Эдийн засаг
“Mongol Chat” аппликейшн “App Store”-ийн TOPCHART-ийг тэргүүлсээр байна
Дэлхийн улс орон бүр өөрийн хэрэглэгчдэд зориулсан чатлах , төлбөр тооцоо хийх үйлчилгээ бүхий сошиал аппликейшнтэй байдаг. Жишээ нь: Япон – Line, Хятад – Wechat, Солонгос – Kakaotalk гэх мэтээр тоочиж болно. Тэгвэл Монгол хүний хэрэглээнд төгс зохицох, үндэсний сошиал аппликейшн “Монгол чат” саяхан мэндэлжээ.
Сонирхуулж хэлэхэд уг аппликейшн гарсан өдрөөсөө “App Store”-н “Tоp chart”-ийг 7 хоногийн турш тасралтгүй тэргүүлсээр байна. Уг аппликейшн дараах онцлог, давуу талуудтай. Үүнд:
Таны мэдээллийг чанд нууцална. Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувьсал хийж буй “End to End Encryption” /E2EE/ технологид суурилсан тул та мэдээллийн аюулгүй байдлаа бүрэн даатгаж болно.
“Утсан Түрийвч”. Дэвшилтэт технологи “Утсан түрийвч”-ийг ашиглан бүх банкны картаа холбоод, ямар нэгэн данс цэнэглэх шаардлагагүй шууд картнаасаа шимтгэлгүй гүйлгээ, төлбөр тооцоогоо хийгээрэй.
Таныг уйдаахгүй. Монголын ахуй соёл, хэв маяг болон сошиалд трэнд болж буй егөөдөл үгсээс бүтсэн “хөөрхөн” стикерүүдээр чатлаарай.
Цаашид таны амьдралыг шинэ хэв маягт хөтлөх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хүргэх нь Монгол чат аппликейшныг бүтээж байгаа залуусын чин хүсэл гэсэн шүү.
Хэрэглэгч та цахим орчинд байх элдэв хар бараан, баримт нотолгоогүй мэдээ мэдээллүүдээс алхам алхмаар холдож, утастайгаа өнгөрүүлдэг цагаа гэр бүл, хайртай хүмүүстээ зориулж, технологийн зохистой хэрэглээг бий болгоорой.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.