Нийгэм
Даатгалын салбарын хоёр “Ган”-г харьцуулбал….

Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр жилийн хугацаанд яах аргагүй томоохон өөрчлөлт гарлаа. Тэдгээрээс дурдвал одоо хөрөнгийн биржид 3 ББСБ-ын хувьцаа арилжаалагдаж байна. Мөн хоёр ч даатгалын компани IPO хийжээ. Удахгүй бас нэг компани “төрнө” гэнэ. Нэг үеэ бодвол сонголт арвижиж буйн зэрэгцээ тэднийг харьцуулж үнэлэх боломж олдож байгаа нь хөрөнгө оруулагч бидний хувьд гайхалтай аз завшаан. Харьцуулах боломжтой байна гэдэг хүн өөрөө хичээвэл ашигтайг нь сонгох боломжийг нээж өглөө гэсэн үг. Даатгалын хоёр компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хороо хэмээх төрийн байгууллагын зохицуулалтанд оршино. Энэ чинээгээрээ мэдээлэл ил тод, түүний хэрээр хөрөнгө оруулагчид бид шийдвэр гаргахад хялбар болж байна. За ингээд хоёр “Ган”-г харьцуулж харцгаая.
Энэ хоёр Эрхмийн тухай товч
Миний арав гаруй жилийн алдаж, оносон туршлагаар аливаа компанийн цаана хүмүүс л байдаг. Тэр хүмүүс л тухайн компанийг хааш нь явахыг шийддэг. Компани гэдэг нэг зорилго, алсын хараатай хүмүүс бусдын сайн сайхны төлөө ажиллаж, тэр хүмүүст аз жаргал бэлэглэснийхээ хариуд үр дүнгээ цалин, цэвэр ашиг хэмээх томьёоллоор хүртдэг хүмүүсийн нэгдэл гэж би ойлгодог. Ийм учраас компанийн хувьцаа авахдаа цаана нь хэн байгааг улам их хардаг болсон.
Даатгалын салбарын нэг “Ган” нь Ө.Ганзориг хэмээх эрхэм бөгөөд түүний 2011 онд үүсгэн байгуулсан “Мандал даатгал”, нөгөө “Ган” нь Ч.Ганхуяг хэмээх эрхэм бөгөөд түүний удирддаг “Ард даатгал”-ын тухай товч өгүүлье. Хоёулаа Монголдоо урдаа барьдаг санхүүч, банкирууд. Тэдний давуу талаас бидний үеийн залууст суралцах их ч юм бий.
Ө.Ганзориг захирлын хувьд банкны салбарт дилерийн ажлаар карьераа эхэлж, удалгүй Улаанбаатар хотын банкны дэд захирал, дараа нь “Тэнгэр даатгал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаа 2011 онд “Мандал даатгал”-ыг гадаадын хөрөнгө оруулалттайгаар байгуулж, менежментийг нь хийж эхэлсэн. Харин сүүлийн үед гэвэл Голомт банкны гүйцэтгэх захирлаар хоёр жил гаран ажиллаад байгаа.
Ч.Ганхуяг захирлын хувьд хөрөнгийн зах зээлээр гараагаа эхэлж, яваандаа бичил санхүү рүү орсноор Хас банкийг байгуулах эхлэлээ тавьсан. Үүний дараа буюу хэдхэн жилийн өмнө “Ард санхүүгийн нэгдэл”-ийг босгож, удирдаж байгаа нэгэн билээ.
Зан араншин, бизнес удирдах арга барил, насны зөрүү багагүй энэ эрхмүүдийн залуу насны түүх аль алиных нь гялалзаж буй од мэт байсан. Одоо ч хэн хэн нь гялалзаж яваа. Миний бие “Мандал даатгал”-д ажиллаж байсан болоод Голомт банканд ажиллаж буй хугацаандаа Ө.Ганзориг захирлын удирдлагад байсан билээ. Түүнийг товч тодорхойлбол “Үр дүнд бус, учир шалтгаанд төвлөрөгч, авах бус, өгөхөд чиглэгч нэгэн”. Үүнийхээ хэрээр тэрбээр аливаа зүйлийн гацааг гаргаж, зөв чиглэлд оруулахдаа гаргуун. Харин одоо хоёр “Ган”-гийн хувьцаат компаниудыг харьцуулъя.
Хэн нь манлайлагч вэ?
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2019 оны I улирлын даатгалын салбарын тайлангаас ердийн даатгалын компаниудын үзүүлэлтэд бага зэргийн анализ хийлээ. Мандал ба Ард даатгалууд нь ердийн даатгалын компаниуд учраас зөвхөн ижил төрлийн компаниудын үзүүлэлтүүдийг ашиглалаа.


Ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө 2019 оны I улирлын эцэст 248.73 тэрбумд хүрсэн байна. Үүний 15.6 хувь буюу 38.89 тэрбум нь Мандал даатгал бөгөөд уг үзүүлэлтээрээ салбартаа нэгдүгээрт бичигдэж байна. Гэвч их хөрөнгөтэй байлаа гээд зөв менежмент хийхгүй бол компани орлого, ашиг олохгүй. Эсрэгээрээ мөнгийг гарын салаагаараа урсгагч болж магадгүй. Иймээс орлого, ашгийн үзүүлэлт рүү шилжье.


Ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлого 2019 оны I улиралд 37.89 тэрбум төгрөгт хүрсэн бол Мандал даатгал 9.97 тэрбум төгрөгөөр 26.3 хувийг эзэлж буй нь мөн л салбартаа нэгдүгээрт бичигдэх үзүүлэлт болжээ. Харин цэвэр хураамжийн орлогыг харвал салбарын хэмжээнд 24.17 тэрбум төгрөг байгаа бол Мандал даатгалынх 3.04 тэрбум буюу 12.6 хувиар хоёрдугаарт бичигдэж байна. Орлого олохдоо ямар хэмжээний зардал гаргаж байгаа нь чухал. Орлого гайхалтай өссөн ч зарлага аймшигтай өсчихсөн байвал компанид ашиг үлдэхгүй. Хувьцааны ханш өсөхгүй.
Тэгвэл одоо үр ашгийн үзүүлэлтүүд ямар байгааг харцгаая.


Салбарын дундаж нөхөн төлбөр ба цэвэр хураамжийн орлогын харьцаа (100 төгрөгийн цэвэр орлогын хэд нь нөхөн төлбөрт буцан гарч буй илэрхийдэг) 51% байхад Мандал даатгалых 36% байна. Энэ харьцаа Мандалын хувьд яагаад бага байгаа талаар маргаан ихээхэн өрнөдөг. Мандалын удирдлагууд “бид харилцагчдынхаа эрсдлийн үнэлгээг сайн хийдэг учраас бага байдаг” гэж тайлбарладаг бол нөхөн төлбөр авч чадаагүй харилцагчдын хувьд “Мандал шударга бус, нөхөн төлбөр өгдөггүй” гэсэн яриа гадуур мэр сэр бий.
Харин үйл ажиллагааны зардал ба цэвэр хураамжийн орлогын харьцаа Мандалын хувьд 55% байгаа бол салбарын дундаж нь 71% байна. Өөрөөр хэлбэл, бага зардлаар салбараасаа өндөр бүтээмж гаргажээ гэсэн үг. Ийнхүү нэгдсэн харьцааг харвал Мандал 100 төгрөгийн цэвэр орлогынхоо 90 төгрөгийг нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардалд гаргадаг бол салбарын хувьд 123 төгрөгийг зардал гаргаж байна. Энэхүү илүү гаргаж буй 23 төгрөгийн зардлыг даатгалын компаниуд мөнгөн хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж олсон ашгаараа нөхдөг. Тодруулбал, даатгал нь даатгалын бизнесээсээ орлого олох зэрэгцээ хөрөнгө оруулалт хийж бас орлого олдгоороо маш онцлог юм. Тиймээс даатгалын компанийн хувьцаа авсан хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн мөнгөө даатгалын бизнесийн ашиг болон компанийн хөрөнгө оруулалтын ашгаар давхар өсгөж байна гэсэн үг.




Дээрхээс харахад Мандал нь 24 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж, түүнээсээ орлого олсноор эцсийн дүндээ компанийн цэвэр ашиг нь 2 тэрбум төгрөгт хүрчээ. Үр дүнд нь цэвэр ашиг, цэвэр хураамжийн орлогын харьцаа 66.27 хувьд хүрсэн нь салбарын дундаж болох 19.16%-иас 3 дахин өндөр байна. Уг үзүүлэлтээрээ Мандал даатгал нь салбартаа мөн л нэгдүгээрт бичигдэж байна.
Хувьцааны үнэлгээний харьцаа
Хувьцааны үнэлгээ хийхэд хамгийн өргөн ашиглагддаг, ойлгоход хялбар хоёр үзүүлэлт байгаа нь P/E болон P/B харьцаанууд юм. P/E нь компанийн хувьцааны үнийг ашигтай нь уялдуулан тооцож байгаа бол P/B нь ханшийг компанийн эздийн өмчтэй нь уялдуулан тооцдог.
Суурь үзүүлэлтүүд |
Мандал |
Ард |
Энгийн хувьцааны тоо |
6,243,016 |
25,000,000 |
Эздийн өмч – 2018 |
15,574,550,728 |
10,719,410,461 |
Цэвэр ашиг – 2018 |
3,868,257,249 |
1,263,403,496 |
Earnings Per Share = E |
619.61 |
50.54 |
Book Value = B |
2,494.72 |
428.78 |
Үнэлгээний харьцаа |
|||
Price = P (Хаалтын ханш – 31/05/2019) |
5,240 |
630 |
|
P/E = Price / Earnings Per Share |
8.46 |
12.47 |
|
P/B = Price / Book Value |
2.10 |
1.47 |
|
Тайлбар |
P/E харьцаа 10-аас бага байх үед хувьцааг “багаар үнэлэгдсэн” гэж үзэх ба ханш ирээдүйд өсөх боломжтой гэж таамагладаг. | ||
P/B харьцаа 2-оос бага байх үед хувьцааг “багаар үнэлэгдсэн” гэж үзэх ба ханш ирээдүйд өсөх боломжтой гэж таамагладаг. |
|||
Дүгнэлт: Даатгалын салбар тэлнэ гэдэгт эргэлзэж буй хүн байхгүй болов уу. Хөгжсөн орны түвшинд биш юм гэхэд хөгжиж буй орнуудтай харьцуулахад даатгалын нэвтрэлт манай улсад 6 дахин бага байгаа. Тэгэхээр хэн энэ зах зээлд манлайлах чадвартай вэ, тэр компани одоогийнхоос дор хаяж 10 дахин томрох юм. Түүний хэрээр хувьцааны ханш хэдэн арав дахин өснө.
2019 оны I улирлын үзүүлэлтийг харвал Мандал даатгал яах аргагүй нэгдүгээрт бичигдэж байна. Тоо худал хэлэхгүй. Тэр тусмаа зохицуулагч байгууллагын тоо. Гэвч өнөөдөр нэгдүгээрт байгаа нь үргэлж нэгт байна гэсэн үг огт биш юм. Хүчтэй өрсөлдөгч бусдыгаа хэрхэн зах зээлээс шахаж чаддагийг Нокиа компанийн гүйцэтгэх захирал нулимс дуслуулан мэдэгдэл хийж буйг харах тэр үед зүрхэнд орж билээ. Хэн өөрчлөлтөд түрүүлж ороод тэсэж гараад амжилтад хүрнэ, тэр хүн, компани өсөж дэвждэг нь байгалийн хууль аж.
Иймээс аливаа хувьцааны хөрөнгө оруулалт хийхдээ өнгөрсөн хугацааны хөгжлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөөг нь сайтар шинжилсний дараа шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэхүү шинжилгээ нь зөвхөн компани санхүү, зах зээлийн боломж, макро эдийн засгаар зогсохгүй компанийн эздүүд, удирдлага руу нэвтэрч гэмээнэ бүрэн бүтэн, чанартай болно.
Энэ удаад миний бие зөвхөн 2019 оны I улирлын үзүүлэлтэд үндэслэсэн учир үүнээс илүүг дүгнэх боломжгүй юм. Хөрөнгө оруулагч танд даатгалын салбарын хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг хүргэж чадсан гэж найдаж байна. Мөн өөрийн хөрөнгө оруулалтын зарчмаасаа бага сагыг хуваалцлаа.
Миний бие цаашид улирал бүр анализаа улам өргөжүүлэн хүргэж байх болно.
Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь хөрөнгийн зах зээлд оролцогчдод мэргэжлийн шинжээчдийн боловсруулсан дүгнэлтийг хүргэх мэдээллийн зорилготой бөгөөд ямар нэгэн арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөмж биш болно. Хэрэв та арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол илүү дэлгэрэнгүй бүрэн хэмжээний мэдээлэл, анализтай танилцсаны дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Нийгэм
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан байна.
Энэ халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Нийгэм
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
– БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
– Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
– Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
– 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
– БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
– Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
– Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
– Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
– Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
– Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
– Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.
Гурав. Яаралтай үед холбоо барих:
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
-Бээжин хотод суугаа ЭСЯ: +86(10)65321203, +8617600787323, beijing@mfa.gov.mn,
-Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
-Шанхай хотод суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
-Манжуурт хотод суугаа КГ: +86(470)6236716, 15547073598, manjuur@mfa.gov.mn,
-Эрээн хотод суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
-
Улс төр3 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм3 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Улс төр51 минут өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив
-
Улс төр3 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна