Нийгэм
МҮХАҮТ: ЖДҮХС болон бусад 27 сангийн зарцуулалтад хяналт тавьж, ил тод болгохыг шаардаж байна

МҮХАҮТ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА
Төрийн хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, Нийтийн санхүүгийн ил тод байдлыг хангах тухай
ЖДҮХС-гаас төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хувийн компанидаа зээл авсан нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох МҮХАҮТ ихэд жигшин зэвүүцэж байна.
Энэ нь зөвхөн ЖДҮХС хэмээх ганц сангаар дамжсан зүй бус зарцуулалтаар илэрч байгаа хэдий ч Монголын төрд урхагшсан хариуцлагагүй байдал, хяналтгүй зарцуулалт, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, иргэддээ зах зээлийн тэгш боломж олгохтой холбоотой Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байгаа явдал юм.
Нийтийн санхүүг төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийвчилсан хяналт, хамгаалалт байхгүй.
Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д улсын төсвийн бүх зардал УИХ-ын онцгой эрхээр зохицуулагдана хэмээн заасан ч манай эрх баригчид ард иргэдийнхээ өмнө ил тод, шударга байх үүргийг умартаж, татварын хөрөнгөөр сан нэртэй “мөнгө угаалт”-ыг санхүүжүүлж, хяналтгүй ашиглаж байгаа нь эдийн засгийг эвдэж, зах зээлд тэгш оролцох зарчмыг алдагдуулж байгаа хэрэг гэж үзэж байна.
Сүүлийн хоёр жилд Монгол Улсын эдийн засагт хямралын дараах нааштай нөхцөл байдал үүсч, татварын орлого нэг их наядаар давж, макро түвшинд бизнесийн орчин харьцангуй таатай болж байгаа ч энэ нь нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний шаргуу хөдөлмөрөөр бий болсон үр дүн юм.
Бизнес эрхлэгчид эскпортод бараа бүтээгдэхүүнээ гаргах, үйлдвэрлэлдээ нэмүү өртөг шингээх зэргээр цуцалтгүй хөдөлмөрлөж, татвараа шударгаар төлж, бизнесийн өрсөлдөөнд өндөр эрсдэл үүрэн зүтгэж байхад нөгөө хэсэг болох төрийн өндөр албан тушаалтнууд бизнесийг дэмжих ёстой сангуудын хөрөнгийг өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ямар ч хяналтгүй завшиж байгааг байж болшгүй явдал гэж үзэж байна.
Үндсэн хуулийн 5.1-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг ч нийтийн санхүүг төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийвчилсан хяналт, хамгаалалт байхгүй тул энэ чиглэлд эрхзүйн зохицуулалт бий болгоход бизнес эрхлэгчдийн зүгээс дуу хоолойгоо илэрхийлж хамтран ажиллахад бэлэн байна.
Энэ мэтээр санхүүгийн систем дэх ил тод байдлыг бүрдүүлж, нийтийн санхүүгийн зарцуулалт, хуваарилалтыг шударга, хүртээмжтэй болгох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ЖДҮХС болон бусад 27 сангийн зарцуулалт, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдэд хяналт тавих хөндлөнгийн Мэргэжлийн багийг томилох, үйл ажиллагааг нь ил тод болгож нийтэд мэдээлэх, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын асуудлыг ойрын хугацаанд дүгнэж, хариуцлага тооцох зэргийг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардаж байна.
Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн, үндэсний үйлдвэрээ төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн зорилго бүхий эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн хуулиудыг УИХ-аар яаралтай батлахыг шаардаж байна.
Эдгээр шаардлагуудыг үл биелүүлбэл бизнес эрхлэгчид өөрсдийн дуу хоолойгоо эрчимтэй илэрхийлсээр байх төдийгүй татвараа өнөөг хүртэл шударгаар төлж ирсэн итгэл үнэмшил, хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД
2018.11.12

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.