум төгрөг болсон.

Ойрын зургаан жилд авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой юм гэдгээ төлөвлөж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Авлигатай тэмцэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, Гүрж, Эстони зэрэг манайхтай төстэй нөхцөлд байсан улс орнуудаас харахад цахим засаглалаар бүх асуудлаа шийдвэрлэсэн. Мэдээллээ ил тод болгосноор төрийн үйлчилгээнд хүний оролцоо байхгүй болж үзэмжээрээ хандах боломжгүй болж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байна. Ямар нэг хүндрэлгүй, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болчихоор заавал хахуулиар асуудлыг шийдэх шаардлагагүй.

Улсын бүртгэлийн багц хуулиар аж ахуйн нэгжийн бүртгэл, АТГ албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд мэдээлж байна. Шилэн дансны хуулиар байгууллагын төсвийн зарцуулалт ил боллоо. Ингэж мэдээлэл ил болсноор хэвлэл мэдээлэл, олон нийт дүн шинжилгээ хийж хяналт тавих боломж бүрдсэн. Энэ бүхэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.

Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.

Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.

Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.

“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.

Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.

Өнөөдөр 2025 оны  дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.

Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм15 цаг өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг16 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм17 цаг өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент17 цаг өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм17 цаг өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм17 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент17 цаг өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм17 цаг өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм18 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр18 цаг өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм18 цаг өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улс төр4 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Улс төр5 өдөр өмнө

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ

Улс төр5 өдөр өмнө

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Улс төр5 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Нийгэм5 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна

Нийгэм6 өдөр өмнө

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Улс төр6 өдөр өмнө

БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Эдийн засаг6 өдөр өмнө

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийгэм6 өдөр өмнө

Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим