Нийгэм
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.
Х.Мандахбаяр “Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой сурвалжилга бэлтгэсэнтэй холбоотойгоор намайг гүтгэж байгаа. Би Өмнөговь аймгийн иргэн. Дээрээс нь сэтгүүлчийнхээ хувиар энэ асуудалд хандаж байгаа. Би энэ асуудалд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар хандаагүй.
Сурвалжилга хийх явцад миний юм уу, хэн нэгний захиалгаар битгий хандаарай гэж би хэвлэлийнхэндээ захьсан. Харамсалтай нь хамт явсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань сурвалжилгаа гаргах боломжгүй байх шиг байна. Түүнийг ойлгож байна.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус уурхайд шалгалт хийгээд 31 үндэслэл бүхий хаах дүгнэлт гаргасан.
Хоёрдугаарт, Тосонбумбатай холбоотойгоор би өөрийн нэр дээр Мэргэжлийн хяналтын байгууллагад дахин хүсэлт гаргасан, шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор. Тус уурхайд тогтоол ус үүссэн байгаа. Тиймээс энэ асуудлыг шалгаж өгнө үү гэж хандсан.
Түүнчлэн намайг болон гэр бүл, хамтрагчдыг маань айлган сүрдүүлж эхэлсэн. Би хувь хүн, нутгийн иргэнийхээ хувиар тэмцэж байгаа. Би үүнийгээ зогсоохгүй.
Би хотын даргыг шантаажилж, 400 сая төгрөг нэхээгүй. С.Амарсайхан дарга бид хоёр эртнээс бие биеэ мэднэ. Би ТВ8 телевизийг худалдаж авсан. Телевиз худалдан авах ажил маш удаан байдаг. Эрх шилжүүлж байх явцад тус телевизээр Туулын бургасыг хядаж байгаа тухай сурвалжилга цацагдсан. Сурвалжилга цацагдсаны дараа эрх нь надад ирсэн. Түүний дараа MNBC-гээс ТВ8-ыг хаасан.
Би MNBC-гийн ажилтан руу уурлаж, дайрч давшилсан нь үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүй бус үг хэлээгүй. Тус компанийн зүгээс хаалтын гэрээ байгуулж, дахин сөрөг мэдээлэл цацуулахгүй, мөн дээрх сурвалжилгыг бэлтгэсэн сэтгүүлчээр компанийн удирдлагуудаас уучлалт гуйлга гэсэн. Би боломжгүй гэхэд тэгвэл бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн. Би цац гэсэн.
Мөн манай сэтгүүлчийн “Тоосго нисэж ирээд хүн үхдэг юм шүү” гэж хоёр шөнө дараалж, дугаараа нууцалсан утаснаас залгаж дарамталсан. Бид үүнийг цагдаа, тагнуулын байгууллагад өгч шалгуулна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар гэдэг хүн хотын дарга С.Амарсайханы өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулсан. Би энэ гэрээг хаалтын гэрээ гэж мэдээгүй.
Хотын дарга хувийн компаниа хамгаалж, нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр булхай луйвраа халхлах хаалтын гэрээ байгуулсан.
С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаяр ТВ8 телевизийг хууль бусаар хааснаа хүлээн зөвшөөрсөн.
Над руу залгасан, Бадрал гэдэг хүн намайг хүчингийн хэрэгт холбогдсон бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн. Надад хууль зөрсөн ямар нэг үйлдэл байхгүй.
Би саяын хэд хоног хэвлэл мэдээллийн салбар хэрхэн худалдагддаг вэ гэдгийг харлаа. Үнэн хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эзэд ил байх ёстой. Үүний төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэмцэх ёстой.
Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар үүнийг зарлаж байгаадаа харамсаж байна. Ард түмнээсээ уучлал гуйж байна.
Албан тушаалаар намайг гүтгэж, нөхөд рүү минь дайрч байгаа учраас би албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өнөөдөр Удирдах зөвлөлдөө өгнө.
Хотын дарга С.Амарсайханыг холбогдоод байгаа асуудлаа цэгцэртэл албан тушаалаасаа чөлөөлөгд гэж шаардаж байна.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Улс төр6 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм6 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм3 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод