Нийгэм
БСШУСЯ “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч Токиогийн олимпод оролцох баг тамирчдаа дэмжинэ

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа.
“Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол өчигдөр Орхон аймагт болов.
Санамж бичигт гарын үсэг зурснаар олимп, паралимпод бэлтгэгдэж буй баг тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх илүү боломжууд бүрдэж байна.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, дэмжлэгт онцгой ач холбогдол өгч шат дараалсан олон ажил хэрэгжүүлж байна.
Тэдгээрээс гол анхаарал хандуулж буй нь “Токио-2020” зуны XXXII олимпийн наадмын бэлтгэл ажил юм. Энэ ажлын хүрээнд “Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо” өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, тус хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар ажиллаж, хоёр удаагийн хурлаар томоохон асуудлуудыг шийдвэрлэжээ.
Монголын баг тамирчид 2008 оны олимпод түүхэн амжилтаа гаргасан. Энэ удаагийн “Токио-2020” зуны XXXII олимпийн наадам цагийн зөрүүгүй, ижил бүс нутагт зохион байгуулагдах давуу талтай тул Бээжин-2008 олимпийн наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилготой ажиллаж байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Улс төр7 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм7 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг5 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ