Connect with us

Эдийн засаг

Дэлхийн эдийн засагт учрах эрсдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Нийтэлсэн

-

Дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах шалтгаанууд

“Economist Intelligence Unit” (EIU) буюу эдийн засгийн шинжилгээний төвөөс энэ онд дэлхийн эдийн засгийг эрсдэлд оруулах тэргүүлэх 10 шалтгааныг нэрлэжээ. 2019 оны тухайд геополитикоос шалтгаалсан эрсдэл нэмэгдсэн гэдгийг энд дурдсан байна. Шалтгаан нь популист удирдагчид гэнэ. Үүнд ардчилал хөгжсөн орнуудаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Бразилын төрийн тэргүүн Жайр Болсонаро болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зэрэг дөрвөн орны удирдагчийг онцолсон байна. Гэхдээ эдгээрийн дараагаар олон удирдагчийг нэрлэж болох ч одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан нар л нэрлэгдэхээр байгааг онцлов.

Популист удирдагчид үндэсний үзлээ баримтлах гэдэг халхавчин дор хүчирхийллийг дэмжих зэрэг нөлөөлийг үүсгэх талтай. Популизм руу чиглэх хандлага энэ маягаар нэмэгдвэл дагаад дэлхий нийтэд тогтворгүй байдал нэмэгдэнэ гэдгийг ч дурдсан байна. Мөн EIU дэлхий дахинд маш тодорхой хэдэн зөрчилдөөн байгааг нэрлэжээ.

Эхнийх нь, Хятадын эдийн засаг удааширч байгаа. Нөгөөх нь, газрын тосны нийлүүлэлт багасаж байгаагаас шалтгаалан үнэ өсөж байгааг онцолсон. Гэхдээ EIU энэ хоёр шалтгааныг дэлхийд бага эрсдэлтэй гэж үзсэн аж.

Гэхдээ дэлхийд багахан нөлөөлөх энэ эрсдэл бидний хөрш БНХАУ-д маш их нөлөөлөхийг сануулав. Түүнчлэн улсуудын зэвсэгт мөргөлдөөнийг үүнд бас оруулахаа мартсангүй. Улс орнууд Солонгосын хойгийн асуудалд оролцох магадлал өндөр биш ч бусад бүс нутгуудад нөлөөлөх эрсдэлтэйг бас онцолжээ. Кашмирт болсон Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн нь нутаг дэвсгэрийн маргаан дэгдэлт болж хувирах зэрэг нөхцөл байдлыг харуулж байгааг ч EIU онцолсон байна. Ингээд тэдний нэрлэсэн дэлхийн эдийн засагт учрах 10 эрсдэлийг танилцуулъя.

1. АНУ, Хятадын худалдааны дайн нь дэлхий нийтэд нөлөөлж байгаа.

2. АНУ-ын томоохон корпорациуд нь өрийн дарамтад унасаар байна.

3. Зах зээлийн хэт тэлэлт буюу хөгжингүй орнуудын нөлөөлөлд буурай болон хөгжиж буй улсууд өртөх.

4. Хятад урт хугацааны хямралтай тулсан нь Ази хийгээд дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хүндрүүлнэ.

5. Нефтийн нийлүүлэлтийн хомсдол газрын тосны үнэд нөлөөлж байгаа.

6. Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн нутаг дэвсгэр дэх маргаан нь дайны дэгдэлт гарахад хүргэж байна.

7. Кибер халдлага ба интернэтийн хэрэглээ.

8. Солонгосын хойгийн асуудал.

9. Улс төрийн саатал, “Брэксит” нь Европын холбоог тогтворгүй байдалд хүргэсээр байна.

10. Улс төрийн болон санхүүгийн тогтворгүй байдал нь Италийн банкийг хямралд хүргэж байгаа.

Дэлхийн эдийн засагт учрах эрсдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Монголын эдийн засагт нөлөөлж буй байдал

Тэгвэл эдгээр эрсдэл манай улсад хэрхэн нөлөөлөх талаар авч үзье. Учир нь, дэлхийн томоохон гүрнүүдийн эрсдэл хөгжиж буй оронд нөлөөлдөг нь глобалчлагдсан нийгмийн энгийн үзэгдэл. Тухайлбал, дэлхийн эдийн засагт жин дардаг АНУ, Хятадын худалдааны зөрчилдөөн өнөөдөр АНУ-ын эдийн засаг хийгээд Азийн эдийн засгийн голлох индескийг унагаад байна. АНУ, БНХАУ-ын импортын татварыг 25 хувьд хүргэж өсгөсний хариуд БНХАУ, АНУ-ын импортын татварыг ирэх сарын 1-нд нэмэхээ мэдэгдсэн. Ингэснээр дэлхийн эдийн засгийг энэ онд эрсдэлд оруулах шалтгааны тэргүүнд нэрлэгдэв.

Энэ нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ханшид нөлөөлөх эрсдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын 80 орчим хувийг бүрдүүлж, төсвийн орлогод 2.5 их наядын жин дарах үүрэг хүлээсэн зэс, нүүрсний үнийг шороонд булах эрсдэлтэй.Зэсийн ханш гэхэд оны эхэнд 6200 ам.долларт хүрээд байсан. Харин энэ сард (05.24)- нд 5859 ам.доллар байна. Цаашид ч ханш буурахыг шинжээчид хэлж буй. ОУВС-гийн шинжээчид ч зэсийн ханшийг хэлбэлзэхийг анхааруулсан. Тэгвэл манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг тонныг нь 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан. Үүний дараагаар дээрх зөрчилдөөний улмаас Хятадын эдийн засаг саарах эрсдэл бодит болсон.

Ингэхээр манай экспортын орлого татрах юм. Түүнчлэн энэ эрсдэлийн тавдугаарт нэрлэгдсэн нефтийн нийлүүлэлтийн хомсдол, ханшийн өсөлт гэхэд манай улсад сүүлийн хоёр жилд хамгийн их нөлөөлж байна. АНУ-ын Иранд тавьсан хориг болон Катарын газрын тосны нийлүүлэлтээс үүдэн оны эхэнд 54 ам.доллар байсан ханш дөрөвдүгээр сард 74 ам.доллар хүрэхэд манай улсад жижиглэнгийн шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдээд буй. Энэ мэт үйл явдлууд нь дээрх эрсдэлийн гуравдугаарт нэрлэгдсэн “Зах зээлийн хэт тэлэлт буюу хөгжингүй орнуудын нөлөөлөлд буурай болон хөгжиж буй улсууд өртөх” гэдэг эрсдэлийг ч манайд дагуулж байна. Харин зарим эрсдэл нь манай улсад шууд нөлөөлөхөөргүй харагдаж байгаа юм. Тиймээс эдгээр 10 эрсдэлээс манай улсад хамгийн ихээр нөлөөлөх топ гурван эрсдэлийг эдийн засагч Г.Ганзоригоор нэрлүүлж, нөхцөл байдлыг тодрууллаа.

Дэлхийн эдийн засагт учрах эрсдэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ?Эдийн засагч Г.Ганзориг

Дээрх 10 эрсдэлээс манай улсад хамгийн ихээр нөлөөлөхийг нь нэрлэж, тайлбарлахгүй юу?

Дэлхийн зах зээл дээрх жижиг асуудал манай улсын тухайд маш том асуудал гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй. АНУ- ын ДНБ 20 их наяд орчим ам.доллар. Хятадынх 13 их наяд ам.доллар. Гэтэл манай улсынх 12 тэрбум ам.долларынх. Тэнд их наядаар ярьж байхад, энд тэрбумаар хэмжигдэж байна. 1000 дахин их эдийн засаг байна шүү дээ. Нөгөө “Дэлхийн томоохон гүрнүүд найтаахад, манайд хатгаа болдог” гэдэг нь үүнтэй хамаатай. Яагаад ийм байгааг хэлэхийн тулд ДНБ-ий бүтцийг харна. ДНБ-ийг зарцуулалтын аргаар задлахаар АНУ-ын эдийн засагт экспорт 17, импорт хасах 17 байдаг. АНУ дотоодын үйлдвэрлэл ихтэй болохоор ийм. Гэтэл манай улсад эсрэгээрээ импорт, экспорт л чухал. Тиймээс яах аргагүй тэр том эдийн засгийн нөлөө орохоос өөр аргагүй. Хэрвээ бид дотоодын үйлдвэрлэл сайн байсан бол тэнд дайн болж байсан ч эндээ инээгээд л сайхан амьдрах байсан юм. Харин ингэх аргагүй тул дэлхийн эдийн засаг, эрсдэлийг сонирхох шаардлага байдаг. Хятадын эдийн засагт хүндрэл учирвал манайх хувцасаа авч чадахгүй, түүхийгээр нь ч болов бараагаа зарж чадахгүй, ам.долларын орлогогүй болно. Зарим хүн “Юун АНУ, БНХАУ зүгээр урдахаа л хараад амьдар” гэдэг. Гэтэл дэлхийн тэр том эдийн засгийн нөлөөгүйгээр бид оршин тогтноход хэцүү. Ингэхээр эдгээр эрсдэлийг өөрийн улсдаа нааж, хэрхэн нөлөөлөхийг ярих нь зөв. АНУ буюу дэлхийн хамгийн том эдийн засаг болон манай улсын хамгийн том худалдан авагчийн асуудал учраас нөлөөлөл нь их байна. Тиймээс топ гурван эрсдэлийн нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын худалдааны дайныг нэрлэе. Худалдааны дайны тухайд Доналд Трамп Ерөнхийлөгч болонгуут “Манайх Хятад талтай худалдааны асуудалд байнга алдагдалтай явж байгаа. Энэ нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байна” гээд БНХАУ-ын тодорхой таваар дээр тариф тавьсан. Эхлээд үүнийг эдийн засгийн асуудал гэж шинжээчид харсан. Гэтэл эцэстээ АНУ-ын хүч чадлаа хадгалж үлдэх, Хятадыг дэлхийн номер нэг эдийн засаг болгохгүй гэсэн зорилго байсан. Одоо худалдааны дайн хүнд шат руугаа буюу компаниуд руу орж байна. Саяхан Хятадын “Huawei” гар утсыг хорьсон. Энэ нь Хятадын эдийн засгийн сааралтыг бий болгоно. Хятадын эдийн засгийн сааралт нь дэлхийн эдийн засгийн хямрал болох нь. Эргээд энэ нь манай улсад нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ эрсдэл нь манай улсад боломж авч ирэх таамаг байгаа.

Тухайлбал?

Хятад, АНУ-тай зөрчилдөөд эхлэхэд АНУ-тай таарамжгүй улсууд нэг талдаа гарна. Ингэхэд Хятадад хамтрагч хэрэгтэй болоход тэд ОХУ-ыг сонгох нь мэдээж. Тэгэхээр энэ хоёр улсын “гүүр” нь болох манай улсад илүү боломж нээгдэж болно. Эсвэл Хятад нүүрсний түнш Австралитайгаа таагүй харилцаа үүсвэл Монголоос л нүүрсээ авна. Хэдийгээр бид тэр хэрэглээг нь бүрэн хангаж чадахгүй ч орлого нэмэгдэнэ. Энэ нь ямар нэгэн тоогоор батлагдсан зүйл биш хэдий ч иймэрхүү боломж олдох болов уу гэсэн таамаг бий.

Хоёр, гуравдугаар эрсдэлд юуг нэрлэх вэ?

Хоёрдугаарт, дээрх нөхцөл байдалтай уялдуулаад Хятадын эдийн засгийн сааралтыг нэрлэмээр байна. Тухайн улс нь өрөөрөө санхүүжээд эдийн засгаа хөдөлгөсөн нь уг байдлыг үүсгэлээ. Хятад дэлхийн зэсийн 50 хувийг хэрэглэдэг. Тэгэхээр эдийн засаг нь саарахаар зэсийн хэрэглээ буурна. Дагаад манай төсвийг угждаг зэсийн экспорт буурна. Сайнаар бодоход экспорт буурахгүй юм гэхэд үнэ унана. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт байгаад байдаг, хэрэглэгчийнх нь эдийн засаг саараад худалдан авахгүй байхад үнэ унана. Ингээд гинжин хэлхээгээр манайд гарцаагүй нөлөөлнө. Гуравдугаарт, АНУ-ын корпорациудын өрийг дурдмаар байна.

Гуравдугаар эрсдэлд АНУ- ын корпорациудын өрийг нэрлэсэнд гайхаж байна. Нефтийн нийлүүлэлтийн хомсдолоос илүү Монгол Улсад нөлөөлнө гэж үү?

2000-2008 онд АНУ-д моргейжийн зээл маш их олгосон. Ингэхдээ энгийн орлого нь тодорхой иргэдэд зээл олгох буюу “prime mortgage” гэдгийг төлөвлөсөн. Гэтэл үүний хажуугаар бодит байдал дээрээ “subprime mort­gage” буюу энэ нөхцөлийг хангахгүй, орлогогүй хүмүүст зээлээ олгож эхэлсэн. Тэгэнгүүт энэ хоёрыг нийлүүлээд моргейжээр баталгаажсан үнэт цаас гаргасан. Өөрөөр хэлбэл, “Та энэхүү үнэт цаасыг худалдаж аваад, мөнгө нь төлөгдөхгүй байвал моргейжийн мөнгөнөөс өгнө” гээд түүнийгээ хамгийн чанартай бүтээгдэхүүнээр нэрлэсэн. Тэгэхэд банкууд нь маш их авсан. Гэтэл тэр нь цаанаа “subprime mortgage” буюу төлөгдөхгүй зээл байсан. Энгийнээр сайн махан дунд муудсан мах хавчуулаад зарсан гэсэн үг. Энэ асуудлаас болж АНУ-ын зах зээл дээр хөөсрөлт болж, эдийн засаг нь хямарсан. АНУ-ын эдийн засаг хямрахаар дэлхийн эдийн засаг ч бас хямарна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг хавтай байдалтай болсон шүү дээ. АНУ-ын үнэт цаасыг Итали, Герман, Английн үнэт цаасууд аваад… Тэгэхээр АНУ-ын зах зээл бидэнд нэг их хол юм шиг харагддаг хэрнээ яах аргагүй хамааралтай байна.

Эдгээр эрсдэлийг даван туулах ямар гарц, боломж Монгол Улсад байгаа талаар хуваалцахгүй юу?

Шууд хэлбэл, бидэнд тийм боломж байхгүй. Миний харж байгаагаар одоо Монголд ямар ч томоохон өөрчлөлт явагдахгүй байна. Төлбөрийн тэнцэл буюу Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг харахад энэ бүтэц ерөөсөө өөрчлөгдөөгүй. Авдаг бүтээгдэхүүн нь ч, зардаг нь ч тодорхой. Тэтгэврийн зээлийн сан, нийгмийн даатгалын асуудал байж л байдаг. Бүгд ямар байгааг нь мэддэг. Тэгсэн хэрнээ тогтолцоо нь өөрчлөгдөхгүй, дээрддэггүй. Иймэрхүү бүтцийн өөрчлөлт манайд хийхгүй байгаа юм. Хэрвээ энэ чигээрээ цаашаа үргэлжилбэл, тэнд найтаахад энд хатгаа авсаар л байх болно. Бид маш хүчтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг бодлогоор шийдэхгүй бол иргэн Батаа эдгээр асуудалд хэчнээн санаа зовлоо ч үүнийг шийдэж чадахгүй. Харин бодлогын түвшинд хийхийн тулд иргэд ухамсарлаж нэхэх хэрэгтэй. Шинэ улс төрийн онолд “Засгийн газрын зорилго хэзээ ч улсаа хөгжүүлэх байдаггүй. Харин тэдний цорын ганц зорилго дахин сонгогдох байдаг юм” гэж үздэг. Дэлхий даяараа ийм байдаг. Үүнд хэн ч гомдох хэрэггүй. Харин тэд дахин сонгогдохын тулд иргэдээс санал авна. Тиймээс иргэдэд таалагдах л зүйл хийнэ. Энэ нөхцөлд иргэд юу таалахаа бодох хэрэгтэй. Нэг даргыгаа үзэн ядсаар байгаад унагалаа гэхэд араас нь дахиад өөр “новш” л гарч ирнэ. Тэгэхийнхээ оронд “Тэтгэврийн санг өөрчилмөөр байна. Бид залуу байхдаа татвараа төлж байна. Тэтгэвэрт гарахдаа мөнгөө аваад зугаалдаг болмоор байна. Энэ тогтолцоого өөрчил” гэж шаардах хэрэгтэй. “Ямар ард түмэн байна. Тийм л төр байна” гэдэг шүү дээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим