Нийгэм
Ш.Цэрэндулам: Компаниуд гэрээний зүйл заалт, үнээ мэдэгдэл гаргах төдийгөөр өөрчилж буйгаа зогсоох хэрэгтэй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны эхний улиралд хийсэн хяналт шалгалтын ажлуудаасаа танилцууллаа. Тус хугацаанд 11 хяналтын шалгалтын ажил хийгдсэн бөгөөд үүнд нийт 56 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.
Иргэдээс ирсэн гомдол, саналын ихэнхийг харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ болон сууц өмчлөгчдийн холбоодын талаарх асуудал эзэлжээ. Түүнчлэн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэрээний зүйл заалт, үнээ мэдэгдэл гаргах төдийгөөр өөрчилж буйгаа зогсоох хэрэгтэй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.
“Хэрэглэгч нэг бүртэйгээ ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээгээ өөрчлөх нь зүйтэй”
“Мобиком ХК нэгдүгээр сарын 20-нд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдээ өөр багцын үйлчилгээнд шилжүүлэх тухай мэдэгдлийг гаргасан. Үүний дагуу 24-ний өдөр хяналт шалгалт хийхэд:
Хэрэглэгчдэд үйлчилгээнийхээ тухай бодит мэдээлэл өгөхгүй байна.
Гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан.
Багц болон үйлчилгээний өөрчлөлтийн тухай мэдээлэл тодорхой биш зэргийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон” гэв.
Мөн Юнивишн компани ухраах үйлчилгээнийхээ төлбөрийг нэмэгдүүлсэн тухайгаа нэр бүхий өдөр тутмын хэвлэлд мэдэгдэл гаргаж, үнээ өөрчилсөн талаар иргэнээс гомдол гаргасан байна. Гомдлын дагуу шалгахад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгч ажиллаагүй нь тогтоогдож, таван сая төгрөгөөр торгуулжээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулахаар бол хэрэглэгч нэг бүртэйгээ харилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.
Түүнчлэн цахилгаан бараа худалдаалдаг дэлгүүрүүдэд гарч буй түгээмэл зөрчил нь бүтээгдэхүүнийхээ ашиглах зааврыг монгол хэл дээр өгдөггүй нь хэрэглэгч хохирох нэг шалтгаан болж байгааг Ш.Цэрэндулам хэлж байв. Энэ нь Монгол хэлний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчиж буй хэлбэр бөгөөд дээрхийн улмаас BSB дэлгүүрт мөн хариуцлага тооцсон аж.
“Улаанбаатарын уулзалт” арга хэмжээ энэ сарын 6-7-нд болно
Олон улсын хэрэглэгчийн байгууллагуудын дунд Улаанбаатарын уулзалт арга хэмжээг энэ сарын 6-7-нд зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Кувейт улсын хэрэглэгчийн байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд оролцон сайн туршлагаа харилцан солилцохоор болжээ.

Нийгэм
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан байна.
Энэ халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарийг хүргэе.
Нийгэм
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
– БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
– Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
– Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
– 20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
– БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
– Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
– Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
– Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
– Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
– Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
– Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.
Гурав. Яаралтай үед холбоо барих:
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
-Бээжин хотод суугаа ЭСЯ: +86(10)65321203, +8617600787323, beijing@mfa.gov.mn,
-Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
-Шанхай хотод суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
-Манжуурт хотод суугаа КГ: +86(470)6236716, 15547073598, manjuur@mfa.gov.mn,
-Эрээн хотод суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
-
Улс төр5 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм5 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм3 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод