Эдийн засаг
Дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих нь: Анхан шатны сургалт болно
Монголчууд бид гадаадын хөрөнгийн зах зээлд нэвтэрч өөрсдийнхөө хөрөнгийг өсгөх оролдлогыг олонтаа хийсэн. Харамсалтай нь олохоосоо илүүтэйгээр алдах нь элбэг байдгыг нуух юун. Үнэхээр гадаад зах зээлд амжилттай хөрөнгө оруулалт хийж чадвал өргөн боломж бий. Гэхдээ “зөв арга”-аа олохгүйгээр та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Бид энэхүү сургалтаараа танд “зөв арга”, “бодит алхам”-аа хэрхэн оновчтой хийхийг зааж өгөх болно.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ:
ЭХЛЭЭД ХЭН БАЙХАА ТОДОРХОЙЛ.
Танд хоёр сонголт байна. Арилжаачин болох уу? Хөрөнгө оруулагч болох уу? Арилжаачин гэдэг үг “СOOL” сонсогдож байж болох юм. Харин хөрөнгө оруулагч хэмээх үг байдаг л нэг уйтгартай сонстож магад. Гэвч бодит байдалд энэ хоёр үгний хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. ХЭН НЬ ХЭН БЭ гэдгийг ялгаж салгаж чадахгүй бол та дампуурна. Харин ялгааг аргаж чадвал замаа зөв сонгож чадна.
ХААНА? ЮУНД? ХЭРХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАХАА МЭД
Гадаад зах зээлд гамгүй олон хөрөнгө оруулалт хийх БОЛОМЖ бий. Тэр бүхний ялгаа салгааг мэдэхгүйгээр хам хум үсрээд орчихвол хагас цагийн дараа бүх мөнгөө алдах эрсдэлтэй. Иймээс та уг сургалтаас хаана, юунд хөрөнгө оруулбал ямар эрсдэл, ашиг хүлээж байгааг урьдчилан мэдэж бэлтгэлээ хангах боломжтой юм. Бэлтгэлээ сайн хангах нь АМЖИЛТЫН 50 ХУВЬ.
МАРГААШ БИШ ЯГ ОДОО ЭХЭЛ.
Боломж гэдэг хэзээд бэлэн байдаг. Гагцхүү түүнийг цаг хугацаатай уралдан амжиж атгаж авахд ашиглаж эхлэх хамгийн чухал юм. Та гадаад арилжаанд орохыг хүссэн бол хүслээ яг одоо хэрэгжүүл. Бид таны ЭХЛЭЛИЙН АЛХАМ-ыг зөв тавьж өгнө.
ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2019 оны 05-р сарын 30-нд 17:00-20:00 цагт болно. Жи-Мобайл ХХК-н төв салбар, 3 давхарт 303 тоот (баруун хаалгаар ороорой)
Энд дарж бүртгэлээ хийлгэнэ үү. Бүртгэлийн тоо хязгаартай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99041232 утсаар авна уу.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.