Нийгэм
Н.Ганхуяг: “Данийн Хааны Балет”-ын тэргүүн гоцлоочдын тоглолтыг Улаанбаатарт үзэх боломж тохиож байгаад баяртай байна

“Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус тоглолт 2019 оны зургаадугаар сарын 29-ний өдөр “Corprate Convention Centre“-т 18:00 цагт болно.
“Данийн Хааны Балет” нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг хэмээн тооцогддог. Уг театрын балетчид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театруудын тайзыг чимж явдаг. Эдүгээ Данийн Хааны театрт уригдан ажиллаж байгаа балетчид ажилладгаараа дэлхийн балетын салбарт бишрэгддэг.
Үзэгчид энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр Хааны Балет”-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббе- ээр удирдуулж буй дэлхийн тэргүүн балетчидын, зуун зуун дамжин нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар ирсэн суут туурвигчдын сор болсон сонгодог бүтээлүүдийн дээжийг үзэх болно. Түүнчлэн уг тоглолтын дундуур олон сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдахаас гадна, тоглолтын ашгаасаа сайн үйлсийн аян эхлүүлэхээр бэлдэж буй талаар зохион байгуулагч талууд онцолсон юм.
МОНГОЛ, ДАНИЙН ХАРИЛЦАА ЗУУ ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
Олон улсын урлаг, боловсролын хөгжлийн академийн тэргүүн Ч.Батгэрэл “Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи нь тололтыг зохион байгуулагчаар ажиллаж байна. Манай академи балет, сонгодог хөгжим, олон улсын өргөн хэрэглээний гадаад хэлний анги нээн ажиллуулж байгаа. Тэр утгаараа улсдаа олон улсын урлаг, боловсролын сургалт семинар, томоохон тоглолт, тэмцээн уралдааныг цааш цаашдаа зохион байгуулахаар төлөвлөж, хамгийн эхний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь “Данийн Хааны Балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” хэмээх тоглолт юм. Тоглолтод есөн жүжигчин, албаны гурван хүний хамтаар хүрэлцэн ирнэ.
Монгол, Данийн харилцаа зуу гаруй жилийн түүхтэй. Хоёр орны харилцаа нь соёл, улс төр, бизнес, эдийн засаг, аж ахуй иргэдийн харилцаанд үндэслэн хөгжиж эхэлсэн. Энэхүү гайхамшигтай тоглолтоос гайхамшгийг мэдрээсэй хэмээн хүсэж байна” хэмээв.
ХААНЫ БАЛЕТЫН ТЭРГҮҮН ГОЦЛООЧИД ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙГАА НЬ ӨӨРСДИЙНХ НЬ САНААЧИЛГА ЮМ
СГЗ Н.Ганхуяг
“Дэлхийд алдартай “Данийн Хааны Балет”-ын тэргүүн гоцлоочдын төгс тоглолтыг Улаанбаатарт үзэх ховорхон боломж балетын урлагийг хүндлэн дээдлэгч, сонирхогчдод тохиож байгаад баяртай байна. Балетын урлагаар дамжуулан Монгол орныг Дани улсад сурталчлах олон боломж нээгдэж байгаа хэрэг. Мөн хааны балетын тэргүүн гоцлоочид тоглолт хийж байгаа нь өөрсдийнх нь санаачилга юм. Хувь хүмүүсийн хувьд манай орныг сонирхож буй явдал нь Монгол улс онцлогтой улс гэдгийг илтгэж байна” гэв.



Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм15 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм17 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм18 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна