Улс төр
ЗГ: С.Жавхлангийн хуулийг хэлэлцэж, саналаа өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.29/ болж байна. Тус хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж байна.
Түүнээс гадна тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай хэлэлцэж байгаа юм. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуралдаанд танилцуулж байгаа юм.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай | Ө.ЭНХТҮВШИН |
2. | Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай | Ө.ЭНХТҮВШИН |
3. | Хөрөнгө гаргах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
4. | Монгол орны байгаль орчны 2017-2018 оны төлөв байдлын тайлангийн тухай | Н.ЦЭРЭНБАТ |
5. | Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн тухай | Н.ЦЭРЭНБАТ |
6. | Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* | Н.ЦЭРЭНБАТ |
7. | Хэлэлцээр батлах тухай | Д.ЦОГТБААТАР |
8. | Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлангийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
9. | Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилсан Актив удирдлагын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
10. | Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай. | С.ЧИНЗОРИГ |
11. | 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах тухай | С.ЧИНЗОРИГ |
12. | Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ЗГ-ын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралт/ | Х.БАДЕЛХАН |
13. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай | Ч.УЛААН |
14. | Хөтөлбөр батлах тухай /Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр/ | Д.СУМЪЯАБАЗАР |
15. | Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
16. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал | ||
17. | Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний 2018 оны хэрэгжилт, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
18. | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
19. | Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
20. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЦЭРЭНБАТ |
21. | Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Н.ЭНХБОЛД |
22. Х | Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар | С.ЧИНЗОРИГ |
23. | Байгалийн түүхийн музейн талаар | Ё.БААТАРБИЛЭГ |
24. | Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн талаар | Ч.УЛААН |
25. | Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Ц.ДАВААСҮРЭН |
26. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар | Д.САРАНГЭРЭЛ |

Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд хүндэт зочид 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Чингис хаан” үндэсний музейд зочилж, “Монголын эртний төрт улс”, “Их Монгол Улс” танхимаар орж, Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор бүтээсэн “Их хааны өргөө” дэх Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхов.
Хүндэт зочдыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун угтан авч, Монголын түүх, соёлын сор болсон бүтээлүүд, үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан. Тэрбээр, манай хоёр улс 2000 жилийн тэртээгээс гүнзгий харилцаатай байсныг дурдаад, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол, Солонгосын археологичдын хамтарсан баг Хүннүгийн археологийн судалгаанд томоохон дэвшил гаргасныг онцолсон юм. Тухайлбал, хамтарсан судалгааны баг Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас Хүннүгийн хаадын зуны ордныг илрүүлснийг тодотгосон.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид Их эзэн Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсон гадаадын анхны хүндэт зочид болж буйг “Чингис хаан” үндэсний музейн захирал онцлон тэмдэглэв.
Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд дарга П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм19 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм19 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм21 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна