Нийгэм
Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох замаар төрийн байгууллага, судлаачдын түвшинд хоёр жил хийж гүйцэтгэлээ. Энэ бол хоёр жил гаруй үргэлжилсэн нөр их ажлын үр дүн.
Энэ ажилд бид нам, бүлгийн байр сууринаас хандаж болохгүй. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил ярьж, зорьсон. УИХ-д дөрвөн ч удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан.
Өнгөрсөн 27 жилд Үндсэн хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Энэ бол нийгмйин шаардлага. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ.
11:55 2019/06/06
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, шаардлагын талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулж байна.
11:50 2019/06/06Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилохыг хуралдаанд оролцсон гишүүний 78.3 хувь дэмжив. Ийнхүү ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийг чөлөөлж, Г.Баясгаланг томиллоо.
11:48 2019/06/06
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Г.Баясгаланг би хоёр удаа Төрийн нарийн бичгийн даргаараа ажиллуулж байсан. Миний хажууд байсан боловсон хүчнүүд доошоо биш дээшээ явдаг юм шүү.
Г.Баясгаланд Үндсэн хуульд, зарчимдаа, мэргэжилдээ үнэнч байгаарай гэдгийг захъя.
Бас О.Баасанхүүд зориулж хоёр үг хэлье. Чуулганы танхимд над руу дайрч байдаг хоёр л хүн байдаг. О.Баасанхүү, С.Эрдэнэ хоёр. Энэ хоёр хүн ингэсээс өөр гаргагүй.
С.Эрдэнэ хүний аминд халдаад шоронд явж байхад хэргийг нь уншиж байсан прокурор нь би юм. 1984 онд.
Харин О.Баасанхүүгийн сонгогдсон тойрогт Монголын 2200 жилийн түүхэнд болж байгаагүй луйвар гарсан. Түүнийг би таслан зогсоосон. Мөн Эрдэнэтэд амьдардаг хүмүүс яргын машинд орсон. Би энэ хэргийг илчилсэн. Энэ бүхнээс болоод надад өширхөж явдаг.
О.Баасанхүү гишүүн миний биетэй холбоотой юм ярьж байна. Би 160 см өндөртэй. 68 кг-тай. Миний биеийн жин яг таардаг. Харин чи наснаасаа эрт халсан болсон ордон дотор улай харсан юм шиг явсаар нэр нүүрээ барсан.
11:21 2019/06/06
УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
ҮХЦ-ийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд Г.Баясгалан УИХ-аас нэр дэвшүүлж байгаа билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Г.Баясгаланг хувь хүнийх нь хувьд дэмжиж байгаа.
Сүүлийн үед ҮХЦ өөрөө Үндсэн хуулийн ноцтой зөрчиж, улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан болсон. Олон гомдол цэцэд очдог ч улс төртэй холбоотой асуудлыг хормын дотор шийддэг болсон. Хамгийн сүүлийн жишээ нь нөхөн сонгуультай холбоотой дүгнэлт.
ҮХЦ-ийн гишүүнийг бид томилно. Буцаагаад хугацаанаас нь өмнө огцруулах ямар заалт байдаг юм.
Ээлжит болон нөхөн сонгуулийн ялгааг мэддэггүй, улсын төсөвт юу юу багтдаг гэдгийг мэддэггүй цэцийн гишүүнээр яах юм бэ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Цэцийн гишүүнийн эгүүлэн татдаг хуулийн зохицуулалт байгаа.
Цэц сүүлийн үед очсон өргөдөл дардаг , санаатай санаандгүй эсэх нь тодорхойгүй үйлдэл гаргадаг болсон. Цэц улс төрийн маргаантай асуудал руу ордоггүй, алсаас хараад сууж байдаг газар байж болохгүй.
Цэцийн гишүүний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гээд уулын аманд хэдэн нөхөр, юм болгоныг өөрийнхөө бодож, шийдээд байж болохгүй шүү гэдгийг сануулъя.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Цэц ямар нэг албан тушаалтны захиалгаар ажиллах болсон гэж харагддаг болсон. Энэ бол бодитой харагдаад байгаа зүйл. Цэц улс төрийн хамааралтай болчихвол хууль зөрчсөн тухай асуудал ярих хэрэггүй болж байна.
10:22 2019/06/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдааны үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм.

Нийгэм
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалтаас тодрууллаа.
Тэрбээр “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Нийслэлийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр 96-р сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр 14-р сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр 3-р сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр 83-р сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр 5-р сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр 34-р сургууль дээр тус тус зохион байгуулна.
Нийгэм
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн.
Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм.
Тэгвэл өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд явж эхэллээ.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоол: Тэнгэр плаза, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, Налайхын дунд 2, Налайхын дунд 1, Эрдэнэ сум, Баяндэлгэр сум, Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг – 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг – 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт 4
Үнийн мэдээлэл: Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
Ташрамд, ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийгэм
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Эдийн засаг7 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ
-
Улс төр10 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм7 цаг өмнө
“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
-
Нийгэм7 цаг өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив