Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Өмгөөлөгч Л.Санжаасүрэн: 15 жил нууцалж, Монголын нэр хүндийг сэвтээсэн хариуцлагаа төр үүрэх цаг ирсэн

Нийтэлсэн

-

Цаг хугацаа хэрвээ өөрөө шүүгч байдаг бол гэсэн бодол заримдаа та бидний хэнийг нь ч ээрэх үе байдаг байх. Яг л тийм бодолд ээрэгдэж, басхүү өнгөрсөн хугацааны ээдрээт түүхийн үнэнээс олж мэдэх хүсэлд хөтлөгдөн өмгөөлөгч Л.Санжаасүрэнтэй ярилцах цаг тохироод чамгүй өдрийг үджээ. Энэ хугацаанд УИХ-аас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо гэгчийг байгуулж, цөөн тооны сэтгүүлчид болон УИХ-ын гишүүдэд уг хэргийг илрүүлэх явцад яллагдагч, сэжигтнүүдэд хэрхэн эрүү шүүлт үзүүлсэн тухай бичлэгийг дэлгэсэн гээд цөөнгүй үйл явдал өрнөсөн байх юм.

Эдгээртэй зэрэгцэн уг хэрэгт сэжиглэгдэж, хилийн чанадаас баривчлагдаж ирсэн ч эцэстээ эрүү шүүлтийн улмаас амиа алдсан талийгаач Д.Энхбатын хүүх үүд аавынхаа нэр хүндийг сэргээн, цагаатгуулахаар төрийн өндөрлөгүүдэд өргөдөл бичсэн нь ч хэвлэл мэдээлэлд ил болсон. Бүр цаашилбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг үүрэг гүйцэтгэсэн мөрдөн байцаагчдынх нь хамт баривчилсныг ч орхигдуулж болохгүй. Энэ мэт нэг эмгэнэлт хэргийг тойрсон ээдрээтэй, дуулиантай шуугиантай атлаа учир нь үл олдох олон үйл явдлын араас түүнийг албан ёсоор дахин ярилцлагад урьж, дараах асуултад хариулт авснаа хүргэе.

Нэгэн цагт Хууль зүйн дэд сайд, Сөрөг тагнуулын газрын дарга явсан тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа улсын нууц задруулсан хэргээр ял сонсож байсан бөгөөд энэ сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хандан цагаатгах өргөдөл бичсэн юм.

АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН ҮЕД НАМАЙГ БНМАУ-ЫН ТУШААЛААР ЯЛЛАСАН
-Таны өргөдлийн хариу хэзээ гарахыг мэдэхгүй ч ярилцлага авахаар уулзаж буй шалтгаан нь ер нь өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн юм бэ гэдгийг тодруулах хүсэлтэй холбоотой гэдгийг юун түрүүнд уламжилъя. Таныг татгалзахгүй гэж найдаж байна.

-Асуудалгүй дээ. Асуултаа л асуу.

-Тэгвэл юун түрүүнд Таны харж байгаачлан, бодож санаж байгаачлан цагаатгах үндэслэл чухам юу вэ?

-Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт барьсан өргөдөлдөө ямар ч гэмт хэрэг үйлдээгүй учраас намайг цагаатгана уу гэсэн хүсэлтээ илтгэсэн. Тэр тухайгаа ч өргөдөлдөө нэлээн дэлгэрэнгүй сайн тайлбарлан өгүүлсэн байгаа.

-Асуудлыг эхлэлээс нь ойлгох үүднээс хоёулаа 1994 он рүү очих ёстой болов уу даа. Учир нь, танд шүүхээс 1994 онд ял оноосон байдаг.

-Товчхон хэлэх юм бол Монгол Улсын нууц задруулсан гэж 1994 онд шийтгэгдсэн. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 25 жил өнгөрсөн байна. Би бас асуудлыг тодорхой ярихын тулд жижигхэн түүх эхлээд ярих ёстой юм болов уу гэж бодоод байна. Учир нь, 1990 онд МАХН-ын засаглаж байсан БНМАУ бүрэн унасан. Ингэснээр ардчилсан гэх Монгол Улс тогтсоныг хэн хүнгүй мэднэ.

Гэхдээ төр нь унасан ч босоо үлдсэн МАХН-тай хамт ардчилсан гэж өөрсдийгөө өргөмжилсөн олон нам нийлж байж 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, улс орон даяар мөрдөж эхэлсэн. Гэтэл 1994 онд надад Монгол Улсын нууц БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1991 оны 206 дугаар тогтоол, мөн БНМАУ-ын НАХЯ-ны Сайдын тушаал мөрдөж, 1966 онд гарын үсэг зурсан “баталгаа”-г буцаан хэрэглэх замаар ял өгсөн байдаг юм.

-Ингэж шийтгэх болсон шалтгаан нь тэгвэл юу юм бэ?

-Болсон явдал ер нь бол их тодорхой л доо. Миний бие тухайн үед Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт ажиллаж байсан. Миний хариуцсан алба Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж болох үйлдлийг хууль нийцүүлэн таслан зогсоох, баримтжуулах үүрэгтэй байлаа. Гэтэл тэр үед Монгол Улсад өмч хувьчлал нийгэмд эрчтэй өрнөсөн.

Улсын гэх бүх өмч хөрөнгийг МАХН болон шинэ төрийн эрх баригчид овжин ашиглаж, хээл хахууль, хүнд суртлын сүлжээ үүсгэсэн байдаг. Өмнөх төрд эрх мэдэлтэй явсан зарим нэг нь хуучнаа сэдэж, тухайн үеийн албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжих, нөгөө талаар шинэ үетэй тооцоо хийж эхэлсэн. Улмаар эрх мэдэлтэй цөөнх нь эдэлж байгаа албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглан, танил тал ах дүүс хуйвалдсан сүлжээ буюу МАФИ үүссэн.

Гэтэл тэр мафитай тэмцэж эхлэнгүүт шууд БНМАУ-ын тогтоол ашиглаж, намайг улсын нууц задруулсан гэж ялласан. Энэ тухай цагаатгах хүсэлт гаргасан хүний хувиар би өөрөө дэлгэрэнгүй ярих нь жаахан зохисгүй үйлдэл болж мэдэх учраас дараа хоёулаа дэлгэрэнгүй үргэлжлүүлж ярьсан нь дээр байх аа.

-Асуудалгүй ээ. Гэхдээ таныг ер нь цагаатгах болов уу. Танд итгэл төрөх юм уу?

-Түрүүн би ардчилсан Монгол Улсын үед БНМАУ-ын хууль, сайд нарын тогтоолыг буцаан хэрэглэх замаар намайг шийтгэсэн гэдгийг хэлсэн. Иймд намайг шийтгэсэн тэрхүү шийтгэлээ цагаатгасан шийдвэр гаргах нь өөрөө өнөөдрийн Монгол Улс чинь социалист БНМАУ юм уу, ардчилсан Үндсэн хуулийн засаглалтай Монгол Улс юм уу гэдэгт хамгийн том нотлох баримт болох учиртай юм.

С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА УУ, НУУХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД
-Өнгөрсөн өдрүүдэд талийгаач С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд учир нь олдохгүй олон үйл явдал, сэжиг таамаг, бүр сүүлдээ яллагдагчдыг нь суллах тухай, тэд гэм буруугүй талаарх улстөрчдийн мэдэгдэл ч олонтоо хийгдсэн. Таны хувьд мэдээж энэ бүх дуулианыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлээгүй байх. Дараа дараагийн асуулт энэ сэдэвтэй холбогдох тул та ерөнхий нэг бодлоо эхлээд хуваалцахгүй юу?

-Тэр тухай мэдээлэл энд тэндгүй л байх шиг. Энэ хэргийг илрүүлэх гээд байгаа юм уу, эсвэл нуух гээд байгаа юм уу бүү мэд. Сонгууль бүхний өмнө энэ оршил үргэлж болдгийн нэг жаяг нь. Энэ хэргийг илрүүлнэ гэж хийлсэн хөөсрөл, сонгууль дуусмагц авч өгөлцсөн албан тушаал, авлига нь нийгэмд дэлгэрч, олныг алмайруулаад л хөөс нь замхарна. Тэгж ч замхардаг.

Ингээд хоёр жил нам гүм болж байгаад гуравдахаас дахин хийрхэж, нөгөө алагдсан алсан үйлдлийг нэр хаяг дүрээр дэлгэж нийтийг тарчлаана. Энд хүнлэг сэтгэл огт байхгүй. Үнэнч шударга гайхуулсан, тулаан гэр дотор нь эхэлж, намын хооронд тэрсэлдүүлнэ. Төрийн албаны албан тушаалыг зарах “нийгмийн зах” дэлгэгдэж сонирхогчид суудлын үнэ хөөргөж, үнэ хөөсрүүлж, дамлана.

Олны сэтгэл бодлыг нь галзуурлын тавцанд хүргэдэг нь намын нэр зүүсэн мафийн үнэн төрх. Монгол Улс төрийн эрхэнд одоо байгаа нь нам уу, мафи уу гэдэг асуултад өгөх хариу өөрт чинь бэлэн байгааг сана. Энэ нам мафийн хийрхэл тоос. Сөхөж биежүүлсэн намд ээлжит сонгууль хожоотойг олон нийт гадарлах байх. Хэн хэн нь хожиж, алдаж байсан нь, байгаа нь яг үнэндээ надад илүүц. Үг ч харам санагдаж байна.

-Таны хувьд 2004 онд талийгаач Д.Энхбатад эрүү шүүлт тулгах замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн, цаашлаад захиалагчийг нь тодорхой нэр зааж нэрлүүлэхээр дарамталсан асуудлыг олон нийтэд ил болгож тавьсныхаа төлөө мөн л улсын нууцыг задалсан хэрэгт ял авсан. Гэтэл өнөөдөр хориход эрүү шүүлт байдаг нь ил болж, бүр УИХ-ын гишүүд ч, улстөрчид ч үүнд шимширч, санаа зовж буйгаа ил тодоор илэрхийлж байна. Үүнийг хараанд танд таны үүрсэн ял, өнөөгийн бодит байдал хоёр нь хувь заяаны шоглоом шиг санагдахгүй байна уу. Танд эмзэглэх эрх бий гэж бодох хүмүүс цөөнгүй байгаа нь ойлгомжтой.

-Ер нь бол их тодорхой асуудал шүү дээ. Би өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Бусад хүмүүсийн нэгэн адил л намайг өмгөөлж өгөөч гэсэн хүсэлтээ өгсөн. Тэр дагууд нь л өмгөөлсөн. Миний хувьд Францаас 2003 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монголд авчирсан, өвчтэй, одоо өмчлүүлж байгаа, Тагнуулын ерөнхий газраас мэдээлэгчээ болгосон гэдэг орон гаран асуудал дээр л ажилласан. Яг үнэндээ нарийн учрыг нь зааглах хугацаа надад олдоогүй юм л даа.

-Талийгаач Д.Энхбатын хүүхдүүд аавынхаа нэр төрийг сэргээлгэхээр өргөдөл гаргасан. Ер нь энэ өргөдлийн хариу эергээр гарах боломж хэр байгаа вэ?

-Хөөрхийдөө, зовсон үрсийн зовлонг эрх баригчид мэдрэх болов уу даа. Улстөрчдийн амнаас голдуу л ашиг гэдэг үг цухалзах юм билээ. Ашиг гэдэг нь авлигын код гэж ухагдахаар болчхоод байна. Иймд яг үнэндээ ашигтай бол өргөдөл хүсэлтийг нь биелүүлэх л байх. Гэхдээ бас яахав, нам болоод авлигын сүлжээнд торлогдоогүй шударга хуульчид их олон байгаад би итгэдэг шүү.

-Та хүүхдүүдтэй нь холбогдсон уу. Талийгаач Д.Энхбатыг цагаатгалаа гэхэд таны асуудал мөн давхар шийдэгдэх боломжгой гэж харагдаад байна?

-Холбогдоогүй л байна. Өнөөгийн төр засаг нь унагасан Социалист БНМАУ-ынхаа хуулийн “хог”’-ийг мөрдсөнөө арилгах засах эсэхийг харъя. Ардчилсан Монгол Улсын хууль тогтолцоо нь өөрсдийн унагасан БНМАУ-ын эрхийн актыг одоо зөвшөөрөх, эсэхийг нь хүлээж байна, миний хувьд. Унасан унагасан хоёр системийн цус холилдсон МАХН буюу МАН болон АН-ыг хоорондоо цус ойртсон эсэхийг харах л үлдлээ.

ЕВРОПТ Б.ХУРЦ ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖ, МОНГОЛД ХАМТРАГЧИД НЬ ШАГНУУЛСАН
-Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэр талийгаач Д.Энхбаттай холбоотой энэ хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү гэдэг хүсэлт Төрийн гурван өндөрлөг болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудад гаргасан байна билээ. Мэдээж энэ нь нөхрөө өмгөөлсөн эхнэр хүний арга ядсан арга байх л даа. Гэсэн ч та энэ хэргийг нууцаас гаргаснаар хэн хохирч, хэн аврагдана гэж харж байгаа вэ?

-Эх эцэг үрийн холбоо нь хайр энэрэл хүндэтгэлт жаяг юм. Гэм буруугаа нийтээрээ үүрдэг болсон өнөөгийн Монголын нийгэмд эцэг эх, үр хүүхэд, хань ижил нь чулуун тээрмийн будаа болчхоод байгаа нь яаж ч бодсон амар биш л байгаа байх. Яг үнэндээ цухалдах ч багадах үе бас байна л даа. Нууцаас гаргалаа гэхэд ямар ч байсан нэг гэлтгүй олон хүн нэр төрөө эргүүлэн сэргээх боломжтой л болох байх.

-Ер нь бол энэ асуултад танаас ултай суурьтай тодорхой хариулт авмаар байна л даа. Б.Хурц гэдэг хүн Д.Энхбат агсныг ганцаараа баривчлаагүй байх. Энэ тухай талийгаач танд мэдээлэл өгч байсан удаа бий юу?

-Тухайн үед Англид Б.Хурцыг баригдлаа гэхэд төр засгийн түшмэд олон нийт ардчилагдсан, ардчилагдаагүйгээрээ үл ялгаран санаа бодлоо зурагтаар илэрхийлж, хамгаалсан санагдана. Үүнийг би буруутгахгүй. Харин ч зөв. Яагаад гэвэл төр засгийн өгсөн даалгаврыг Франц, Германд Европт Б.Хурц биелүүлсэн. Хамтрагчид нь харин Монголд ирээд шагнуулсан гэх яриа байдаг.

Харин Монголд авчраад, эрүүдэн шүүх замаар байцааж, мөрдөж зодсон. Сүүлдээ тагнуулын нууц ажилтан болгоод ч байх шиг. Мөн би “Өмгөөлсөн, өмгөөлүүлсэн хоёр бол хэн ч биш” гэж Германд суугаа Монголын Элчин сайд нь хэлж байсан гэж сонссон. Үнэндээ тэр хүн л хэлсэн болохоос биш ёстой л бид хоёр хэн ч биш болж, өмгөөлсөн нь шоронд, өмгөөлүүлсэн хөрсөнд шингэсэн дээ.

Энэ бүх завхрал, хөөсрөлт, зүй бус үйлдлийн зэс нь 1993 онд цухуйж, 2003 оны үеэс батжиж эхлэхэд намайг улсын нууц задруулсан хэргээр хоёр удаа шалтаг гаргаад шийтгэчихсэн.

Яг үнэндээ Элчин сайд нь үнэнийг урьдчилж олон нийтэд дэлгэсэн юм билээ. Үүнийг нь мэдэхгүй тухайн үед ухаангүйгээр том алдаа хийснээ хожим мэдсэн дээ, би. Иймд 15 жилийн турш нууцалж, Монгол Улсын нэр төрийг дэлхийд сэвтээсэн хариуцлагаа Монголын төр үүрэх цаг ирсэн гэж бодож байгаа. Одоо яахав, үүнийгээ мэдэрсэн үү яасан мэдэхгүй Б.Хурцад өөрсдийн хумсаа шигтгэж, бүх зэвсгээ агсаж байх шиг байна.

Цаана нь бас “Алуулсан, алсан” гэдэг сонгуулийн өмнөх ажилд сэжиглэгдэж хэлмэгдсэн хэлмэгдүүлсэн гэх хүний тоо ганц биш олон арван тоонд шилжих магадлалыг үгүйсгэх зоригтон хэр олон байгаа бол гэдэг бас сонин байна. Тэндийг ер нь бүгдийг нь шалгах цаг болсон байх. Үндсэн хуульд “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэдэг заал байдаг байх аа. Үүнийг л одоо харна даа.

-Ер нь Д.Энхбат гэдэг хүн яг хэн байсан юм бэ. Сүүлдээ “үл бүтэх этгээд” гэдэг тайлбар нэг хэсэг явсан. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдгээр бодвол нэг талын тайлбарт итгэж дүгнэх нь бас өрөөсгөл байж мэдэх юм?

-Сайн мэдэхгүй юм. Алдаж эндэх болсон шалтгааныг нь би тодорхой мэдэхгүй. Хүний хуучинг сэргээж асуух нь тийм ч таатай бус гэдэг утгаар нь тухайн цаг үедээ харилцаж байсан. Ямар ч байсан хоригдож байхдаа ядарсан нэгнийг өмөөрч, тус дэм үзүүлдэг байсан гэдгийг нь хамт хоригдогсод нь ярьдаг юм билээ. Ёстой “Үхсэн хүн үг хэлэхгүй” гэж өөрийн чинь хэлснээр өнөөдөр тэр хүнийг хэн ч юу гэж хэлж болно. Гэхдээ үр хүүхэд нь бий гэдгийг бас бодох ёстой л болов уу даа.

Ц.НЯМДОРЖИЙГ НАМАЙГ ХАМГААЛСАН ҮГ ХЭЛСЭНД ТАЛАРХАЖ ЯВДАГ
-Та Монголын тагнуулд буюу НАХЯ-нд 1966 оноос ажилласан хүн. Өнөөдөр бол хэзээ ч арилахгүй ялтан гэдэг толбо таны намтарт бичигдэж байна. Хаяа харамсаж гомдох сэтгэл төрөх юм уу?

-Миний хувьд 1966 оноос эхлэж улсыг аюулаас хамгаалах байгууллагад ажилласнаараа бахархдаг. Хөх өвгөдийн үлдээсэн Монголын маань газар нутаг бүтэн, түүний эзэн нь монголчууд байсан тийм сайхан цаг үеэс улсын аюулаас хамгаалах байгууллагад ажилласандаа цаашид ч бахархана. Энэ бол миний түүх намтар, улс орныхоо төлөө оруулсан өчүүхэн ч атугай хувь нэмрийн маань баталгаа юм.

Зөвлөлт Холбоот Улсад КГБ-ын дээд сургууль, Коммунист намын дээд сургууль дүүргэсэн. Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны намын хорооны даргаар ажиллаж байсан намайг коммунист байсан гэж хажигласан хүнд “Үнэн” гэдгийг нь дахиж хэлье. Харин Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын дарга болсон нь миний сонголт биш байсан юм. Тэр үед би НАХЯ-ны Сайдын тушаалыг биелүүлсэн нь буруу биш болов уу. Тэр дундаа, та хаяа харамсдаг уу гэж байна. Хэзээ ч үгүй. Хэзээ ч харамсахгүй.

Яагаад гэхээр Монгол Улсын аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэдэгтээ харамсах сэтгэл хэзээ ч надад төрж байгаагүй юм. Цаашид ч төрөхгүй байх. Гэхдээ 1992 оноос хойш нам гэдэг дарангуйлал мафи буюу хээл хахуулийн сүлжээ болж эхэлснийг нийтэд мэдээлснээсээ болж би 1994 онд буруудсан. Тэр үеэс хойш буюу нам гэдэг нь мафи болсон юм байна гэдгийг мэдсэнээсээ хойш үнэндээ төрөөс холдсон доо.

-Сүүлийн үед Тагнуулын байгууллага улс төрийн гар хөл боллоо, нэр бүхий тусгай албаны албан хаагч улсын нууц задруулсан хэргээр ял авлаа гэх мэт мэдээлэл гарах болсон. Энэ бүх мэдээлэл, дүгнэлт, сэжиг таамаг ер нь нийгэмд хэр хортой вэ. Тусгай алба шүү дээ?

-Өнөөгийн тагнуул гэдэг нэр доор ямар ажил хийдгийг үнэндээ нарийн сайн мэдэхгүй байна. Харин аюулаас хамгаалах гэсэн үйлдлийн хүрээг бол гадарлана. Аюулаас хамгаалах гэдэг нь өөрөө ирт хутга гэсэн үг. Эзэн нь хутгаа хэдийд хаана, хэрхэн хэрэглэхээ мэддэг, түүнээс нь үүдэн гарах учир шалтгааны хариуцлагыг бүрэн хүлээдэг тогтолцоо БНМАУ-ын үед байсан. Ардчилсан Монгол Улсад тагнуулын хэдэн газар байгааг, хэрхэн ажиллаж байгааг ч би мэ-дэхгүй. Гэхдээ энэ хутга олон хүний гарт байж, эрх чөлөөтэйгөөр эзэмшиж байгаа бололтой.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг 1990-ээд онд Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байхад та мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан түүхтэй юм билээ. Тухайн үеийн талаар сэтгэгдлээ хуваалцах уу?

-Тийм ээ, 1990-ээд онд бид хоёр нэг яаманд ажиллаж байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай намайг дэд сайдын ажлаас халахад Ц.Нямдоржийг намайг хамгаалсан үг хэл-энд миний хувьд талархаж явдаг. Ц.Нямдоржийн үнэн зөвийг ялгаж, салгаж хэлсэн тэр үгийг би одоо хүртэл мартдаггүй юм шүү.

ХОРИХЫН АЖИЛТНУУД БОЛОН ПРОКУРОРУУД ХАМТЫН ХҮЧЭЭР ХОРИГДЛУУДЫГ ТУРААЛ, ӨЛСГӨЛӨНГӨӨС АВАРСАН ТҮҮХТЭЙ ЮМ ШҮҮ
-Дараа нь та, Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрыг удирдаж байсан. Тэр үедээ таныг Шүүхийн шийдвэрийн даргын хувиар хорихуудад нэлээн сайн шинэчлэл хийсэн гэж ярьдаг юм билээ. Мэдээж одоо нөхцөл байдал нь харьцангуй сайжирсан байх л даа. Гэхдээ суурь үндсийг нь өөрчлөхөд хэцүү орчин нөхцөл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Иймд таны үед хийгдсэн шинэчлэл, тухайн үед байсан орчин нөхцөлийн ялгааг харьцуулахад хэр их өөрчлөлт хийгдэж байсан юм бэ?

-1990-ээд онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрыг удирдаж байхдаа, хорих ангиуд, хоригдолтой ажил-лах хэвшмэл арга барилыг эрс өөрчилж, хоригдолтой жирийн хүн гэдэг утгаар нь харилцаж орон байр, ор дэвсгэр, хоол хүнс, үг хэлээ олох, хир буртгаа цэвэрлэх, эргэлт уулзалт, ар гэртээ, захидал бичих зэрэг олон асуудлыг шинэчилж байсан.

Монголын бүх шоронд жил бүр 1956 оноос 1990 оны хооронд 6,000 орчин ялтан байдаг байсан. Жилд 2,000 нь суллагдахад шинээр 2,000 ирэх жишээний. 1996 онд Монгол Улсын хорих ангиудад үндсэндээ өлсгөлөн нүүрлэсэн байсан. Тураал, үхэл хоёр зэрэгцсэн тэр хүнд үед шоронгоос сулагдаад удаагүй намайг 1996 оны арванхоёрдугаар сарын 10-нд дахин Хорих байгууллагад ажиллах тушаалыг ШШБЕГ гаргасан. Дөнгөж шоронгоос суллагдчихаад эргээд тэр газраа ажиллана гэхээр зарим хүнд хатуу санагдаж магадгүй л юм.

Нам гэдэг нь мафи болсон юм байна гэдгийг мэдсэнээсээ хойш үнэндээ төрөөс холдсон доо.

Гэхдээ л амьдралын төлөө гэх үү, тэнэгтээ гэх үү би зөвшөөрөөд л ажилласан. Тухайн үед ямар ч байсан хамт олныхоо хүч дэмээр хорихын үхэл, тураалыг хазаарлаж зогсоосон ажлын минь үр дүнг гаднын зарим улс, олон нийт чамгүй өндрөөр үнэлж байсан түүхтэй л юм. Харин улстөрчдийн хувьд бол өөр байсан. Нэрийг нь хэлээд яахав. Зүгээр зах зухаас нь хэлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүн “Хоригдлын тураал, амь насаа алдсан тохиолдлуудад УИХ-ыг буруутай” гэж хурандаа Санжаасүрэн хэлсэн үү” гээд намайг буруутгах үндэслэл хайгаад явж байсан тухай яриа ч байдаг.

Энэ мэтчилэн төрийн зарим нэг эрх мэдэлтэн миний хазгай гишгэхийг мөшгөж, их ч гярхай ажиглаж байсан байдаг юм. Сүүлдээ бүр хамт олны минь гаргасан үр дүн гаднын олон улсын байгууллагын үнэлэмж, үнэлгээнд нийцэж, 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Вашингтон хотод болсон АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны “Өдрийн цай” ар-га хэмжээнд урилгаар оролцож ч байлаа.

Пентагонд болсон уулзалтад ч оролцсон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр бүх үйл явдалд баярлах хэрэг байгаагүйг нь Монголд ирээд мэдсэн. Нэг ёсны шүүлгэ байсан юм уу даа. Вашингтон руу явж ирэнгүүтээ дахин өндрийн салхинд өртөж, даргын суудлаас зайлуулагдсан. Зарим үед бас мэдэхгүй, чадахгүй зүйл аминд орох нь байдаг юм байна гэдгийг тэгэхэд л ойлгосон. Яагаад гэхээр англи хэлгүй, орчуулгагүй шууд ярьж чаддаггүй байсан маань намайг энд хүлээж байсан шүүлгээс аварсан байдаг юм.

-Хорихуудын нөхцөл байдлын талаар мэдээлсэн тухай та яриад байна уу?

-Яахав нэгэнт “Ажиллана” гээд зөвшөөрчихсөн хүн чинь тэр үед жинхэнэ утгаараа тамд мөлхөнө гэдэг нь л болсон. Тураалтай хоригдлуудын амь насыг аврах, өлсгөлөнг зогсоох, хир буртаг, бөөснөөс нь салгах, санхүүгийн хүндрэлийг зохицуулах, хорих дэглэм зэргийн дотоод гадаадгүй олон нийтэд дэлгэсэн. Хүний эрхийн байгууллагуудад ч мэдээлсэн. Их ч ажил хийсэн. Олон хүнээ ч алдсан.

Манай газар орон тоо багатай байсныг ч хэлэх үү тэрд үед ажиллаж байсан албан хаагчид маань ч чамгүй бэрхшээлийг туул-сан даа. Одоо бодоход хууль хүчнийхэн намайг хянаж мөрдөж байсан нь арга ч үгүй биз гэж санагддаг.

-Яагаад?

-Ер нь бол байна шүү дээ, тураал, үхэл болон төрийн хуулийн нэхэл, дэнс гэж байдаг юм. Хууль биежилт, эс биежилт намайг нударгалсан. Гэхдээ үүнд хуулийг мөрдүүлсэн прокурор, шүүх буруугүй юм. Хүний амийг аврах гэж хууль зөрчсөн би ч яг үнэндээ буруугүй. Харин хүнээ тураалтай өлсгөлөн хулгайч болгосон төрийн намхан шийдвэр хэзээ ч өндийхгүйг бол би ёстой ойлгосон доо.

-Гэхдээ та бас тухайн үед алдаа гаргасан юм биш үү. Хүний амийг аврахын тулд хууль зөрчсөн гэхээр?

-Үнэнээ л хэлье. Би 1992 оны Үндсэн Хуульд үл нийцсэн хуулийн заалт бүрийг зөрчиж байсан. “Шоронд шорон байдаггүй юм гэж” гээд хорих ангиуд дахь сахилгын байруудыг хаасан. Тэгэхэд Төв аймгийн прокурор нь “Хурандаа та Монголын олон хууль эрхийн актыг зөрчлөө. Хүний амь насыг аврах гэсэн ажлаа л үр дүнд хүргэхээ бод” гэж хэлж ч байсан. Энд бас хариуцсан прокурорууд нь олон ч хоригдлыг тураал өлсгөлөнгөөс аварсныг заавал хэлэх ёстой.

Прокурор болон хорихын албат ажилтны хамтын хүчээр тэр үеийн хоригдлууд өлсгөлөнг давж байсан учраас үүнийг хаяа бас дурсах, ярих ёстой юм болов уу гэж бодогддог. Мөн тухайн үед төр нь иргэдээ шийтгэх яллахыг гол болгох бус зөвхөн учруулсан хохирлоо бүрэн өгч барагдуулах ёстой гэдэг бодлоо би нэлээн олон удаа нээлттэй хэлдэг байсан. Одоо бол бүр итгэдэг болсон.

Хүн болгоныг хоригдол болгоход бэлэн хууль тогтоомж байж болохгүй. Тиймээс ийм хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж гаргах цаг ирсэн гэдгийг энэ ярилцлагадаа заавал оруулаарай.

-Таныг гэхэд нэлээн их эрүү шүүлтэд орж байсан гэж ярьдаг юм билээ. Тэр бүхнийг эргэн дурсахаас татгалзахгүй бол та ярих уу?

-Хоёр удаа шийтгэгдсэн хүнд үнэндээ тэр бүхнийг ярих нь илүүц санагдах юм л даа. Хохирсон гэдэгт бол би Монгол төрдөө хэзээ ч буруу санахгүй. Монголчуудыг ядууралд хүргэсэн хашсан, нам нэртэй гэмт хэргийн бүтцийг л задлах цаг ирсэн гэж боддог.

-Д.Энхбат агсан та хоёртой НҮБ-ын Хүний эрхийн хорооны төлөөлөл уулзаж, “Энэ хоёр хүн үзэл санааны хоригдол болсон байна. Иймд сулла” гэдэг зөвлөмж өгч байсан юм билээ. Үүнийг тухайн үеийн улстөрчид ер нь анхаарч үзсэн үү?

-Амгалангийн хорих ангид байхад буюу 2005 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн өглөөний найман цаг 45 минутад олон хүн гэнэт орж ирж байсан юм. Тэр дунд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын тусгай шалгагч Менфрид Новак гэж хүн орчуулагчтайгаа хамт нэг цаг 25 минутын хугацаанд уулзсан. Гэхдээ манайхан тоогоогүй л дээ.

ОДООГИЙН ҮНДСЭН ХУУЛИА БҮРЭН МӨРДӨӨГҮЙ БАЙЖ ШИНЭЭР ЯМАР ХУУЛЬ ГАРГАХ ГЭЭД БАЙГААГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА
-Өмгөөллийн эрхийг тань Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сэргээсэн. Одоо өмгөөллийн ажил хийж байна уу. Ер нь юу хийж байгаа вэ?

-Эрхийг маань сэргээсэн. Гэхдээ миний хувьд одоогоор өмгөөллийн ажил үйлчилгээ эрхлээгүй байгаа. Өмгөөллийн байр, даатгал гэсэн асуудлыг шийдэх боломж байсангүй л дээ.

-Эргээд ер нь энэ хуулийн шинэчлэл, эрүү болон эрх зүйн орчны алдаа, онооны тухай танд хэлэх зүйл хэр байна вэ?

-Хэлэх үг ч байна. Бодол ч байна. Гэхдээ цаг нь болоогүй ээ.

-Яахав ганц жишээн дээр сонирхоод хариулт авчихмаар байна л даа. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болж байна. Энэ тухай ядаж санал бодлоо хуваалцаач?

-Одоо байгаа Үндсэн хуулиа бүрэн мөрдөөгүй өнөөдрийг хүрчихсэн хэрнээ шинээр ямар хууль гаргах гээд байгааг нь би ойлгохгүй байгаа.Хууль батлахдаа өөрсдийн булхайг нуух, ашиг оруулах “гарч орох нууц хаалга” хийдэг, түүнийгээ олон түмэнд илрэхээр нь хуулийн цоорхой гэж тайлбарладаг нь нууц биш шүү дээ. Ардчилсан Үндсэн хууль 1992 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас үйлчилж эхэлсэн. Үндсэн хуульд үл нийцсэн бүх хууль тогтоомжийг 1993 ондоо багатаан өөрчилж мөрдөх, Үндсэн Хуульд үл нийцсэн хууль тогтоомжийг улс орон даяар дагаж мөрдөхгүй гэсэн заалтыг тухайн үеийн эрх баригч нам болоод төр нь зөрчсөн.

Нам, олон нийтийн бусад байгууллага гэж Үндсэн Хуульд хуульчилсан. Гэтэл нам нь олон нийтийн байгууллагаас илүү эрхийг өөртөө олгочхоод байна. Аливаа асуудлыг хууль биш, намын удирдлага, хээл хахууль, шийддэг. Үүнийг гэмт бүлэглэл буюу мафи гэж нэрлээд байгаа юм. Ийм байхад Үндсэн хуулийг өөрчлөх нь онохоосоо илүү алдах нь их байх болов уу гэж бодож байгаа.

-Та тэгэхээр ямар ч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд итгэхгүй байгаа байх нь. Тийм үү?

-“Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш. Хүнийг нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан га-дуурхаж үл болно” гэсэн заалт хэрэгжээгүй байхад би яаж итгэх юм бэ. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй.

Тэр бүү хэл УИХ хуралдаж байхад хэрэлдэж, зодолдсон ч хариуцлага хүлээхгүй байна. Ийм нөхцөлд ер нь бол хэн ч итгэхгүй байх. Яг үнэндээ энэ бүх завхрал, хөөсрөлт, зүй бус үйлдлийн зэс нь 1993 онд цухуйж, 2003 оны үеэс батжиж эхлэхэд намайг улсын нууц задруулсан хэргээр хоёр удаа шалтаг гаргаад шийтгэчихсэн юм. Ийм болохоор би яаж ч итгэхэв дээ. Хэцүү шүү дээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр Гашуунсухайт өртөөнд өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны удирдлага болон ГЕГ, ХХЕГ, ЗТЯ-ны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын хилийг төмөр замаар холбох төслийн техник, эдийн засгийн судалгаа, өртөө болон замын байдлыг танилцуулав.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь одоогийн хүчин чадлаараа жилдээ 5-6 сая тонн нүүрсийг тээвэрлэж байна. Хилийн боомтыг холбосноор 30-40 сая тонн ачааг экспортолж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтойг тус компанийн захирал Н.Будбаяр онцолсон юм.
Мөн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг УИХ-ын гишүүн, Боомтын сайд нарт уламжиллаа. Тодруулбал, хил холбох төсөлтэй холбоотой газрын асуудал, хилийн боомтод тусгайлсан гарцтай болох зэргийг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн үр өгөөжтэй чухал төсөл тул хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч буйг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ “Тавантолгой төмөр зам” ХХК төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, байнгын үйл ажилдагаанд бэлэн болсон байна. Гашуун-сухайт-Ганцмодны боомтыг холбосноор нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд тус компани чухал үүрэг гүйцэтгэх юм” гэв гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.

Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.

Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.

Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.

“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр3 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм5 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм5 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм5 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм5 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим