Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Ц.Батсүх: Улс төрийн тодорхой бус байдал эдийн засаг дахь эрсдлийг үргэлж нэмэгдүүлж байдаг

Нийтэлсэн

-

СЭЗИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүхтэй ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг хүндрэлийг даван туулж, харьцангуй тогтвортой өсч эхлээд байна. Энэхүү өсөлтийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх нь илүү оновчтой байх вэ?

-Эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд өсөлтийн нөлөөг эдийн засгийн дараагийн шатны үйл ажиллагаанд зарцуулах нь зөв. Тухайлбал, хуримтлалыг хөрөнгө оруулалт руу хийх, үйлдвэрлэлийг шинэ шатны хөгжилд хүргэх, инновацийн салбарт зарцуулснаар эдийн засгийн өсөлт илүү урт хугацаандаа тогтвортой байх нөхцөл бүрддэг.

-Манай өнөөгийн нөхцөл байдлыг харвал улс төрийн сонгууль хоорондын циклтэй. Сонгуулийн үеэр маш их хөрөнгө оруулалтууд хийгдээд, сонгуулийн дараа хоосон үлдчихдэг нийтлэг жишигтэй байна. Энэ тал дээр зөв бодлого хэрхэн явагдах ёстой юм бол?

-Би өнгөрсөн жил нэг судалгаа хийсэн. Юу гэхээр эдийн засагт “Шинэ улс төрийн макро экономик” гэдэг салбар байна. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөө эдийн засагт мөчлөгийг үүсгэж байгаа. Ялангуяа манай нөхцөлд бол сонгуулийн нэг цикл дөрвөн жилийн хугацаатай. Дөрвөн жилийн хугацааныхаа гурав дахь жилээс нь эхлээд дараагийн сонгуульдаа зориулаад хөрөнгө оруулалт болон бусад хэрэглээний зардлуудыг гаргаж эхэлдэг. Энэ нь сонгуулийн үр дүнд тодорхой статистик нөлөө үзүүлдэггүй. Харин эдийн засагт үе хоорондын хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Дараагийн үедээ өр, санхүүгийн тогтворгүй байдлыг үлдээчихдэг учраас сонгуулийн дараа гарч ирсэн нам, Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа буй болгосон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх гэж эхний хоёр жилээ зарцуулаад, гурав дахь жилээс нь дахиад л сонгуулийн үйл ажиллагаа руугаа голлон анхаарч, зардал, төсвөө замбараагүй нэмдэг, ийм циклтэй болсон байна.

Нөгөө талаас улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлалтай, түүнийхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ нь арай гайгүй байх байсан. Гэтэл манай улсад 2008 оноос хойш улс төрийн намуудын үзэл баримтлалын ялгаа гэж зүйл байхгүй болсон. Эдийн засагт зүүний болон барууны хоёр өөр нам байснаараа инфляци болон ажилгүйдэл дээр эсрэг нөлөө үзүүлдэг байтал 2008 оноос хойш манай улсын хувьд эдгээр үзэл баримтлалууд хоорондоо холилдоод, ямар ч ялгаа байхгүй болсон байгаа. Түүнчлэн улс төрийн намуудыг дэмждэг, сонгуульд санал өгч байгаа хүмүүс аль нэг намын үзэл баримтлалыг үнэнчээр дэмжиж, партизан маягаар санал өгөх нь багасч, нийт сонгогчдын ихэнх нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч, саналаа өгдөг болсон байна. Энэ утгаараа манайд тогтвортой эдийн засгийн болон улс төрийн бодлого явуулах ямар ч үндэсгүй болчихоод байгаа юм.

-Эдийн засгийн мөчлөг сөрөх тухайд жишээ нь хэрэглээний зээл хэт их тэлж байгаагийн эсрэг Монголбанкнаас бодлогын арга хэмжээ авч, хэрэглээний зээлийг хязгаарлаж эхэлсэн. Энэ нь үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг зарим эдийн засагч онцолж байгаа?

-Улс төрийн нөлөөнөөс эдийн засгийн цикль хамаарч байгаа тохиолдолд хоёр л боломж бий. Нэгдүгээрт, улс төрөөс үл хамаарах төв банкны бодлого явуулах. Төв банкийг хараат бусаар ажиллаж чадах нөхцөлийг олгох хэрэгтэй. Уг нь хуулиараа төв банкны ерөнхийлөгч зургаан жилээр сонгогддог. Хэрвээ төв банкны бүх ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаа дуустал ажилладаг болчихвол мөнгөний бодлого маш тогтвортой, бие даасан байдлаар хэрэгжээд эхэлнэ. Сүүлийн жилүүдийг харвал төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2-3 жил л болчихоод байна. Тэгэхээр улс төрийн намууд үйл ажиллагааны циклдээ төв банкийг давхар оруулчихаад байгаа юм. Ер нь бол хүмүүс эдийн засаг өсөөд эхлэнгүүт маш их хэмжээгээр зээл авчихдаг. Зээл нь ирээдүйд эргээд дарамт болно гэж ерөөсөө боддоггүй. Эдийн засгийн мөчлөг хоёр жил өсөөд, нэг жил унадаг байлаа гэхэд хүмүүс нэг жилийн дараа л амьдрал нь маш хүнд болно гэдгийг тооцоолдоггүй. Ийм нөхцөлд төв банкнаас бодлого хэрэгжүүлж, хэрэглээний хэт их зээлийг хязгаарласнаар иргэдийн өөрсдийнх нь амьжиргааг хамгаалахыг зорьж байгаа юм. Энэ бол төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөчлөг сөрсөн бодлогын нэг хэлбэр мөн.

-Ер нь эдийн засагт оролцогчид болон бодлого боловсруулагчид, ард иргэд хэн хүнгүй мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байж тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж ойлгож болох уу. Жишээ нь өрх гэр хуримтлал үүсгэж байж, гэнэтийн санхүүгийн хүндрэлийг даван туулдаг. Үүнтэй адилаар улс орон, компани аж ахуйн нэгжүүд ч тэр их орлоготой үедээ хуримтлуулах нь чухал байх?

-Эдийн засагт оролцогч гурван том субъект үйл ажиллагаа явуулж байна. Өрхүүд, аж ахуйн нэгжүүд, төр. Төр угаасаа л сонгуулийн мөчлөгт уягдсан бодлого явуулж байгаа. Мөчлөг сөрсөн бодлогыг амжилттай явуулах нэг үндэс нь ирээдүйн гурван жилд юу болох вэ гэдгийг маш сайн харж, төсөөлж байх ёстой. Гэтэл яг үнэндээ бид нэг жилээс илүү хугацааны төсөөллийг хийж чадахгүй байна.

Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого жилийн дараа үндсэн зорилтдоо хүрч, үйлчилдэг. Бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлээд, эдийн засагт яг үр нөлөөгөө өгөх хугацаа нь урт байдаг. Энэ утгаараа мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлэхдээ төв банкны хувьд ойрын 1-3 жилийн хугацаанд эдийн засагт юу болох вэ гэдгийг маш сайн төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Нөгөө талаас төсөөллийг улс төрийн нөхцөл байдал ямар ч үр дүнгүй болгочихдог. Улстөрчид хэлсэндээ байдаггүй, гэнэт гэнэт янз бүрийн шийдвэр гаргадаг, эсвэл шийдвэрээсээ ухардаг. Тэгэхээр улстөрчид эдийн засаг дахь шийдвэр гаргалтын тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа. Түүнийг дагаад бидэнд маш их эрсдэл бий болж байдаг. Хүлээлт, бодит байдал хоёр зөрөөд эхлэхээр ялангуяа бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа хүлээлттэй болчихдог. “Би энэ бизнесийг хийхэд, надад миний төлөвлөсөн ашиг ирэх үү, үгүй юу” гэдэг хүлээлт. За бизнесээ эхлүүлээд байж байтал гэнэт л татварын хуулиа өөрчилчихдөг. Гэх мэтчилэн улс төрийн нөхцөл байдал эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоод байна.

-Тийм учраас Төвбанкны бодлого тогтвортой байж улстөрчдийн бодлогогүй үйлдлийг хазаарлах ёстой байх?

-Яг тийм. Мөнгөний бодлого маш тогтвортой, тууштай байх хэрэгтэй. Сангийн бодлого угаасаа л улс төрөө дагаж явна. Тэрний хажуугаар эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлж, урт хугацааны тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн онд хууль эрх зүйн шинэчлэлээр төв банкны хараат бус байдлыг харьцангуй нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргалтын нэг хүнээс хамааралтай байхыг зогсоосон нь төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд маш том алхам болсон.

-Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүллээ гэхэд үр дүн нь хэзээ харагддаг юм бол?

-Мөчлөг сөрсөн бодлогыг гурван жил хэрэгжүүллээ гэхэд үр нөлөө нь түүний дараах 3-4 жилд гарна гэж харах хэрэгтэй. Тийм учраас 6-7 жилийг нийтэд нь харж байж, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу.

-Сонгуулийн жил дөхөж байна. Дахиад л төсөв тэлж, зарцуулалт нэмэгдэх байх. Төв банкны хувьд энэ тохиолдолд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Зөвхөн ирэх жил ч биш, энэ жилийн төсөв ч бас нэлээд их зардалтай, алдагдалтай батлагдсан. Сонгуулийн жилд мөн л нэмэгдэх байх. Өмнөх жилүүдийн мөчлөгийг харвал тэгж л харагдаж байгаа. Энэ тохиолдолд төв банкны зүгээс мөнгөний бодлогын хүүг чангаруулна гэдэг мессежийг л байнга өгч байх хэрэгтэй.

-Эдийн засаг 2016 оны сүүл үеийг бодвол харьцангуй хөл дээрээ тогтлоо. Энэ амжилтад хүрэхэд Засгийн газар, төв банкны аль алиных нь хүчин чармайлт их байсан байх. Таны харж байгаагаар төв банкны эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөөлөл ямар байсан бэ?

-2016 оноос хойш төв банкны хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь төсөвтэйгөө уялдаатай бус, өөрөөр хэлбэл, төв банк өөрийнхөө үүргийн хүрээнд л явагдсан гэж харж байгаа. Өмнөх засгийн үед стандарт бус мөнгөний бодлого хэрэгжээд мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо холилдсоноор ямар үр дүнд хүргэснийг бид мэднэ. Үүнээс сургамж авч, аль болох төсвөөс үл хамаарсан, бие даасан бодлого явуулсны ач тус харагдаж эхэлсэн. Тухайлбал, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн, инфляци тогтвортой байна. Мөн зээлийн жигнэсэн дундаж хүү буурсан. Эдийн засгийн хүлээлт сайжирсан гэх зэргээр дурдаж болно.

Гэхдээ 2020 оноос эхлээд эдийн засгийн нөхцөл байдал гадаад талдаа тийм ч таатай бус болох нөхцөл ажиглагдаж байна. Хятад, Америкийн худалдааны дайн цаашлаад бүр технологийн дайн болж хувирах ч магадлалтай болчихлоо. Урд хөрш манай голлох түнш орон учраас тус улсын эдийн засагт өөр нөхцөл байдал үүсэх нь манай голлох түүхий эдийн үнэ буурахаас эхлээд таатай бус үр дагаврыг авчрах магадлалтай. Ийм нөхцөл дээр улс төрийн тоглолт нэмэгдвэл бүр л их хүндрэлийг бий болгох байх гэсэн болгоомжлол байна. Гэх зэрэг маш олон зүйлийн давхцалтайгаар Монгол Улс 2020 оныг угтах болов уу.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим