Нийгэм
Европт “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан, инновац” форум боллоо

Зургадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүд чуулжээ. “Эмэгтэйчүүд: Боловсрол, шинжлэх ухаан ба инновац” сэдвийн дор дотоод гадаадад эрдэм судалгааны ажил хийж байгаа судлаач, эрдэмтэд илтгэл тавьж гурван чиглэлээр салбар хуралдаан хийсэн чуулга уулзалтын зорилго нь шинэ шинэлэг санаа олох, туршлага судлах, мэдээлэл солилцох, бизнес хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэжээ. Найм дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй чуулга уулзалтад Герман, Польш, Недерланд, Бельги, Чех, Монгол, Турк, Австри, Англи, Швед, Итали, Шотланд зэрэг Европын орнуудад ажиллаж, амьдарч буй 120 гаруй эмэгтэйчүүд түүнчлэн УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар оролцсон байна.
Чуулга уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа,“Миний хувьд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн даргын хувьд Швед оронд албан ажлаар ирээд байх үедээ эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалтад оролцож буйдаа маш их олзуурхаж байна. Монгол-Шведийн парламентын бүлгийн даргаар ч санамсаргүй байдлаар томилогдоогүй. Одоогоос 16 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа Шведийн хоёр хотын халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиож байсан. Тэр үед энэ нийгэм бол хүний төлөө нийгэм гэдгийг ойлгосон. Нийгмийн хамгааллын бодлого, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг ямар өндөр түвшинд дээдэлдгийг өөрийн нүдээр харж тэр цагаас хойш цөөхөн хүн амтай, газар доорх баялаг ихтэй, өргөн уудам нутагтай Монгол орны хувьд тодорхой цаг хугацааны дараа эдийн засаг сэргэсэн тэр үед хүн рүүгээ чиглэсэн нийгмийг хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Шведийн загварыг аваасай, түүнд нь боломжоороо гар бие оролцохсон, нөлөөлөх юмсан гэж мөрөөддөг болсон. Тийм ч учраас Монгол-Шведийн парламентын бүлгийн даргаар ажиллах санал тавьж шийдвэрлүүлсэн. Ажиллах хугацаандаа улс эх орныхоо хөгжилд энэ улсын сайн туршлагааас нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Дашрамд Европт ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдээ жил бүр цуглуулж, уулзуулж, эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Энхжаргалдаа талархал илэрхийлье. Тэр дундаа энэ жил шинжлэх ухаан, технологи, инновацийн сэдвийн дор хурал чуулганаа зохион байгуулж, түүнд нь оролцож буйдаа би мах их олзуурхаж байна. Та бүхэндээ улам их амжилт хүсье” гэлээ.
Шинжлэх ухаан, технологийг инновацтай хослуулж байж улс орон эрчтэй, зөв хөгжинө гэдгийг олон жишээн дээр тайлбарласан илтгэлүүдийг Европын улсуудад мэргэжлээрээ ажиллаж, амьдарч буй Монголын эрдэмтэн судлаачид тавьсанаас гадна хилийн чанад дахь эх хэл соёлын багш нарын хэлэлцүүлэг, сургалт болсон юм. БСШУСЯ, Швед улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын дэмжлэг, хамтын оролцоотойгоор зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлгийн үеэр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг эх хэлний багш нарт сургалт явуулж цаашдын хамтын ажиллагааны үндсийг тавьсан нь багш нарын талархлыг хүлээжээ.
Гадаадад амьдарч байгаа монголчуудын хувьд “шүдний өвчин” болоод буй асуудлын нэг хүүхдүүдээ яаж монгол хэл соёлоо давхар эзэмшүүлж хос хэлтэй болгох. Энэ талаар эмэгтэйчүүд, багш нар чухалчилан хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар ажиллаж байхдаа дээрх асуудалд бодлогын түвшинд анхаарал хандуулан ажиллаж байснаа онцлоод цаашид Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувиар уг асуудалд үргэлжлүүлэн анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Улс төр7 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Эдийн засаг4 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод