Эдийн засаг
Одонтой ээжүүдийн хүүхдүүд даатгагдлаа
Хүүхэд хамгааллын асуудал бол эцэг эх бүрийн анхаарлын төвд байх ёстой сэдэв. Хүүхдүүд маань өсч томрох тусмаа хөдөлгөөн нь нэмэгдэж, зарим үед анхаарал алдаж янз бүрийн гэнэтийн осолд өртөх нь цөөнгүй.
20 жилийн ойтойгоо золгож буй Улаанбаатар Хотын Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хадгаламж эзэмшигч хүүхэд бүрээ Практикал Даатгал компаний гэнэтийн ослын даатгалд хамруулж байгаа. Даатгалд хамрагдсан хадгаламж эзэмшигч хүүхэд бүр ахуйн болон байгалийн осол, сургалт үйлдвэрлэлийн болон мал амьтны нөлөөллөөр үүсэх 4 бүлгийн 29 нэр төрлийн гэнэтийн осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой юм.
Хүүхдийн баярын босгон дээр банкны зүгээс алдарт эхийн одонтой ээжүүдийн хүүхдүүдэд нь хадгаламж нээж, даатгалд хамруулж өгчээ. Санхүүгийн байгууллагын хувьд хүүхдийг хамгаалах бодит шийдлүүдийн нэг нь даатгал гэж Улаанбаатар хотын банк үзэж байгаа юм. 2019 оныг дуустал хадгаламж нээлгэсэн хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдах юм байна.
Ингэснээр эцэг эхчүүд үүсч болох санхүүгийн гэнэтийн хүндрэлд бэлэн байх боломжтой.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.