Нийгэм
Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс зохион байгуулдаг.
Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” өдөрлөг болно.
Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдээ алдах, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдагийн нэгдүгээр хэлтсээс зөвлөлөө. Тодруулбал, 2017 онд 282 хүүхэд, 2018 онд 60 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийнхаа хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаас шалтгаалж төөрсөн байсныг цагдаагийн алба хаагчид олж тогтоон эцэг, эхэд нь хүлээлгэн өгч ажиллажээ.
Иймд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Хүүхдээ алдах, төөрөхөөс урьдчилан сэргийлэх нь чухал ч мөн төөрсөн үед ямар арга хэмжээ авах талаар хүүхдэдээ анхан шатны мэдлэг олгох нь нэн чухал юм.
Хэрвээ хүүхэд тань төөрсөн бол “Байгаа газраа зогсох, цагдаагийн ажилтан, харуул хамгаалалтын ажилтан эсвэл насанд хүрсэн том хүнд яаралтай мэдэгдэх” талаар сайтар хэлж ойлгуулах.
Нэр, нас, хаяг зэргийг юуны түрүүнд хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн хувцасны дотор талын халаасанд оёж өгөх хэрэгтэй. Болгоомж хэзээд илүүдэхгүй.
Хамгийн ойрын цагдаагийн хэлтэс, постод хүүхдээ алга болсон талаар яаралтай мэдээлж хандах хэрэгтэй.
Хүүхдээсээ хараа хяналтаа салгалгүй байнга гараас нь хөтлөх, олон хүнтэй газар явахдаа хүүхдээ урдаа хөтөлж явж байх.
Хотоос гарах, голын эрэг орчимоор баярлахдаа хүүхдээ гол, ус руу оруулахгүй байх, хүүхдээ автомашинд зориулалтын хамгаалалтын хэрэгсэл хэрэглэн тээвэрлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Баярын өдрөөр Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэрэндоржийн гудамж зэрэг гудамж талбайд авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллах бөгөөд “Хүүхэд хамгаалагч” эргүүлүүдийг ажиллуулах аж.
Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

Нийгэм
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан байна.
Энэ халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Нийгэм
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
– БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
– Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
– Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
– 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
– БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
– Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
– Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
– Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
– Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
– Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
– Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.
Гурав. Яаралтай үед холбоо барих:
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
-Бээжин хотод суугаа ЭСЯ: +86(10)65321203, +8617600787323, beijing@mfa.gov.mn,
-Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
-Шанхай хотод суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
-Манжуурт хотод суугаа КГ: +86(470)6236716, 15547073598, manjuur@mfa.gov.mn,
-Эрээн хотод суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
-
Улс төр3 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм3 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив